Ерөнхий сайд С.Баяр мисс Оюунгэрэлийн туулын хөвөөн дэх харшид тусгай хамгаалалттайгаар зочлох болжээ

2009/01/23
Share |
Хүмүүс: Г Оюунгэрэл |  Баяр Санж | 
Ерөнхий сайд С.Баяр мисс Оюунгэрэлийн туулын хөвөөн дэх харшид тусгай хамгаалалттайгаар зочлох болжээ

Монголын миссүүдээс хамгийн чинээлэг хөрөнгө мөнгө сайтай нь мисс Оюунгэрэл. Түүний ээж `Тахь Ко` компанийн захирал, электрон бараа импортлож, барилыгн салбарт хүч үзэж, овоо хөрөнгө мөнгө хураасан нэгэн. Хэдийгээр түүнийг компанийн хувьцаа залилсан, Солонгосын `Номаранг` компанид их хэмжээний өртэй гэж ярьдаг ч мисс Оюунгэрэл ээжийнхээ нөмөр нөөлөг, хөрөнгө чинээг ашиглан богино хугацаанд олон танигдаж чадсан билээ. Хамгийн анх мисс бүсгүйг "Камертон" хамтлагийн ахлагч Болын клипэнд тоглохын тулд нэлээд мөнгө төлсөн гэсэн яриа дэгдэж байлаа. Байнга олны анхаарлын төвд байх дуртай энэ бүсгүй хөрөнгө мөнгөнд хавчигддаггүй болохоор энд тэнд зохиогдох миссийн тэмцээнээс "Азийн хатан хаан" гэсэн өргөмжлөл авчирлаа гэж баахан шуугиан дэгдээсэн. Тэр үед "Бүлцгэр нүд, богино эрүүтэй Оюунгэрэл Азийн хатан хаан юм бол би дэлхийн хатан хаан болж чадах юм байна" хэмээн мисс хүүхнүүд хов живийн үг чулуудаж байсан удаатай.

Сүүлийн үед бизнес нь уналтанд орж, залилангийн хэрэгт холбогдож магадгүйдээ тулаад байгаа "Эко костранкшн"-ы захирал Нямгаваатай үерхэж, нэг гэрт хамт амьдран, чинээлэг залуухан бизнесмений мөнгөөр туйлж, ёстой л торгонд хөлбөрч тосонд умбаж явсан энэ бүсгүйг сүүлийн үед Монгол Улсын ерөнхий сайд С.Баярын шинэхэн нууц амрагаар тодруулаад байгаа. Тэр ч бүү хэл өөрсдийгөө шар мэдээний хойноос хөөцөлддөггүй гэж мэлзэх дуртай нэгэн өдөр тутмын сонин мисс Оюунгэрэлийн хагас нүцгэн зургийг томоор тавьж "Энэ хэний амраг вэ, ивээгч эзэн нь хэн бэ?" гэж скандал үүсгэсэн нь саяхан. Мисс Оюунгэрэлийн ивээгч эзэн нь эрхэм ерөнхий сайд гэдэг баримт олонд дэлгэгдэж эхэллээ.

Ерөнхий сайд С.Баяр Оюунгэрэлтэй онгоцонд сарнай дэвсэн олны нүднээс нууцгайхан уулздаг байсан бол одоо тэдний уулзалт бүр ил цагаандаа гарч эхлэв. С.Баяр УИХ-ын гишүүд, Монголын нөлөө бүхий баячууд голдуу амьдардаг Туулын хөвөөнд байрлах тансаг харшид амьдардаг Оюунгэрэлийнд үе үехэн саатах болж. Тэр ч бүү хэл ерөнхий сайд он солигдохын өмнө хийсэн гадаад айчлалдаа мисс бүсгүйг дагуулж явсан талаар ч учир мэдэх хүмүүс жиг жуг хийж байна.

"Гоёл 2008" наадмын топ-д яригдаж байсан ч гар хоосон хоцорсон мисс он гарсаны дараахан Солонгос явсан нь олны хэл амнаас болгоомжилсон бололтой. Улс төрийн хувьд ч зарчимч, шударга ч эр хүнийхээ хувьд сайх хүүхнээс буцдаггүй гэгддэг С.Баяр гоо эрийнхээ амьдралыг орхиж, мисс бүсгүйт хамгаалалттайгаар Туулын хөвөө хотхонд саатах нь олширч, олны анхааралд ч өртөж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулаад байгаа энэ торгон үетэй давхцан хэрийн юманд барьц алдаж, намбагүйтдэггүй С.Баярыг гурав дахь удаагаа хувийн амьдралаа зохиох гэж байгаад олон хүн дэмжиж байгаа гэсэн. Түүний анхны эхнэр Америкт амьдарч байгаа. Харин түүнд отгон охиныг нь төрүүлж өгсөн Хашбатын Хулан олон улсын төсөлд ажиллаж байгаа сурагтай.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.