О.Гүндэгмаагийн мөнгөөр туйлдаг Х.Цагаанбаатарын зан хэрээс хэтэрч, эхнэрээ эзгүйчлэн шагналынх нь мөнгөөр ээждээ байр авч өгчээ

2009/01/20
Share |
О.Гүндэгмаагийн мөнгөөр туйлдаг Х.Цагаанбаатарын зан хэрээс хэтэрч, эхнэрээ эзгүйчлэн шагналынх нь мөнгөөр ээждээ байр авч өгчээ

Хоорондоо багагүй насны зөрүүтэй, өмнө нь хэн хэн нь гэр бүлтэй байсан, дээр нь манай нэртэй тамирчид болоод ч тэрүү Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын нийлэлт ихээхэн хэл ам, дуулиан шуугиан дагуулсан. Тиймдээ ч олимпийн медальт, гавьяат тамирчдын гэр бүл үргэлж олны анхаарлын төвд байдаг бөгөөд тэдний талаар сайн, муу янз бүрийн үг яриа гарах нь элбэг. Бээжингийн олимпийн медалийн салхийг хагалж, анхны медалийг авчирсан Гүндэгмаагийн хөлс хөдөлмөрийг төр засаг үнэлж, төрийн дээд шагнал мөнгөн урамшуулал хүртээснээр барахгүй олон байгууллага компани өөрсдийн нэрэмжит шагналаа гардуулсан.

Харин олимпид аз муутайхан барилдаж, эхний тойрогтоо өрсөлдөгчдөө ялагдсан Х.Цагаанбаатар хаа явсан газар нь Гүндэгмааг дагаж, эгээ өөрөө мөнгөн медаль авсан  юм шиг загнаж шагналыг нь гардалцаж дэлгэц дүүрэн мишилзэж явсанд нь олон хүн хачирхаж байв. Эхнэрийнхээ амжилтыг өөрийн мэт өмчлөх нь халаг явсан шигээ тэрээр шагналын мөнгийг нь ч дур мэдэн зарж үрэх болсон тухай эхнээсээ зарим нэг хэвлэлээр бичигдэж байсан. Саяханы нэгэн жишээ дурдвал Х.Цагаанбаатар өнгөрсөн намар өөд болсон ааваас нь хойш Дарханд ганцаараа амьдарч байсан ээжийгээ хотод авчирч, байр авч өгөн хүүгийн ачлалыг үзүүлжээ. Тэгэхдээ байрны мөнгийг эхнэрийнхээ халааснаас гаргаж чадсан сэргэлэн нэгэн.

Эхнэрээ Солонгост ээж, эгч хоёр дээрээ амарч байх араар нь шагналын мөнгийг нь ийн нааш цааш гулгуулсан бөгөөд асуудлын гол нь Гүндэгмаа Солонгоос ирээд энэ бүхнийг мэдсэн гэдэг. Хар багаасаа буудлагн спортоор хичээллэж, бүхнээ энэ спортод зориулсан түүний олон жилийн хөдөлмөрийн үр дүн олимпийн мөнгөн медалийн эзэн болгосон. Яахав Гүндэгмаагийн мөнгө илүүдсэн байлаа ч хөлс хөдөлмөр нь шингэсэн мөнгийг нь баруун солгойгүй цацсан Х.Цагаанбаатарыг авааль нөхөр гэж зөөлрүүлье гэж бодъё гэлээ ч зөвтгөж боломгүй. Тэр тусмаа амьдралын эрхээр Солонгост мөнгө олохоор ажиллаж байгаа ээж, эгч хоёроо ч хүний нутагт хар ажил хийлгэлгүй, эх орондоо амар жимэр амьдруулж чадахгүй байхад нь шүү дээ. энэ мэтчилэн Х.Цагаанбаатарын талаар О.Гүндэгмаагийн шагналын мөнгөөр казинод тоглож, гарын салаагаар урсгаж байна гэх шум үнэний ортой л бололтой.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.