АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ

2009/01/21
Share |
Хүмүүс:
АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ

Дэлгүүрт орсон чинь архи согтууруулах ундааны үнэ нэмэгдчихэж. Нэмэх нэмэхдээ бүр 1000-5000 төгрөгөөр өссөн нь анхаарал татлаа. Ингээд ямар учраас үнэ нэмэгдснийг бид СББ компанийн гүйцэтгэх захирал Баярхүүгээс лавласан юм. Худалдаанд гаргаж байгаа архи согтууруулах ундааны дийлэнх хувийг үйлдвэрлэдэг СББ үнэ нэмснээ ийнхүү тайлбарлаа. Яг үүнтэй адил тайлбарыг АПУ компани бидэнд бичгээр хүргүүлсэн байсан. Архины онцгой албан татварыг валютаар төлөхдөө 40 хүртэлх хатуулагтай архины 1 литр тутамд 2 ам долларын онцгой татвар төлдөг гэсэн байна. Өөрөөр хэлбэл СББ , АПУ зэрэг том татвар төлөгчдийн тухайд улсад тушаах онцгой татвараа төгрөгөөр биш ам доллараар хийдэг. Тэгэхээр долларын ханшны савалгаа үнэ нэмэх зайлшгүй шалтгаан болж таарчээ.

Сархад хийх түүхий эд бол улаанбуудай. Улаанбуудайны үнэ тэнгэрт хадан өсөж байхад үнэ нэмэлгүй тогтоон барьж болж байсан. Харин татварыг доллараар төлдөг тогтолцоо үнэ тогтоон барих сүүлийн бололцоо үгүй хийсэн гэж тэрээр тайлбарлалаа. Хэрвээ татварыг доллараар биш төгрөгөөр авдаг байх юм бол үнэ нэмэхгүй байж болох талтай гэнэ. Монгол төгрөг үнэгүйдэж төр татвараа доллараар хурааж авдагийн нэг жишээ энд гарч ирлээ. Хэдий үнэ нэмэх зайлшгүй шаардлага тулгасан ч гэлээ заавал сар шинийн баярын өмнө үнэ нэмсэн нь хэтэвч нимгэнтэй төдийгүй бололцооны амьдралтай иргэдэд ч хүнд тусчээ.

Иргэд архины үнэ нэмэгдснийг 2 талтай л хүлээж авч байна. Хэдийгээр архи хоол унд биш болохоор үнэ нэмэгдсэн нь учиргүй буруутгаад байх зүйл биш. Гэвч цагаан сар болох гэж байгаа энэ үед үнээ нэмсэн нь хүмүүст хүнд тусчээ. Баярын ширээн дээр идээний дээж болгон сархад тавих ёс заавал тогтсон. Үүнийг далимдуулж үгсэж байна. Шуудхан хэлбэл согтууруулах ундаа үйлдвэрлэгчид шатахуун импортлогчид шиг зах зээл дээр хуйвалдан үнэ зохиож байна ч гэж хардаж байна. Энэ тухай мэдээллийг бид үргэлжлүүлэн хөндөнө. Иймд бид албаны хүнээс тодруулга авсан юм.

Архины үнэ нэмэгдсэн нь нэгэнтээ тодорхой болжээ. Одоо тэгвэл онцгой албан татвар оногддог энэ бүтээгдэхүүнээс улс хэдий хирийн юм цуглуулж болох вэ гэдгийг сонирхох гэж очлоо. ҮТЕГ-т энэ тухай мэдээ өгөх албаны хүн алга. Бие бие рүүгээ чихэж бодитой мэдээ өгөх албан тушаалтан олдсонгүй. Татварынхан ер нь улирал жилийн эцсийн тайлан иртэл амьдралаас тасарч сандал бөглөж суудаг нөхдүүд болж таарлаа. 2 сарын сүүлчээс нааш хэдий хирийн татвар олж авахаа ч мэдэхгүй сууцгааж байна.

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.