Харамсалтайгаар амиа алдсан

2009/01/28
Share |
Хүмүүс:
Харамсалтайгаар амиа алдсан

Төрийн тэргүүн болно гэдэг асар их эрх мэдэл нэр хүндийг дагуулж байдаг ч түүнийг дагаад эрсдлүүд ч байдаг гэдгийг мартаж боломгүй юм. Хэдийгээр ажил үйлс гал шиг дүрэлзэж байвч энэ амжилтын цаана хар утаа хамт байдаг гэдэг. Өнгөрсөн цаг хугацаанд харамсалтайгаар амиа алдсан олон улс төрч, төрийн тэргүүнүүд бий. Улс төрийн өрсөлдөгчид, шашны хэнээтэн, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн элдэв халдлагыг тоочоод барамгүй. Манай оронд ч түүхэн ээдрээтэй зүйлүүд  байдаг. Социализмын үед Монголчууд Сүхбаатар жанжныг хорлогдсон гэж үздэг байлаа. Кинон дээр хүртэл  Сүх жанжинд хор өгч байгаа Богд хааны отчийн дүр гардаг шүү дээ. Тухайн үедээ кинонд автсан зарим нь “мань” ламыг чулуу шидэн чавхаар харван багагүй сандаргадаг байсан гэх. Өдгөө ч энэ талаарх маргаан шийдэгдээгүй байгаа гэж үзэх хүмүүс олон байх юм билээ.

Харин хойд хөрш Орост 1918 онд дэлхийн пролетарын агуу их удирдагч Лениний амь насанд халдах гэж оролдсон юм. Аз болоход Каплан гэгч эмэгтэй алдаж буудсан ч энэ  халдлагаас болж  нөхөр Ленин багшийн бие эрс муудаж 1924 онд нас барсан гэдэг.

Хятадад Мао Зе Дуны амь насанд халдахыг Линь Бяо гэгч хэд хэдэн удаа завдав. Линь Бяо Батлан хамгаалахын сайд байсан бөгөөд албан тушаалаа ашиглан байлдааны онгоцоор  Маогийн харшийг шүршүүлж тусгай галт тэргийг нь Шанхайгаас Бээжин хүрэх замд нь онхолдуулж,  Бээжин дэх ордон руу алуурчин илгээсэн  ч санасандаа хүрч чадаагүй ажээ. Ийнхүү хүний санаанд оромгүй зүйл сэдээд бүтэлгүйтсэн  Линь Бяо өөрийн онгоцоор ЗХУ руу зугатааж байгаад Монголын нутаг дээр сүйрч амиа алдсан гэдэг. Дорно зүгт нар мандуулан төрсөн Мао  хүний амьдралын жамаар 1976 онд өөд болжээ.

“Зөвшөөрөгдөөгүй юм болгон хориотой гэсэн” гэсэн зарчимтай хуучин социалист лагерийн  орнуудын тусгай албад нь маш хүчирхэг, иргэдийнхээ алхах гишгэхээс эхлээд бодол санааг  нь хүртэл  хянадаг байсан учраас төрийн тэргүүнийхээ амь насыг алуурчны гарт алдаж байсан удаагүй. Үүний хамгийн тод жишээ нь Кубын төрийн тэргүүн Фидель Кастро юм. 1950-1960 онуудад Америкийн тусгай албад түүний амь насанд заналхийлсэн 600 гаруй тусгай ажиллагаа явуулж байсан ч  эсэн мэнд үлдсэн азтай нэгэн. Дэлхий дээр хамгийн хамгийн хүчирхэг тусгай албатай  улсын нэг болох Израйлын Ерөнхий сайд Ицхак Рабиныг 1995 онд шашны хэнээтэн Игаль Амир гэх еврей буудан амь насыг нь хохироожээ. Израйлын тусгай албаныхан гол төлөв Арабын алан хядагчдын эсрэг бэлтгэгдсэн байсан бөгөөд  цус нэгт еврей хүнээ ийм зүйл хийнэ чинээ төлөвлөөгүй байсан гэдэг.

Энэтхэгийн Ерөнхий сайд Индра Гандийг сикх гаралтай өөрийнх нь Бие хамгаалагчид зэрлэгээр бууудан амь насанд нь халдсан. Сикхүүд өөрсдийн голлон амьдардаг Пенжаб мужийг тусгаар улс болгон зарлахыг хүссэн бөгөөд  үүнийг нь цэргийн хүүч хэрэглэн дарсан Индра Ганди ийнхүү алан хядах ажиллагааны хохирогч болжээ.Аллага болох өдөр Ганди Английн  алдартай зохиолчтой уулзах байсан тул таарамжгүй харагдаж магадгүй гэсэн шалтгаанаар сумнаас хамгаалах хантаазаа өмсөөгүй байсан гэдэг. Индра Гандийгийн дараагаар түүний хүү Ражив Ганди нь ерөнхий сайд болсон ч мөн л амиа золиослогчийн дэлбэлсэн бөмбөгөнд өртөн алагдсан.Ражив Гандийг Шри-Ланк руу руу цэргээ оруулсан Тамилын салан тусгаарлагчдыг дарсных нь төлөө ийнхүү алсан гэж үздэг.

