Э.Агиймаа Ойрын хэдэн жилдээ гэр бүлтэй болохгүй

2009/01/22
Share |
Хүмүүс: Агиймаа | 
Э.Агиймаа Ойрын хэдэн жилдээ гэр бүлтэй болохгүй

Төрсөн он cap: 1988-12-28
Биеийн өндөр: Нэг метр 75 см
Дуртай өнгө: Байгапийн өнгө
Дуртай хоол: Будаатай шөл

Рок попын урлаг цусаа сэлбэн, залуужиж байна. Шинэ хамтлаг дуучид төрөн гарч, уран бүтээлийн өрсөлдөөн ихэсч хүчээ авч байгаа энэ үед “Lonely night” хэмээн дуугаараа олон үзэгч фэнүүдийг өөртөө урвуупж чадсан дуучин бол Э.Агиймаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
Тэрбээр урлаг хэмээх том ертөнцөд орж ирээд удаагүй ч анхныхаа бүтээлээр “UBS music video awards”-d нэр дэвшиж
байв. Ингээд залуу хүний эрч хүчээр дүүрэн яваа тэрбээр уран бүтээлийн олз омог ихтэй байгаа ажээ. Түүнтэй илэн далангүй ярилцсанаа хүргэе.

-Уран бүтээлийн олз омог ихтэй яваа гэсэн. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?
-Саяхан “Надаас чи” нэртэй дуугаа “Вантед” студийнхэнтэй хамтарч дүрсжүүллээ. Их өвөрмөц клиптэй болсон. Учир нь клипээ жүжигчилсэн хэлбэрээр хийсэн. Уулчдын талаар өгүүлдэг юм л даа. Үүнээс гадна 11 дуутай бие даасан цомгоо гаргах гээд ажлаа дөнгөж эхлүүлж байна. Одоо л ажил ид өрнөж байна даа.

-Эмэгтэй уран бүтээлчид эрчүүдийг бодвол гадаад төрх, сэтгэл татам байдлаа их ашигладаг. Харин та гадаад үзэмж, стильдээ хэр санаа тавьдаг вэ?
-Тийм л дээ. Уран бүтээлч хүн хичнээн нуугдаж явлаа ч хүссэн хүсээгүй л олны өмнө гарах болдог. Иймээс гадаад үзэмжиндээ анхаарахаас өөр аргагүй. Ямар үед юу өмсөх вэ гээд л бүгдийг л зохицуулж өмсөнө шүү дээ. Гэхдээ нэг хэвийн загварт баригдахыг хүсдэггүй. Дэгжин хээнцэр хувцаслах дуртай.

-Манай залуу уран бүтээлчид нэгэнт л олны өмнө ил байдаг болохоор аль нэг өөтэй хэсгээ мэс заслын аргаар далдлахыг бараг л нэгэн дуугаар дэмждэг болж. Та ч бас залуу хүн. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Үнэхээр сайхан дуулдаг, чанартай уран бүтээл гаргадаг хэрнээ гадаад байдалдаа тийм ч сэтгэл хангалуун байдаггүй хүмүүс гоо сайхны мэс засал хийлгэхэд болохгүй гэх газаргүй. Уран бүтээлчид нэгэнт л олны өмнө ил байдаг хойно өөрийн өө сэвтэй газраа халхалж мэс засал хийлгэхэд зөв байх. Ингэснээр уран бүтээлд нь ч эерэгээр нөлөөлөх тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Тэгэхээр үүнийг буруутгахгүй.

-Харин та өөрөө хийлгэх үү?
-Би залуу насаараа гоёно гэж боддог. Яваандаа нас дараад зүс гундаад ирэхээр гоо сайхны засал хийлгэх шаардлагатай бол хийлгэнэ.

-Таны нүд нэг л өөр харагдаад байх юм. Энэ линз үү, эсвэл…таны нэг гангараа юу. Танд саарал өнгө их зохиж байна шүү? /Тэбрээр саарал линз зүүсэн байв/
-Энэ линз л дээ. Надад таалагдаад. Миний нэг гангараа стиль гэхэд болно доо. Гэхдээ удаан зүүхээр их муу нөлөөтэй юм шиг байна аа.

-Анх “В” продакшны дуучин хэмээн гарч ирсэн. Энэ нь таныг бас багагүй хэл аманд өртөхөд хүргэсэн шүү дээ. Дуучин Болдын ивээлд байдаг гэх мэт яриа гарч байсан. Энэ бүгдийг яаж хүлээж авч байсан бэ?
-Уран бүтээлч хүмүүс хэл амны бай болохдоо амархан шүү дээ. Үүнийг нэг их хүндээр хүлээж аваагүй. Харин миний уран бүтээл хүмүүст хүрч байгаа юм байна даа л гэж бодогдож байсан. Уран бүтээл хийж олон хүн түүнийг нь сонирхох тусам хүмүүс янз бүрээр ярьдаг юм болов уу. Ямар ч байсан тийм их сүртэй хүлээж аваагүй. Би анхныхаа дууг гаргах хүртэл “В” продакшн дээр дууны бэлтгэл хийж, хоёр жил гамм уншсан.

