Шинэ үе продакшны жүжигчин Б.Отгонтуяа

2009/01/28
Share |
Хүмүүс:
Шинэ үе продакшны жүжигчин Б.Отгонтуяа

Шинэ үе продакшны жүжигчин болж хошин урлагт хөл тавьж байсан үеийн дурсамжаар яриагаа эхлэх үү?
Би 2002 онд СУИС-ийн кино драмын жүжигчний ангид орж байсан. Тэр жилийнхээ шинэ жилээр цасан охин болж Бооёо ахын гэрт өвлийн өвгөнтэй хамт очиж байлаа. Дөнгөж нэгдүгээр курсын оюутан гэхэд  ямар сүрхий нүүрэмгий юм бэ гэж байсан. /инээв/ Манай шинэ үе продакшныхан жил бүр СУИС дээр шидэг дүрийн уралдаан шалгаруулдаг юм. Би хоёрдугаар курст байхдаа тус уралдаанаас “шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авснаараа, Шинэ үе продакшны ах эгч нарынхаа нүдэнд туссан байх аа. Дараахан нь Бооёо ах Хүрлээ ах хоёр манай ангид ирээд МҮЭСТ ордон дээр яваад очоорой гэж хэлсэн. Намайг очиход Жаргалсайхан ахын “Эрхүүгийн  хавар дуу”-н дээр номер хийж байснаа намайг харангуутаа за миний дүү тайзан дээр гарааад ир, Эрхүүд дөнгөж ирсэн оюутан охины дүрд тоглоно гэсэн. Би дөнгөж хоёрдугаар курсын охин юугаа ч мэдэхгүй хамаг бие салганаж байсан ч айж байгаагаа мэдэгдүүлэхгүйг хичээн  өөрөө өөртэйгээ ярьж тайвшруулж байсан нь миний мартагдашгүй дурсамжуудын нэг.

СУИС-д хэрхэн элсэж байсан бэ? Жүжигчин болохын тулд хэрхэн урт замыг туулав?
Би 1998 онд Архангай аймгийн арван жилийг төгссөн. Тэр үед аймагт СУИС-ийн хуваарь ирдэггүй байсан ч хотод ирж конкурс өгөөд бүжгийн анги авч байлаа.Яг энэ үеэр ээж маань элэгний өвчнөөр өвдөж арга буюу ээжийгээ эмчлүүлэхээр сургуулиа орхиж аймгийнхаа театрт дагалдан жүжигчнээр ажиллахаас гадна давхар ажил хийж эмчилгээний зардал олох хэрэгтэй болсон. Хэдийгээр эцэг эхээс зургуулаа ч гэлээ ах эгч нар маань бүгд тусдаа гарсан тул айлын отгон охин тул ээжийгээ асрах нь миний үүрэг байсан юм. Харамсалтай нь ээж минь нэг их удаагүй дээ. Цаг хугацаа хурдан юм аа. Одоогоос зургаан жилийн өмнө яг энэ өдөр бурхан болсон./1-р сарын 20.сурв/ Өглөө зул өргөөд гэрээсээ гарсан.Одоо ажил завсарлангуут гандан орж маанийн ерөөл хуруулна./уйлав.сурв/

Хэдийгээр айлын отгон ч гэлээ чадлынхаа хирээр хүнд ачаа үүрч сайн дааж шүү дээ. Буяны хариу буцаж ирдэг гэдэг дээ.
Ээжээсээ өнчирнө гэдэг хэцүү юм билээ. Бид нар өнгөрөхөөс нь өмнө сарын өмнө хот руу эмчилгээнд явуулсан.Хагалгаанд орж элгийг нь задалж үзээд буцааж оёсон. Эмч нар ганцхан сарын настай болсныг нь биднээс нуугаагүй.Хамгийн гол нь сэтгэл санаагаар нь дэмжиж байгаарай гэж захисан. Би ээжийгээ өнгөрнө гэж хэзээ ч бодож байгаагүй. Хүнд үхлийн өмнөх гялбаа гэж байдаг юм байна л даа. Хотоос ирэнгүүтээ босож яваад эрүүл болчихсон. Гурван сард эмч дээрээ очно гэж ярихад нь  аав ах эгч бид хэд ямар их баярласан гэж санана.Эмч нар худлаа ярьдаг юм байна гэцгээгээд  л. Гэхдээ л надад совин байсан юм байлгүй ээжийн хэлсэн үгийг сонсоод л гадаа гараад уйлдаг байсан. 10 жилийн сургуулиа төгссөнөөс  хойш  дөрвөн жилийн дараа СУИС-д орж хүсч мөрөөдөж  явсан түүнийхээ төлөө шаналж тэмцэн байж энэ мэргэжлийг эзэмшсэн.Таны хэлснээр буяны хариу буцаж ирдэг гэдэг үнэн байх аа.Намайг тэнгэрээс бурхан, хэн нэгэн харж үздэг гэдгийг сэтгэлээрээ  мэдэрдэг.