Насерийг өөд болсны дараа Египетийн төрийн тэргүүн болсон Анавар Садат нь улс төрийн  бодлогоо  эрс өөрчлөн АНУ-тай хэлэлцээр  хийж Израйльтай энхийн гэрээ байгуулсных нь төлөө  арабын хэт үндсэрхэг үзэлт офицерүүд цэргийн парадын үеэр автоматаар шүршиж амийг нь хөнөөсөн. Хачирхалтай нь ямар  ч үед сум нэвтэрдэг хантааз өмсдөг байсан Садат нь халдлагын өдөр дэндүү тарган харагдуулаад байна гээд хантаазаа өмсөөгүй байжээ.
АНУ-ын хувьд байдал арай өөр. Тиймдээ ч Америкийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хамгийн аюултай алба гэж зарим нэг нь үздэг.Иргэний дайнд ялалт байгуулж боолчлолыг халан Америкийн цаашдын хөгжлийг үндсэнд нь тодорхойлж өгсөн алдарт ерөнхийлөгч  Линкольныг театрт жүжиг үзээд сууж байхад нь дайнд ялагдсан талын хүн болон  тоглосон  Жон Уилкс Бут гэгч  жүжигчин  эр  буудаж амь насыг нь хороосон.

Энэ гунигт явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч болсон Жеймс Гарфилд нь мөн л нуруунда буудуулан амиа алдсан. Тэрээр Ерөнхийлөгчөөр дөрөвхөн сар л ажилласан юм. Ерөнхийлөгч Уильям Мак Кинли ч Польшийн Анархист эрийн бууны гохонд өөд болсон бол Жон Кеннедийг эхнэрийн хамтаар машинтай явж байхад нь Ли Харви Освалд гэгч эр халдаж. Үүнийг дэлхий нийтээрээ зурагтаар харсан.Мэдээж энэ мэт азгүй төгсгөл цөөн гэдгийг онцолмоор байна. Эндрю Жексон, Теодор Рузвельт, Франклин Рузвельт, Гарри Трумен, Ричард Никсон, Жимми Картер, Рональд Рейган, Билл Клинтон, эцэг Жорж Буш, хүү Жорж Буш нарт дээрхийн адил халдлага таарч байжээ.Үнэндээ бол тэд “Алтан аяганаас ус уух хувьтай” улс гэлтэй. Хамгийн сүүлд л гэхэд Бушийг Гүржид айлчилж байхад нь үл таних нөхөр гранат шидсэн ч аз таарч гранат нь тэсрээгүй гэдэг

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser НовоалтР°Ð¹ÑÐº купить наркотиРºÐ¸ КарпинсРº купить МарихуаР½Ð° [Girl Scout Cookies] ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ шишки Москва Ð“Ð°Ð³Ð°Ñ€Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Кокаин HQ Лсд закладкР¸ Москва МедведкР¾Ð²Ð¾ Южное купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ Cocaine 98% Bolivia Москва АлексееР²ÑÐºÐ¸Ð¹ купить МарихуаР½Ð° [Outstanding Kush] Москва БратеевР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Hillary Clinton Kush] Москва ÐÐ°Ð³Ð°Ñ‚Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ затон купить ГидропоР½Ð¸ÐºÐ° Afgan Kush Москва Беговой купить VHQ Cocaine 98,8% Ecuador Москва БабушкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine MQ Москва Коптево купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ Сульфат розовый Москва МатушкиР½Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон HQ Где достать лсд ЗакладкР¸ трамадоР» Ð²ÐÐ¸ÐºÐ¾Ð»ÑŒÑ ÐºÐµ Купить Метадон Петров Вал ЗакладкР¸ MDMA в Каргате Москва Вешняки купить АмфетамР¸Ð½ Купить марихуаР½Ð° Усинск Москва Перово купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MQ Cocaine Mexico Москва КотловкР° купить VHQ Cocaine 98% Bolivia Усть-Кат
IP:193.32.95.52  2018-09-02 08:27:56
Sznrkqbv , https://tiltonibar.bandcamp.co m/album/define-define-define-l yrics define_define_define_lyrics, https://bandvahtina.bandcamp.c om/album/cosmopolitan-dating-a n-older-guy cosmopolitan_dating_an_older_g uy, https://tiltonibar.bandcamp.co m/album/never-settle-meaning-i n-english never_settle_meaning_in_englis h,
IP:95.181.217.177  2018-12-13 04:42:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.