Сайхансамбуу гишүүн сэтгэл гундуухан явна

2009/01/28
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Сайхансамбуу гишүүн сэтгэл гундуухан явна

Тангараг өргөсөн өдрөөсөө хойш архичинаараа цоллуулсан эрхэм гишүүн Сайхансамбуу хамгийн их хэл аманд өртөж байгаа гишүүдийн нэг. Түүний бизнесүүдийн нэгээхэн хэсэг болох “SS” клубт олон тооны хүн хордлогонд орж нэр хүндийг нь навс унагасан бол дараа нь Нарантуул захын хэрэг гээд ёстой л мордохын хазгай гэдэг болоод байгаа. УИХ-ын гишүүн болохоос өмнө бизнес нь ашигтай байсан болохоор ч тэрүү Сайхансамбууг оролдох улстөрчид гэж байгаагүй гэдэг. Харин УИХ-д орсоноосоо хойш ангийнхандаа чичлүүлсээр байтал бараг л донгио болох нь. УИХ-ын гишүүн боллоо гээд гийгүүлээд гялайлгаад байгаа юм нэг ч алга гэж ярьж яваа Сайхансамбуу гишүүн сэтгэл гундуухан яваагаа ойр тойрныхоноосоо нуусангүй. “Улстөрд орох юм бол бужигнуулаад өгнө” хэмээн ярьж бяр нь амтагдаж явсан Сайхансамбуу гишүүн болоод ёстой л хулхи нь бууна гэдэг л болчихсон яваа аж

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.