ЭНЭ ОНД 400 ШИНЭ АВТОБУС ОРЖ ИРНЭ

2009/01/24
Share |
Хүмүүс:
ЭНЭ ОНД 400 ШИНЭ АВТОБУС ОРЖ ИРНЭ

Сар шинийн баярын үеэр нийтийн тээвэрт цоо шинэ автобус явуулж эхлэх гэж байгаа таатай мэдээллийг бид Цаг хөтөлбөрөөрөө үзүүлсэн. Нийтдээ 400 ширхэг автобус оруулж ирж нийтийн тээврийн өнгө төрхийг сайжруулах гэж байгаа энэ том ажлын төлбөрт 36 тэрбум зарцуулагдаж байгаа. Эхний ээлжинд засгийн газар солонгосын Daewoo bus компанид төлбөрийн 20 хувийг шилжүүлсэн байна. 20 хувь гэдэг бол 80 автобусанд төлсөн мөнгө. Энэ ондоо багтаагаад 400 автобус орж ирж дуусна.

Солонгосын Daewoo bus компани автобус үйлдвэрлэлтээр Азид толгой цохьдог. Зөвхөн Азийн улс орнууд гэлтгүй арабын баян орнууд ч Daewoo bus-аас том оврын автобус захиалгаар худалдан авдаг. Сонирхуулахад арабууд чамин тансагийг эрхэмлэдэг болохоор илүү тохь тух, тансаг байдлыг эрхэмлэдэг бол иракууд бат бөхийг илүүд үздэг гэсэн. Иракт нийлүүлэгдэж байгаа нь сум нэвтэрдэггүй байх жишээтэй. Харин манай улсад орж ирэх автобус өнгөний тухайд цагаан дээр ягаан өнгийн судалтай. Өнгө үзэмж, чанар хийцээрээ хотын өнгө төрхөд аргагүй чимэг нэмэх эдгээр автобусыг социалист хэллэгээр бол хайр гамтай ашиглах эсэх нь зөвхөн зорчигч танаас л шалтгаална. Нэг үгээр хэлбэл энэ автобусанд дарга даамлууд юм уу гадна дотны хүмүүс суухгүй. зөвхөн нийтийн тээврээр үйлчлүүлдэг монголчууд бид суух учраас автобусандаа цэвэр цэмцгэр сууцгаая гэж дахин дахин уриалмаар байгаа юм. Учир нь Япон Улсаас оруулж ирсэн цэнхэр автобусуудыг үйлчилгээнд явуулж эхэлсэн даруйд суудлын бүрээсийг нь урж тасдан, бүрээсэн дээр нь элдвийг эрээчиж үзэшгүй муухай дүр төрхтэй болгоод авсан тал байдаг. Иймд өөр хэний ч биш зөвхөн зорчигч та бидний унаа болох цоо шинэ автобусуудаа хайрлаж гамнамаар байгаа юм. Өтсөн юм шиг аятай гар хуруугаа хумьж, минийх биш улсынх гэсэн тааруу үзэл бодлоо тархинаасаа авч хаях хэрэгтэй.

Daewoo компаниас оруулж ирэх автобусуудыг ямар чиглэлд явуулах вэ гэдгээ хотын нийтийн тээврийн газар төлөвлөж дуусаагүй байна. Нийтийн тээврийн автопарк шинэчлэгдснээр зорчигчид унаа хүлээж зогсдоггүй болно. Эцэст нь дахин сануулахад өндөр үнээр орж ирж эдгээр автобусаа цэвэр цэмцбэгэр хэрэглэцгээе

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.