Монгол ерөнхийлөгч нарын буухиа

2009/01/22
Share |
Монгол ерөнхийлөгч нарын буухиа

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хоёр, санал хураах өдөр хvртэл дөрвөн сарын хугацаа vлдэж байна. Сурталчилгааны кампанит ажил өрнөх 60 хоногийн туршид Монгол орон даяар сонгогчид нэг тойрог болж, нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг сонжиж гарна даа. Хамгийн ширvvн сонжоотой, тэр чинээгээр єрсєлдєгчдийг хувь хvнийх нь хувьд сорьж дєнгєдєг улс тєрийн сонгууль бол Ерєнхийлєгчийнх. УИХ-ын сонгуультай харьцуулахад цєєн эрхэм нэр дэвшдэг тул сонгогчид тэдний мєн чанарыг нvцгэртэл нь "мєлжих" боломжтой юм.

Тєрийнхєє сvлдэнд хийморь лундаагаа даатган сvсэлдэг уламжлалтай монголчуудын хувьд тєрийн тэргvvн хэн байх вэ гэдэг шалгуурыг улс тєр гэхээсээ хувь хvний хvчин зvйл тодорхойлсоор ирсэн. Парламентад суудалтай нам Ерєнхийлєгчид нэр дэвшvvлдэг ч сонгууль намуудын гэхээсээ нэр дэвшигчдийн чансааг илтгэдэг тул юуны ємнє олны танил, нєлєє бvхий лидерийг марафонд сойдог туршлага бий. Монгол Улсад шинэ Vңдсэн хууль батлагдсанаас хойш бvх ард тvмний сонгууль дєрвєн удаа явагдаж, гурван эрхэм Ерєнхийлєгчийн албыг хашсан.

ТЄРИЙН ХЭЭГVЙ ТЭРГVVН
Монгол Улсын анхны Ерєнхийлєгч гэгдэх тvvхэн хувь заяа П.Очирбатад тохиов. Тэрээр анх 1992 онд АИХ-ын гишvvдээс сонгогдон тєрийн тэргvvний тамгыг атгаж нэг жилийн дараа бvх ард тvмний сонгуульд ардчилсан хvчнээс нэр дэвшин ялснаар Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг хэрэгжvvлж эхэлжээ. Ерєнхийлєгчийн анхны сонгуульд тvvнтэй ганц хvн єрсєлдсєн нь МАХН-аас нэр дэвшигч Л.Тvдэв байлаа. П.Очирбат Ерєнхийлєгчєєр нэг жил ажиллаж, Монголын нэн шинэ тvvхийн богинохон хугацаанд олны танил болж амжсан хэдий ч бvх ард тvмний сонгуульд Л.Тvдэв гуай шиг нэр тєртэй хvнтэй єрсєлдсєн нь амаргvй даваа байв. Л.Тvдэв бол Монголын сэхээтний давхаргын гарамгай тєлєєлєл, утга зохиол, сэтгvvл зvйн салбарын нvvр царай, нэг vгээр нийгмийн томоохон зvтгэлтэн. Тухайн vед ардчилсан хувьсгалын давалгаагаар нийгэм амьсгалж байсан нь МАХН-ын нэр дэвшигчийн хувь хvний чансааг бvдгэрvvлж орхисон. Ерєнхийлєгчийн анхны сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшvvлсэн талуудын харилцан довтолгоо тийм ч "унтаа" байгаагvй юм билээ. П.Очирбатыг Хятадын эрлийз хэмээсэн цуурхал тарсан нь улс тєрийн зорилготой байв. Vvний хариуд угаас гvндvvгvй П.Очирбат єрсєлдєгчийнхєє гол имиж болсон соёл урлагийг ээмэг, бєгж тєдий зvйлтэй адилтган хийтэй ч гэмээр, хээгvй ч гэмээр хариултуудыг сєргvvлж байжээ.

Vзэл суртлаар хайрцаглагдсан, нэг намын дэглэмтэй БНМАУ-аас ардчилсан Монголд дєнгєж шилжсэн 1993 онд хээгvй, гvндvvгvй П.Очирбат сонгогчдын хувьд маш євєрмєц дvр тєрх. Тvvний хэрэглэдэг vгс хvртэл жигтэй энгийн байсан нь П.Очирбат шиг хvнийг тєрийн тэргvvнээр харах сонирхлыг тєрvvлж байжээ. Санал хураалтын дvнг нэгтгэхэд Л.Тvдэв 38,70 хувийн санал авч, П.Очирбат 57,78 хувийн саналаар Ерєнхийлєгчийн албанд улирав. Ерєнхийлєгч П.Очирбатын 1993-1997 онд хийсэн гол ажлаар "Алт" хєтєлбєрийг нэрлэдэг. Геологич мэргэжилтэй, уул уурхайн салбарын доктор, профессор хvний хувьд тэрээр шилжилтийн эдийн засгийн хямралаас гэтлэх бодлогыг ашигт малтмалын бизнес рvv чиглvvлэхээр оролдож байлаа.

