Мисс монголиа тэмцээний үндэсний ялагч Ч.Анун Мичидмаа эгч шигээ сайхан эмэгтэй болохыг хүсдэг

2009/01/21
Share |
Хүмүүс:
Мисс монголиа тэмцээний үндэсний ялагч Ч.Анун Мичидмаа эгч шигээ сайхан эмэгтэй болохыг хүсдэг

БЛИЦ
Төрсөн он сар: 1985 оны 02-р сарын 02-нд. Улаанбаатар хотод төрсөн. үхэр жилтэй.
Хобби: Усанд сэлэх, Монголынхоо хөдөөгүүр аялах, гадаад орны соёлоос суралцах
Урлаг, спортын авъяас: Дуулж бүжиглэх, сагс теннис, гольф
Ам бүл: Аав ээж, хоёр эрэгтэй дүү
Боловсрол: 2003 онд нийслэлийн 23-р дунд сургуулийн орос англи хэлний анги, 2003-2005 онд Токиогийн "Олон Улсын бизнесийн сургууль", 2005 онд Японы "Риккио" их сургуулийн "Олон Улсын Аялал Жуучлалын"-ын анги

Орон орны гоо бүсгүйчүүдийг нэг доороос харах сайхан боломжийг олгодог "Дэлхийн мисс" тэмцээн нь өдгөөгөөс 58 жилийн өмнө болж байсан гэдэг. Энэхүү нэр хүндийн илэрхийлэл болсон тэмцээнийг Английн шоу менежер Эрик морлиг анх санаачлан зохион байгуулж байжээ. Дэлхий ертөнц глобальчлагдах болсон энэ зуунд манай бүсгүйчүүд ч бусдаас дутахгүйгээр амжилттай оролцох болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Энэ удаад "Дэлхийн мисс"-д "Мисс Монголиа" тэмцээний үндэсний ялагч Ч.Анун оролцоод ирсэн юм. Одоогоор сайхан бүсгүй маань арлын оронд суралцаж байна. Бид түүнтэй нэтээр холбогдон бяцхан яриа өрнүүлсэн юм.

Эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс"-т оролцоод ирсэнд баяр хүргэе. Мэдээж "Риккио" их сургуулийнханч баяртай угтсан байх.
Тийм шүү. Бодож байгаагүйгээр гоё угтсан. Найзууд семинарын багш нар бүгд л баяр хүргэж, цэцгийн баглаа бэлэглээд л. Энэ бол насан туршийн маань нандин дурсамж байх болно. Би сая Монголдоо очихдоо "Дэлхийн мисс"-т оролцсон зургуудаараа фото үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнгээрээ дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахыг хүссэн. Үйл ажиллагааг минь дэмжиж олон хүн хандив өргөсөнд их баярласан. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. Бас бусдыг хайрлаж чаддаг аугаа ард түмэн. Би Монгол улсаа төлөөлсөн миссийн хувьд хийхээр төлөвлөсөн юм их байна.

Ирэх гурван сар сургуулиа төгсөнө гэсэн байх аа. Монголдоо ирнэ биздээ?
Тэгэлгүй яахав. эх орондоо очоод анхны ажлын гараагаа эхэлнэ. Бүр төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. Одоо хэлэхэд арай эрт байгаа учраас цааш нь ярьмааргүй байна. Хэдийгээр багш маань мастерт суралцах урилга өгсөн ч би бушуухан л гэртээ очмоор байгаа. Мастер хамгаалахад оройтохгүй гэж бодож байна. Би Монголдоо хайртай, бас эх оронч үзэлдээ их үнэнч хүн л дээ. Багадаа эмээ өвөөгөө дагаад хөдөөгүүр их явдаг байлаа. Тиймдээ ч эх нутгийнхаа нүүдэлчин соёлоороо бахархаж, гайхуулах дуртай. Үүгээр ч зогсохгүй Үнээ, гүү сааж, цагаан идээг маш сайн боловсруулж сурсан нь миний бас нэгэн бахархал юм даа.

Хэтэрхий хувийн байж мэдэх юм. Гэхдээ хариулахыг хүсч байна. Өөрөө найз залуутай юу?
Одоогоор найз залуу байхгүй ээ. Харин ирээдүйн найз залуугаа гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг, нөмөр нөөлөгтэй, зөөлөн сэтгэлтэй, яг л миний аав шиг гэрийн эзэн байгаасай гэж хүсдэг. Гэхдээ одоогоор суралцах нь чухал байна. Насны багад эрдэм сурвал өглөөний нартай адил гэдэг үг байдаг биз дээ. Энэ нь нэг насны үнэт өв хөрөнгө. Нэлээн хөрөнгө хураана гэж бодож байгаа. /инээв/

Таныг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, мисс Ч.Мичидмаагийн ойрын хамаатан гэж сонссон юм байна.
Тиймээ. Бид Мичидмаа эгчийнхээ Мики гэж дууддаг юм. Жаахан хүүхэд байхаасаа л их ойр өссөн. Их ховорхон хүн шүү. Эмэгтэй хүнд байх сайхан чанарыг би эгчээсээ олж хардаг. Сайн хань, хоёр хүүдээ сайн ээж гээд л. Магадгүй надаар хэлүүлтгүй хүмүүс мэддэг байх л даа. Би эгчээрээ бахархдаг, бас яг л түүн шиг эмэгтэй болохыг хүсдэг.

Уучлаарай тодруулах зүйл байна. Таныг "Мисс Монголиа" тэмцээний тэргүүн шагналыг Япон ивээн тэтгэгчээрээ дамжуулан худалдаж авсан тухай яриа гараад байсан. Үнэн юм уу?
Бодоод үз дээ. Ивээн тэтгэгчээрээ дамжуулаад "Мисс Монголиа"-гийн үндэсний ялагч боллоо гэж бодъё. Гэтэл үүний цаана "Дэлхийн мисс"-ийн өндөр босгыг яах билээ. Бусдын яриад байгаа шиг энэ тэмцээнд мөнгө төлөөд оролцдог байсан бол бүх юм утгаа алдах биз ээ. Тэгвэл би лав мөнгө бариад очихгүй байлаа.

Хүний нутаг гэр орноо санахаас эхлээд бэрхшээл олон л гардаг биз дээ. Тэр үед яаж өөрийгөө тайтгаруулдаг вэ?
Аав ээж, эмээ өвөөгийн өврөөс гараад л хүний нутагт ирсэн. 18 настай намайг Японд ирэхэд цоо шинэ ертөнц угтаж билээ. Үүнээс цааш амьдралаа өөрөө л зохицуулах том даалгавартай ирж байлаа. Хэдийгээр хэцүү үе таардаг ч интернэтээр Монголын тухай мэдээлэл авч, гэрийнхэнтэйгээ холбогдчихоор өөрийн эрхгүй л дотор уужирдаг. Ер нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх сайхан л даа. Энэ шинэ жилийг би гэрийнхэнтэйгээ Тайландад өнгөрүүлсэн. Анх удаа л халуун оронд тэмдэглэж байгаа нь энэ. Шинэ жил биш наадам болоод байгаа юм шиг л санагдаж байсан шүү.

Баярлалаа.
Зиндаа сонины хамт олон ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Типы словареР¹, Ð¸ÑÐ¿Ð¾Ð»ÑŒÐ·Ñ ƒÐµÐ¼Ñ‹Ðµ в русском языке КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Ð¡ÐµÐ²ÐµÑ€Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Конопля закладкР° Метадон в Камень-н
IP:95.85.68.211  2018-06-25 16:01:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.