Абрамович `ЧЕЛСИ`-г эсвэл хөлөг онгоцоо зарна

2009/01/27
Share |
Хүмүүс:
Абрамович `ЧЕЛСИ`-г эсвэл хөлөг онгоцоо зарна

Оросын томоохон олигархийн нэг, Чукотка мужийн амбан захирагч асан, тэрбумтан Роман Абрамочийг ч өнөөгийн эдийн засгийн хямрал тойрч гарсангүй бололтой. Тэрээр нэн яаралтай санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд Английн "Челси" клубээ зарах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон байна. Энэ талаар хамгийн анх Германы Bild сонин мэдээлсэн. Үнэхээр хэний ч өмнө яаж ч өвдөг сөгдөхгүй хэмээн тооцогддог байсан энэ эрхмийн хувьд ч санхүүгийн байдал эрс хүндрэх шинжтэй болжээ хэмээн ажиглагчид үзэж байгаа. Түүний үл хөдлөх хөрөнгийн хувьцааны үнэ 16.7 тэрбумаас бүр 2.3 тэрбум болтлоо унасан нь үүнийг нотлох факт гэнэ. Иймээс байдлыг цаашид улам хүндрүүлэхгүйн тулд тэрээр өөрийн тансаг харш мэт "Пеларус" дарвуулт хөлгөө үнэ хаялцуулан зарах эсвэл "Челси"-г золиосонд гаргах гэсэн хоёр сонголт үлджээ. Хөлөг онгоц 200 сая еврогийн үнэтэй бол хөлбөмбөгийн багийг 2003 онд тэрээр 210 саяар худалдан авч байжээ. "Челси" -гийн хувьд ч байдал хүнд байгаа бөгөөд оны эхнээс бүх төсөв урамшуулал нь багасч тоглочдын хувьд гэрээний дагуу амласан мөнгөө авч чадахгүй байдалд хүрээд байгаа аж. Клубээс 15 сэлгээний тамирчин ажлаас халагдаад байгаа бол үлдсэн ажилчдын цалин даруй 156.000 еврогоор багассан байна. Мөн тоглогчид үнэгүй хооллодог цайны газрын хүртэл үл ажиллагаа нь түр зогсоогоод байгаа талаар мэдээлж байгаа билээ. "Челси"  юу  "Хөлөг онгоц" уу...?

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hwxgra JpVCnNqmutzfnovalc, [url=http://ocjfefejwapd.com/] ocjfefejwapd[/url], [link=http://pbpwbhcpwgde.com/ ]pbpwbhcpwgde[/link], http://pmbwkdcirmuo.com/
IP:5.188.211.14  2019-05-01 09:08:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.