ЭРДЭНИЙГ БУРУУТАН БОЛОХОД БАГАГҮЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ХҮНЭЭР ДЭД САЙД НЯМХҮҮ ТОДОРЧ БАЙГАА ГЭНЭ

2009/01/28
Share |
Хүмүүс:
ЭРДЭНИЙГ БУРУУТАН БОЛОХОД БАГАГҮЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ХҮНЭЭР ДЭД САЙД НЯМХҮҮ ТОДОРЧ БАЙГАА ГЭНЭ

Нийслэлийн АН-ын дарга Эрдэнэ шоронд хоригдсоноор АН-ынхан дотор багагүй хэрүүлийн алим эхлээд байгаа бололтой. Эрдэнийг буруутан болоход багагүй үүрэг гүйцэтгэсэн хүнээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Нямхүү тодорч байгаа гэнэ. Тэрээр Эрдэнийг буруутгасан бичиг шүүхэд хийж өгсөн гэсэн хэрэгт унаж, намын нөхдийнхөө өмнө тун эвгүйхэн байдалд ороод байгаа. Дэд сайдын албыг аваад сар илүү болж байгаа Нямхүү сайд уг нь “Эрдэнийн үйл ажиллагаанаас болж УНДЕГ болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд ямар нэгэн хохирол учраагүй” гэсэн бичиг шүүхэд явуулсан ч дараа нь энэ бичгээ буцааж татсан юм байна. Өмнө өгсөн албан бичгээ буцааж татсан нь өөрийнх нь эрх мэдлээс хэтэрсэн зүйл байсан гэдгийг намынхандаа ойлгуулж чадаагүй Нямхүү сайд яаж ийж байгаад үнэн учрыг нь тайлбарлана даа хэмээн өөрийгөө тайвшруулж суугаа сурагтай.

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.