АСАШЁОРЮҮГ ХОРООНО ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ЯПОНЫ ЦАГДАА НАР ИЛРҮҮЛЖЭЭ

2009/01/20
Share |
АСАШЁОРЮҮГ ХОРООНО ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ЯПОНЫ ЦАГДАА НАР ИЛРҮҮЛЖЭЭ

“Асашёорюүг хорооно” гэж заналхийлж байсан этгээдийг японы цагдаа нар илрүүлжээ. Сумогийн их аваргыг ална гэж интернетээр ил тод зарласан энэ этгээд 29 настай, Хоккайдо арлын оршин суугч байсан гэнэ. Түүнээс Их аваргыг заналхийлсэн шалтгааныг нь тодруулахад, эдийн засгийн хямралтай үед Японы хоолноос хороож байна гэж дургүйцснээ нуугаагүй байна. Дэлхий нийтэд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал японы энгийн иргэдийн амьдралд ч хүндээр тусч байгааг тэр хэлээд, хэдхэн хоногийн өмнө ажлаасаа халагдсан тухайгаа ярьжээ. Өнгөрсөн Ням гаригт интернэтэд тавигдсан, энэ заналхийллээс сэрэмжилж, Асашёорюү Д.Дагвадоржийн харьяалагддаг “Такасаго” дэвжээнд нэмэлт эргүүл гаргаж, хамгаалалтаа чангатгаад байсан юм.

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.