ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮН С.БАЯР ЗАНГАРГАТАЙ ХҮН БОЛОХОО ХАРУУЛААД АВЧЭЭ

2009/01/30
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮН С.БАЯР ЗАНГАРГАТАЙ ХҮН БОЛОХОО ХАРУУЛААД АВЧЭЭ

Хойд хөршийн Эрхүү мужид айлчлаад ирэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Баяр зангаргатай хүн болохоо харуулаад авчээ. Ураны ордыг хамтарч ашиглахдаа давуу эрхийг ганц улсад өгөхгүй. Энэ төсөлд оросууд оролцохоор болвол Япон мэтийн техник технологийн өндөр хөгжилтэй улс орныг ч татаж хамтрах тухай шулуухан хэлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй монголчууд түүхий эдээ гадагш нь тэр чигээр нь зөөгөөд байхгүй, боловсруулах үйлдвэр байгуулж бүтээгдэхүүнээ үнэ хүргэж зарах, монголчуудыг ажлын байртай болгох зэрэг нөхцлийг зөвшөөрсөн түнштэй хамтарна гэж түс тас хэлээд ирсэн нь хамт явсан төлөөлөгчдийг омогшуулсан гэнэ.

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.