`Юнител` компани хэрэглэгчдээ хуурч байна

2009/01/21
Share |
Хүмүүс:
`Юнител` компани хэрэглэгчдээ хуурч байна

Үүрэн телефоны компаниуд дотроос маш богинохон хугацаанд өөрийн гэсэн найдвартай үйлчлэгчидтэй болоод амжсан  “Юнител” компанийн өдий зэргийн амжилттай явааг тус компанийн менежменттэй холбон тайлбарладаг. Үнэхээр ч үйл ажиллагаанаасаа түрүүлээд реклам сурталчилгаа нь олны хүртээл болдог тус компанийн маркетингийн бодлогоос Монголын анхны үүрэн телефоны компани “Мобиком”-ын мянга мянган хэрэглэгч “Юнител” руу урвасан гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Дараа төлбөрт хэрэглэгчид нь хагас бүтэн сайнд сүлжээндээ үнэгүй ярихаас гадна сүлжээ харгалзахгүй 50 төгрөгөөр ярих, урьдчилсан төлбөрт үйлчилгээнийхэн нь хугацаагүй гээд урьд өмнө нь дуулдаж байгаагүй үнэ хямд хэмээн олон давуу талтайгаараа бусдаас ялгардаг онцлогтой. Гэтэл бид бусдаас ямагт хямдхан хэмээн өөрийгөө рекламддаг “Юнител” компани ярьж хэлж байгаа шигээ шударга нэгэн биш гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Тус компанийн http://www.unitel.mn/www/content.page.php?selectloc=trip сайтан дээр дараа төлбөрт My life үйлчилгээ нь сүлжээндээ болон бусад  сүлжээрүү  мессеж 25 төгрөгөөр бичдэг  хэмээн бичсэн байдаг ч үнэн хэрэгтээ хэрэглэгчид өнөөг хүртэл 30 төгрөгөөр мессеж бичдэгийг хүмүүс төдийлөн мэддэггүйгээс тус компани маш урт удаан хугацаанд хэрэглэгчдээ мөлжиж ашиг олж суудаг юм байна. Өнгөцхөн харахад тавхан төгрөгний зөрүүтэй юм байна хэмээн анзаардаггүй боловч хэдэн зуу, мянган хэрэглэгчийн таван төгрөгийг тооцоод үзэх юм бол тус компанийн халаас руу хичнээн төгрөг үнэгүй ордогыг бодож үзэх л хэрэгтэй болов уу

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.