Сэтгэлийг чинь эмзэглүүлсэнд уучлаарай.Жүжигчин гэдэг сайхан мэргэжил. Тэр тусмаа хүн инээлгэнэ гэдэг том урлаг, авьяас
Би жүжигчин гэдэг энэ мэргэжлийг хүсч мөрөөдөж, асар их тэмцэж хөдөлмөрлөж байж олж авсан болохоор мэргэжилдээ дэндүү хайртай. Анх тайзан дээр гараад хүн инээлгэх нь битгий хэл хэдэн үгээ эвлүүлээд хэлж байвал их юм гэж түүндээ баярладаг байлаа. Харин одоо дадлагажиж туршлага сууж яаж хүнийг инээлгэх вэ гэдгээ эрэлхийлдэг  мэргэшиж яваа жүжигчин болж байна гэх үү дээ. Ер нь хүн инээлгэнэ гэдэг маш хэцүү, том урлаг. Миний хувьд хүн инээлгэхээс илүү уйлж жүжиглэх арай амархан санагддаг.

Жүжигчин хүнд хэл ярианы чадвар чухал. Отгоо ч шулганах шиг болдог байх аа?
СУИС-д тайзны урлаг өгүүлэхүйн ухаан цэгцтэй зөв яриа гэсэн хичээлүүд ордог.
Сайн багш нараасаа их зүйлийг сурсан гэж боддог.Тэгээд ч жүжигчин хүн зөв ярьж монгол хэлнийхээ үгийн санг сайн мэддэг байх хэрэгтэй. Аль болох сул үг хэрэглэхгүй байхыг, жүжигчин Отгоо ийм ядуу юм уу гэж хэлүүлэхгүйн тулд хичээдэг.Сул үг их хэрэглэдэг жүжигчнийг муу жүжигчин гэдэг юм билээ. Оюутан байхдаа  тольтой их ярьдаг байсан. Толинд харж ярихаар сул үг аяндаа цөөрдөг.Сүүлийн үед охидууд маань маяглаж ярьдаг болчихсон, эвгүй л харагдана уу гэхээс сайхан санагдахгүй шүү дээ. Бяцхан зөвлөхөд толинд муу энерги шингэдэг. Тааралдсан толиндоо хараад байх хэрэггүй.

“Гуравны нэг нь цээж” сайхан сэтгэлтэй Бооёог хаядаг тэр дүр өөрийг тань олонд таниулсан байх...?
Энэ жүжгийг гарсны дараахан дэлгүүрт явж байтал худалдагч эгч “Отгоо манай охин чамайг Бооёо ахыг минь хаясан гээд үзэн ядаад байдаг юм” гэж хэлж байсан.Зарим нь намайг Бооёог хаядаг шигээ  амьдрал дээрээ бас тийм биш биз гэж цаашлуулдаг. Би энэ дүрдээ хайртай. Яг амьдрал дээрээ тэс өөр хүн шүү дээ би.

Тухайлбал...
Ааштай хэлье гэснээ хэлчихдэг шударга хэзээд байгаагаараа. Өөрийн гэсэн үзэл бодолтой зорьсон зорилгодоо үнэнч жирийн л нэг жүжигчин бүсгүй. Би багадаа банди нартай чулуугаар байлдаж тоглодог их эршүүд хүүхэд байсан. Одоо харин эмэгтэйлэг болоод байгаа. Амралт чөлөөт цагаараа хоол хийх дуртай. Манайхан намайг  гоё хоол хийдэг гэдэг. Ер нь эмэгтэйлэг зан чанар ховор талдаа.

Цаг наргүй жүжигчний мэргэжил нэг талаар хэцүү.Ар гэрийнхэн сайн ойлгож дэмждэг байх хэрэгтэй биз?
Тийм шүү. Манай хүн найруулагч мэргэжилтэй, намайг ойлгодог дэмждэг. Тиймдээ ч би өдий хүртэл явж байна. Миний тоглолтыг үзээд заавар зөвлөгөө өгдөг.  Хэрвээ намайг ойлгохгүй хүнтэй таарсан бол тэр хүнийг аль эсвэл урлагийг хаях байсан  байх. Бид оюутны байранд хэний ч танил биш байхаасаа л үерхсэн. Зарим хүмүүс оддын өвчнөөр өвчлөөд ханилсан ханиа хүртэл  тас нуудагт нь өмнөөс нь гомддог. Яаж тэгж гомдоож чадаж байна аа.

