Э.Сэлэнгэ биеэ тоожээ

2009/01/29
Share |
Э.Сэлэнгэ биеэ тоожээ

“Гоёл” 2008-д оролцож, шилдэг загвар өмсөгч болсон Э.Сэлэнгэ дэндүү эрт биеэ тоож эхэлжээ. “Гоёл” 2008 наадмын үеэр Солонгосын “SK cara” компанийнхан амжилттай оролцсон нэгэн моделийг “Азийн загвар өмсөгчдийн шагнал гардуулах ёслол”-д оролцуулах эрх олгохоор шийдэж, үүнийг нь Э.Сэлэнгэ Дизайнеруудын холбооны удирдлагуудаараа дамжуулан арын хаалгадаж байж аван тус компанийн 10 000 доллараар Солонгост тансаглаж яваад ирсэн аж. Явж ирсэнийхээ дараа хэвлэлийнхэнд өөрийн эртэй сайндаа Солонгосын загварын агентлагтай холбоо тогтоосны хүчинд яваад ирлээ. Монголынхоо нэрийг дуурсгаад “Star model” шагналыг нь авсан. Загвар өмсөгч бүр мисс байдаг гэдэг. Би ер нь миссийн тэмцээнд оролцох бодолтой байгаа. Гадаадын орнуудад зохиогдох тэмцээнүүдэд ч оролцоно” гэх зэргээр илт худлаа ярьсан нь зардлыг нь дааж явуулсан компанийг ч мөн Солонгост болсон “Азийн загвар өмсөгчдийн шагнал гардуулах ёслол”-ыг үзсэн олон зуун Монголчуудын гайхшралыг төрүүлээд байгаа гэнэ. Э.Сэлэнгэ нь энэхүү ёслолын арга хэмжээнд оролцсон Азийн загвар өмсөгчид дундаас хэл ярианы ямар ч соёлгүй мэдлэггүй, бас дээр нь хамгийн болхи хөдөлгөөнтэй, хамгийн муу загвар өмсөгч байсан нь элэг нэгт Монголчуудынх нүүрийг ганц сайн түлсэн гэнэ лээ. Харин Сэлэнгэтэй хамт эрэгтэй загвар өмсөгчдөө төлөөлөн явсан загвар өмсөгч Мөнхдалай нь Солонгос, Англи хэлээр ус цас шиг ярьж, бас бие бялдарын хөгжил, биеэ авч яваа байдал зэрэг нь бусдаас илт давуу байсан нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсаны хүчинд багийн үнэлгээ нь өндөрссөнөөс Сэлэнгэд “Star model” авахад нөлөөлсөн гэдгийг Солонгост ажиллаж амьдарч байгаа Монголчууд баталж байна. Загвар өмсөгчид хоосон толгойтой, биеэ тоосон хүмүүс байдаг гэдгийг баталсан жишээнүүд энэ мэтчилэн олон байдаг

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.