МАХ НӨӨЦЛӨЛТ

2009/01/27
Share |
Хүмүүс:
МАХ НӨӨЦЛӨЛТ

Уул нь бол мах бэлтгэл маш нарийн аргачлалын дагуу явуулах учиртай юм байна. Эхлээд нөөцөнд бэлтгэж байгаа мах тарга тэвээрэг сайтай, хадгалалт даах чанар агууламжтай 1-р зэргийнх байх ёстой. Ингэхдээ бэлдчихсэн гулууз биш тууварлаж авчраад горимын дагуу, нядлах ёстой гэнэ. Ингэсэн тохиолдолд та бид сая амт шимт нь алдагдаагүй, эцэнхий биш мах хүнсэндээ хэрэглэх бололцоо бүрддэг байна. Гэтэл яамнаас тендерийн дагуу эрх авсан зарим нөөц бэлдэх компаниуд горимын бус аргаар бэлтгэж нөөцөлсөн нь нөгөөх ямааны 3 юмуу гэдэг яриа үүсэх нөхцөл бүрдүүлдэг байна. Нядалгааг 10-11 сарын хугацаанд хийж 1 сар хүртэл -18-25 хэмийн хүйтэн зооринд гулуузаар нь хадгалдаг гэж байлаа.

Харин 2 сарын эхээр жижиглэн савлах ажил эхэлдэг байна. Ингэхдээ мах, ясыг нь тэнцүүхэн хуваахад, стандартын дагуу хонины мах 11 хэсэг, үхрийн гулуузыг 60 хэсэг болдог гэнэ. Жижиглэсэн махаа ариутгасан уутанд савлаж зооринд нөөцөлснөөр худалдаанд гаргах учиртай. Дээр дурьдсан журмын дагуу нөөцөлсөн мах ийм дамжлагаар та бидний гар дээр ирэх учиртай. Жилээс жилд иргэдээс ирэх гомдлыг барагдуулахаар махны холбоо ч хатуу хяналт тавьж байгаа гэсэн. Үүний зэрэгцээ үнийн хувьд тогтвортой байлгах болно гэдгээ энэ үеэр холбооныхон мэдэгдлээ. Үнэ өртгийн хувьд ч тухайн үеийн ханшнаас 300-400 төгрөгний татуу зарна гэсэн. Ямартаа ч нөөцийн мах худалдаанд гарах хугацаа төдийлэн болоогүй байхад мэргэжилтнүүд анхаарч эхэлсэн нь иргэдэд бага боловч найдлага төрүүлж байна

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Doctor approved Norethisterone Online Pharmacy Overnight Delivery pharmaceuticals validation, Bestill Doxycycline Med Forsikring, [url=”http://myturnondemand. com/oxwall/blogs/post/128651
IP:91.200.12.25  2016-01-12 22:07:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.