Ихэнх  жүжигт Отгоо охины дүр бүтээгээд байх шиг санагддаг?
Тийм шүү. Жижигхэн биетэй болоод ч тэр үү нэг л мэдэхэд охины дүрд тоглочихдог. Яваандаа өөр дүрд тоглолгүй яахав.Нас залуу байгаа учраас авгайн дүрд тоглохоор жижигддэг  байж  магадгүй. Гэхдээ бүр заримдаа эсрэгээрээ эмгэний  дүрд  тоглодог шүү./инээв/

Танайхан кино хийж байгаа сурагтай байсан?
“Шинэ үе” Продакшны анхны кино болох “Буруу эргэлт” гэдэг нэртэй охид хөвгүүдийн нөхөрлөл, хайр дурлалыг харуулсан кино маань тун удахгүй ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх гэж байгаа. Монголын кино урлаг эргээд сэргэж байгаад би  хувьдаа баяртай байгаа. Хамтлаг дуучид найруулагч нар бүгд л кино хийж байна. Хамгийн гол нь чанартай байх ёстой. Кино гэдэг үнэхээр том ажил юм бил.  Өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байж зураг авалтаа дуусгасан. Одоо монтаж дууны бичлэг дээрээ явж байна. Би ерөнхийдөө арын албанд ажиллаж редактор хийсэн. Залуу жүжигчид дээрээ түшиглэж  гадны жүжигчдээс  “Хувьсал” продакшны Ууганбаяр, драмын театрын Эрхэмээ  болон бусад жүжигчдийг оруулсан байгаа

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ñûñåðòü êóïèòü çàêëàäêó VHQ GanBang Cocaine 98% Peru Çàêëàäêè ìåòàäîí â Âåðõíåé Òóðå Ãóðüåâñê êóïèòü çàêëàäêó Ecstasy: Red Bull 200 mg ×åðåìõîâî êóïèòü çàêëàäêó Ecstasy Rolls Royce СальвинР¾Ñ€Ð¸Ð½ а Çåðêàëî ñêîòîáàçû pirat ca íå ðàáîòàåò Çîëîòûå ïåñêè êóïèòü çàêëàäêó Ecstasy: Yellow Stars 350 mg Êðàñíîãîðñê êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí [ìåëêèå êàìíè/ìóêà] HQ Âîëãîãðàä êóïèòü VHQ GanBang Cocaine 98% Peru Êóïèòü çàêëàäêè ãåðîèí â Ñàðîâå Ìîñêâà Ðÿçàíñêèé êóïèòü çàêëàäêó LSD-25 (HQ) 250ìêã ðîññûïü â Ëþáàíè Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КогалымРµ Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Ñðåäíåóðàëüñêå Õâàëûíñê êóïèòü VHQ Cocaine 98,8% Ecuador Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Íîâîðæåâ Êóïèòü çàêëàäêè MDMA â Ãîðáàòîâå ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ кристалР»Ñ‹ в Якутске Çàêëàäêè òðàìàäîë âÐîññîøè Êóïèòü çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Áëàãîâåùåíñêå Êóïèòü çàêëàäêè ñòàô â Øåëåõîâå Ñîðî÷èíñê êóïèòü çàêëàäêó Ìåòàäîí VHQ Ñëþäÿíêà êóïèòü Ìàðèõóàíà [Hillary Clinton Kush] Курение через бутылку Âîëãîäîíñê êóïèòü Mephedrone (4mmc, ìÿó) êóïèòü Ëÿïêà Åëüíÿ Êóïèòü Íàðêîòèêè â Áàõ÷èñàðàéîñïàð èâàåòñÿ Íàâîëîêè êóïèòü Ìåôåäðîí â ìåëêèõ êàìíÿõ/ìóêå Áåðóâåëà êóïèòü çàêëàäêó Ãåðîèí ÎÏÒ Íàðèìàíîâ êóïèòü çàêëàäêó Cocaine MQ êóïèòü êëàä â Ãåîðãèåâñê êóïèòü Ìåòàäîí Êóðñê Ìîñêâà Ãîëîâèíñêèé êóïèòü Ecstasy: UPS 280mg Êàëóòàðà êóïèòü Ecstasy: Yellow Homer 200mg Îñòðîãîæñê êóïèòü Ìåòàäîí HQ Çàïîëÿðíûé êóïèòü Ìàðèõóàíà [White Widow]
IP:95.181.218.136  2018-08-11 14:06:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.