Их аварга Дагвадорж `хадам ээжийгээ нэр хүнд унагалаа` хэмээн эхнэртээ уураа гаргаснаас хоёр тийш болжээ

2009/01/23
Share |
Их аварга Дагвадорж `хадам ээжийгээ нэр хүнд унагалаа` хэмээн эхнэртээ уураа гаргаснаас хоёр тийш болжээ

Энэ сарын башёд их аварга хүн ямар байдгийг өөрийн биеэр үзүүлсэн их аварга Дагвадорж өнгөрсөн шинэ жилийн үеэр ирээд буцсан. Хоёрын хоёр хүүхдийн эцэг эх бололцсон хэдий ч эхнэр Тамираасаа тусдаа амьдрах болсон нь олон шалтгаантай байсан бөгөөд тэр дундаа их аварга маань `Монполимент`-ийн Гарамжавын охинтой хөтлөлцөн гүйсэн нь нэгэнт ил болсон. Юутай ч `Эр эм байтугай эрүү толгой салдаг` энэ орчлон их аваргын амьдралд биелэлээ олсон ч эхнэрээсээ өрх тусгаарласан том шалтгаан нь хадам ээж Эрнэдэцэцэгийнх нь хувийн амьдралын ээдрээ байсан гэдэг. Өөрийнхөө охинтой чацуу шахам дуучин Н.Гантулгатай `Тоонот гэрт толгой холбож` олны нүд чихийг орой дээр нь гаргасан энэ явдалд их аварга туйлаас хатуу хандаж, нэг бус удаа дуучин залууг цээрлүүлсэн гэдэг.

Гантулгын хувьд ч их аваргын эдгээр олон дарамтыг үл хайхран `энэ бол жинхэнэ хайр` хэмээн олон түмэнд тунхаглаад зогсохгүй эдүгээ 10-р хороололд хамтран амьдарч байна. Хэдийгээр эргэн тойрныхны хатуу эсэргүүцэлтэй тулгарсан ч хатагтай Тамирын ээж нэгэнт амьдралынхаа сонголтыг хийсэн болохоор хүүхдүүд нь дуучин "ах"-тайгаа эвлэрэхээс аргагүй болсон юм билээ. Тэгээд ч дэвжээн дээр гаргадаг шартай омогтой зангаа ийм явдлаас болж хоёр хүүхдийнхээ ээжид нэг бус удаа гаргасан нь тэднийг хоёр тийш болоход хүргэсэн гэдэг. Харин хатагтай Тамирын хувьд эдүгээ СЭЗДС-д суралцаад тун завгүй байгаа бөгөөд өнгөрсөн амьдралынхаа талаар сэтгүүлчдэд дэлгэх тун дургүй.

Эх сурвалж: Хос хун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.