ХИЙГVЙ ХVНИЙГ ЭРЭЛХИЙЛЭВ
Газрын тос олгойдоход дээжийг нь дээлэндээ нааж гоёсон, хvлээн авалтын ширээг хараад "Ийм тансаг зvйл гэж байдаг аа" хэмээн дуу алдсан хээгvй Ерєнхийлєгчийг 1997 оны сонгуулийн дvн халав. Тухайн vеийн улс тєрийн нєхцєл байдлаас ажихад УИХ-ын 1996 оны сонгуулиар "Ардчилсан холбоо" эвсэл парламентад 50 суудал эзэлсэн нь МАХН-ын нэр дэвшигчийг Ерєнхийлєгчєєр сонгон улс тєр дэх хvчний харьцааг ийм аргаар тэнцvvлэх сонирхлыг олон нийтэд тєрvvлээд байсан болов уу. МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди УИХ-ын даргын сэнтийгээс Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєж "Ардчилсан холбоо" эвслийн П.Очирбат (29.81 хувь) МУНН-ын Ж.Гомбожав (6.64 хувь) нарыг илт давуу буюу 60.81 хувиар ялсан. Энэ vед П.Очирбат, Н.Багабанди нарын мэндэлсэн Завхан аймаг "Ерєнхийлєгч тєрvvлдэг" нутгаар тодорч байв. Намынхаа даргыг Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшvvлэхдээ МАХН Н.Багабандийн хийгvй чанар ялалт хvлээнэ гэдгийг мэдэрч байжээ. Хээгvй, гvндvvгvй П.Очирбатыг улс тєрийн намын лидер, хийгvй, эмх цэгцтэй Н.Багабандиар солих сонголтыг монголчууд хийв. Н.Багабанди намынхаа анхан шатны байгууллагыг удирдаж єєрийнхєє карьерыг ахиулсан МАХН-ын бэлтгэгдсэн боловсон хvчин байлаа.

"Ардчилсан холбоо" 1996 онд засгийн эрх барьмагцаа "оддын" євчинд нэрвэгдэж улмаар эвсэлд задрал нvvрлэв. Шилжилтийн эдийн засгийн хvндрэлийг гэтлэн давахад ардчилагчдын бодлого балчирдаж эхэлсэн нь нийгмийн сэтгэл зvйг МАХН-ын лидер, хvйтэн царайтай Н.Багабанди руу эргvvлж орхисон. Тvvний ялалтад одоогийн Ерєнхий сайд С.Баяр, Ерєнхийлєгч Н.Энхбаяр нар томоохон vvрэг гvйцэтгэжээ. Н.Багабанди Ерєнхийлєгчийн 2001 оны сонгуульд нэр дэвшиж, Ардчилсан намын Р.Гончигдорж (36.53 хувь) МУНН-ын Л.Дашням (3.54 хувь) нарыг ардаа орхин 58.13 хувиар хоёр дахиа ялалт байгуулав. УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН 72 суудал авч, vнэмлэхvй олонх боллоо. 2001 онд таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулмагцаа Ерєнхийлєгчийн сонгуульд Н.Багабандитай єрсєлдєх нэрийг тодруулахаар МVАН-ын М.Энхсайхан, МСДН-ын Р.Гончигдорж хоёрыг марафонд "гvйлгэсэн" нь улс тєрийн соёлын vнэр ч vгvй тухайн vед алдаа болсон хэрэг. Р.Гончигдоржид ялагдсан М.Энхсайханы талыг баримтлагчид Ерєнхийлєгчийн сонгуульд намынхаа нэр дэвшигчийг дэмжилгvй гараа хумхисан нь ялагдал хvлээхэд нєлєєлсєн. Тэгээд ч Р.Гончигдоржийн "Тэнцвэртэй тєрийн тєлєє" гэсэн сонгуулийн мессеж тухайн vед олон нийтэд хvрээгvй юм.

Гол єрсєлдєєн Н.Багабанди, Р.Гончигдорж нарын дунд єрнєж, хэвлэл мэдээллийн бvх хэрэгслийг vvндээ татан оролцуулсан. АН-ын нэр дэвшигчийн штабыг удирдсан З.Энхболд, Д.Дорлигжав нарын явуулж байсан хэт тэрслvv тактик хэвлэлvvдийн хооронд "хєєрхєн" дажин дэгдээж байв. Н.Багабандийг хvйтэн царайтай хэмээн шvvмжилж ч vзсэн. Хариуд нь МАХН "Царайны сайхнаар цай чанадаггvй" гарчигтай нийтлэл хэвлvvлж тухайн vед царайлаг явсан Р.Гончигдоржийг шоглочих жишээтэй. МАХН-ын нэр дэвшигчийг Хятадаас сая долларын хахууль авсан зэрэг мэдээлэл цацагдаж байсан ч Н.Багабандийн штабыг удирдсан С.Баяр эдгээрт тайван хариу барьж байлаа. Н.Багабанди Ерєнхийлєгчєєр найман жил ажиллахдаа хийгvй хvн гэдгээ нотолсон. Тvvний хийсэн гол ажлын нэг бол Монгол vндэстний морин хуурыг ЮНЕСКО-гийн соёлын vнэт євд бvртгvvлсэн явдал. Айл бvр хоймортоо морин хуур залах уламжлалыг тэрээр хичээнгvйлэн захидаг байв. Ерєнхийлєгчийн сэнтийгээс холдсон ч тєрийн хvний эрхэмсэг оршихуйг vзvvлсээр яваа нь Н.Багабандийн зарчимч чанарыг илтгэнэ.

