Киви-гийн Ука долоон жил үерхэж байгаа найз залуугаа тас нууцалдагч Будкагаа олонд харуулав.

2009/01/22
Share |
Хүмүүс: Киви  | 
Киви-гийн Ука долоон жил үерхэж байгаа найз залуугаа тас нууцалдагч Будкагаа олонд харуулав.

Рок попын ертөнцөд шинэхэн өнгө төрх нэмж яваа "Киви"-гийн охид хувийн амьдралын хувьд төдий л ил биш. Ёстой л өнгө будаг нь таарсан эдгээр охид сайн продюссерынхоо хүчинд нэр хүндтэй олон байгууллагатай чамгүй ашигтай гэрээ хийсэн болохоор уран бүтээлийн олз омог арвин явна. Нөгөө хоёрыгоо бодвол хамтлагийн ахлагч болоод ч тэрүү хамгийн яриасаг Ука жирийн л нэг айлын охин. Үсчин гоо сайханч мэргэжил эзэмшсэн тэрээр айлын отгон хүүхэд болохоор алив зүйлд адтай нэгэн болохоор мэргэжлээ ашиглан "Мэрилин Монрогийн монгол хувибал"-т чадамгай хувирсан нь чамгүй амжилт олсон. Түүний ээж Заманд нь "Зөн билгийн тулаан"-аар манайханд танил болсон.

Хэдийгээр Укагийн хувьд бусдад нээлттэй ханддаг мэт боловч долоон жил үерхсэн найз залуугийнхаа тухай дэлгэрэнгүй ярихыг хүсдэггүй. Мэдээж энэ нь эрчүүд голдуу сонирхдог охидын хамтлагийн менежмент байж болох ч гаргал үст бүсгүй маань "Чамд амжилт хүсье" дууны клипэндээ найз залуугаа багтаасан гэнэ шүү. Хэрэв уншигч та санаж байгаа бол хав халзан толгойтой жин ихтэй нэгэн залууг хайртай бүсгүй нь Будка хэмээн энхрийлэн дууддаг бололтой юм. Саяхан гэхэд л телевизийн нэгэн нэвтрүүлгээр "Ука ба түүний найзууд" аяллын замд гарахад Укагийн найз залуу Будка тун халамжтай нэгэн гэдгээ харуулж, хайртай бүсгүйгээ дулаацуулж байгаа харагдсан.

Хэдийгээр эдүгээ үеийн рок попын хамгийн секси имижтэй бүсгүй хэн бэ гэвэл түүнийг нэрлэх хүн олон гарах боловч, чамгүй урт хугацаанд хамтран амьдарч байгаа найз залуугаа тэрээр бүхнээс дээгүүр тавьдаг юм билээ. Ямартай ч түүнийг олон мянган фэнүүд нь гайхалтай дуулахаасаа илүү бүжгийн онцгой мэдрэмжтэй нэгэн юм байна гэдгийг тун саяхан олж мэдээд улам дэмжих болсон гэнэ шүү.

Эх сурвалж: Хос хун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить закладкР¸ метадон в ПикалёвР¾Ð¼ Купить Гашиш в Теберда ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Липецке Шишки ак47 в ЗаозерсРºÐµ ЗакладкР¸ лирика в Санкт-пе
IP:95.181.177.171  2018-05-09 10:10:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.