Хүмүүс: Б Маадай | |
“Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай кино урлагт хүч үзэж эхэллээ. Амьдралынхаа 15 жилийг “Хар сарнай” хамтлагт дуулсан Маадай сүүлийн үед дуулахаасаа илүү хувийн бизнес рүүгээ нэлээд анхаарах болсон нь нууц биш болжээ. “Next star” нэртэй студиэрээ дамжуулан залуу дуучдыг гаргаж ирэхийн зэрэгцээ тоглолтууд зохион байгуулж багагүй мөнгө халаасалдаг байсан тэрээр сүүлийн үед кино зохиол бичин, анхныхаа киногоо өөрөө найруулахаар болжээ. Залуусын хайр дурлалын тухай өгүүлэх Маадайгийн зохиолыг нь бичиж найруулсан кино ирэх 4-р сард үзэгчдийн хүртээл болох ба энэхүү киногоо амжилтанд хүрнэ гэдэгт залуу найруулагч маань ихээхэн итгэлтэй байгаа гэнэ лээ.
Эх сурвалж: Factnews.mn