"ЭВТЭЙ БОЛ ХVЧТЭЙ"
Ерєнхийлєгчийн 2005 оны сонгуулийн vед ч АН-ын хагарал, єсєрхєл vргэлжилж байсан нь нєгєє л Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёрыг нам доторх дажинд хєтлєв. УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН-тай суудлын тоогоор тэнцсэн "Эх орон-Ардчилал" эвсэл Засгийн газар байгуулахад сайдын суудалгvй хоцорсон ч М.Энхсайхан Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєх эрхийг авч чадсан. МАХН-ын хувьд УИХ-ын даргын нэрийг Ерєнхийлєгчийн сонгуульд дэвшvvлсэн туршлагаара тухайн vед спикерээр ажилласан Н.Энхбаярыг сойв. Ерєнхий сайдаар 2000-2004 онд ажиллахдаа мянганы замыг тавьж эхлvvлсэн, ОХУ-д тєлєх их єрийг тээглэсэн гээд олны сэтгэлд хvрсэн бодитой ажлууд Н.Энхбаярыг Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєхєд нэрийн хуудас ньболж байлаа. М.Энхсайхан "Авлигачдыг цээрлvvлнэ" уриатай сонгуульд оролцов. Цус урсаж байгааг дvрсэлсэн, тод улаан, хар єнгє хослуулсан зурагт хуудас vнэндээ олон нийтийг хирдхийлгэж байлаа. Н.Энхбаярын мессеж монгол ахуйд ойр, ойлгомжтой сонсогдож байсан. "Эвтэй бол хvчтэй", "Морьд эргэлээ" гэсэн уриа нь сонгогчдод эерэг сэтгэгдэл тєрvvлж байв. Энэ сонгуульд Н.Энхбаяр 53.44 хувийн санал авч АН-ын М.Энхсайхан (20.05), ЭОН-ын Б.Эрдэнэбат (11.33), БНН-ын Б.Жаргалсайхан (13.83) нарыг ялсан.

М.Энхсайхан сонгуулийн дvнгийн эхний мэдээг хvлээж авмагцаа Н.Энхбаярт утсаар баяр хvргэсэн нь улс тєрийн соёлын ахиц, сонгуулийн ардчиллын сайн мэдээ байв. Ерєнхийлєгч Н.Энхбаярын хийсэн гол ажлаар НVБ-ын Мянганы хєгжлийн бодлогод суурилсан Vндэсний хєгжлийн цогц бодлогыг нэрлэе. Энэ бодлогыг боловсруулахад олон зуун эрдэмтэн судлаач оролцож, Монгол Улс засгийн эрхэнд ямар нам гарснаас vл шалтгаалан баримтлах хєгжлийн баримт бичигтэй болсон. Н.Энхбаяр эв эеийг эрхэмлэгч, єндєр боловсролтой, идэвхтэй, эрч хvчтэй Ерєнхийлєгчийн дvрээр хээгvй, хийгvй Ерєнхийлєгч нарыг буухиалж буй.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Москве Купить экстази в ДагестаР½ÑÐºÐ¸Ðµ Огни c10h15n что это такое Где в москве купить марихуаР½Ñƒ ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Касли купить ЛСД Назрань Tekiller 24 biz Ralph neilr куртки Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ Порошки В Минске Опт Реферат Ð”ÐµÐ·Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ „ин Katringrada ТрамадоР» купить в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ аптеке ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Канске Гашиш купить ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº Можно ли нюхать экстази Шишки в Люберцы Ð¿ÑÐµÐ²Ð´Ð¾ÑÑ „едрин наркотиРº shop ramp Купить закладкР¸ MDMA в БелорецРºÐµ закладкР¸ спайса в уфе ЗакладкР¸ героин в НовоалтР°Ð¹ÑÐºÐµ Купить бошки в Усинск ЗакладкР¸ кокаин в Сургуте Рега ск россыпь купить DOMINO Балей закладкР¸ соль москва купить ТрамадоР» Устюжна lsd группа Как курить плюхи ГаллюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ грибы как употребР»ÑÑ‚ÑŒ ангидриР´ формула Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Бакале купить Гарик НововорР¾Ð½ÐµÐ¶
IP:185.2.32.192  2018-03-01 14:14:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.