-Дууны бэлтгэлээ өдөр бүр хийж байна уу?
-Одоогоор үгүй. Жаахан зав муутай байгаа л даа.

-Ингэхэд та гадагшаа явж уран бүтээлээ толилуулсан уу?
-Үгүй ээ. Харин ирэх гуравдугаар сарын найманд Англи явж, тэнд ажиллаж, амьдардаг Монголчууддаа ая дуугаа өргөнө.

-Та саяхан “Х-түц” хамтлагийн хийсэн киноны дууг дуулсан гэсэн?
-Тиймээ. Гэхдээ яг киноных нь нэрийг санахгүй байна. Энэ дууг Д.Болд ахтай хамтдаа дуулсан байгаа.

-Таны анхны уран бүтээл “Lonеly night” хүчтэй байсан шүү. Клипийг нь хүртэл усан дотор авсан байдаг. Энэ талаар?
-”Lonеly night” дууг гаргахдаа их бодлоготой хийсэн. Яагаад гэвэл миний анхны уран бүтээл байсан. Иймээс клипээ ч өвөрмөц байдлаар хийхийг зорьсон маань үзэгчдэд хүрсэн байна лээ. Энэ дууны зураг авалтыг бараг хоёр метр гүнзгий усан бассейн дотор хийсэн. Их хүнд байсан. Би сэлж чаддаггүй болохоор усан дотор нэг минут дуулах ёстой байдаг. Жаахан дуулаад л гарч ирнэ. Бүр живээд ухаан алдаж үзлээ шүү дээ. /инээв/ Ингэж л бүтсэн клип юм даа.

-Ганц клипний төлөө амиа алдах дөхсөн байна шүү дээ. Одоо сэлж сурахыг хүсдэг үү?
-Тэгэлгүй яахав. Тэгээд зураг авалтын дараа нэг хэсэг усан спортоор хичээллэсэн. Их хэрэгтэй юм билээ. Харин чөлөөт цаг ихтэй үедээ фитнесээр хичээллэж байгаа. Ер нь спортоор хичээллэх эрүүл мэндэд их хэрэгтэй.

-Та дуулах жанр, төрлөө амархан солих юм аа?
-Сүүлд гаргасан “Monday morning” цомогтоо орсон дуунуудаа dance pop чиглэлээр дуулсан. Ямар ч уран бүтээлч ганц чиглэлээр дуулаад байхыг хүсдэггүй байх. Юм бүхэнд өөрийгөө сорьж, хүчээ үзэж байх хэрэгтэй биз дээ. Тиймээс зөвхөн попоор дуулахгүй, бүх жанр, төрөлд өөрийгөө сорихыг хүсдэг. Би бас R&B стилийн дуунд их дуртай.

-Ингэхэд багаасаа дуулдаг байсан уу?
-Анх сургуульд орохоосоо эхлээд л дуулсан. Жил жилийн урлагийн үзлэг алгасахгүй тэргүүн байрт орно. Сургуулиа төлөөлж янз бүрийн дууны уралдаанд оролцоно. Хичээлээ таслаад ч хамаагүй явна шүү дээ. Тэгээд дандаа нэгдүгээр байр. /Инээв/ Жаахан өөрийгөө магтчихлаа.

-Хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Танд ямар залуу таалагддаг вэ?
-Надад өөртөө итгэлтэй, соёлтой залуус таалагддаг. Үүнээс гадна өөрийгөө хүндэлдэг байх хэрэгтэй. Хүн өөрийгөө хүндэлдэг байж л бусдыг хүндэлж чадна шүү дээ. Тэгэхээр өөртөө итгэлгүй хүн бусадтай харьцахдаа ч тааруу байдаг байх.

-Манай залуус гэр бүл болохыг хойш тавьдаг. Залуу хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Залуу насан дээрээ л ихийг сурч, эх орондоо ихийг бүтээх хэрэгтэй. Уран бүтээлч хүн залуу насандаа хийж бүтээхгүй бол цаг зав байхгүй шүү дээ. Иймээс нэгэнт л урлагтай холбогдсон болохоор үүнд зүрх сэтгэлээ бүрэн зориулна. Ойрын хэдэн жилдээ гэр бүлтэй болохгүй. Миний төлөвлөгөөнд ч байхгүй байгаа. Хэрвээ би одоо гэр бүлтэй болвол дөнгөж дуучин болох гэж яваа надад их хүндээр тусах байх.

-Гэхдээ гэр бүл болохгүй ч гэлээ найзлаад явж болно биз дээ?
-Бололгүй яахав.

-Тэгэхээр найз залуутай юу?
-Байхгүй. /инээв/

-Уран бүтээлийн хамгийн ойрын дэмжигч?
-Миний гэр бүл, аав ээж минь. Бас найз нөхөд минь байна.

-Таны нэг өдөр хэр хурдан өнгөрдөг, цаг зав хэр байдаг вэ?
-Ер нь би өөрийгөө их завтай байдаг гэж боддог шүү дээ. Болж л өгвөл унтаж амрахыг боддог. Бас найзуудтайгаа ярилцаж суух дуртай

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.