ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НЬ БАЙВАЛ ХӨДӨЛМӨРЛӨХӨД БЭЛЭН БАЙГАА НЬ БАХАРХАЛТАЙ

2009/01/30
Share |
Хүмүүс:
ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НЬ БАЙВАЛ ХӨДӨЛМӨРЛӨХӨД БЭЛЭН БАЙГАА НЬ БАХАРХАЛТАЙ

Гандангийн тос даасан брэнд боовыг дууриалган хийж хэдэн бор төгрөг олох гэсэн хувиараа бизнес эрхлэгчдийн оролдлого бүтэлгүйтжээ. Ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд хэлбэр дүрс муутай боов тэд хийгээд буруутжээ. Мэргэжлийн хяналтынхан үүргээ биелүүлэн энэ ажлыг таслан зогсоосон нь сайшаалтай ч, боов боорцогхон хийж бор ходоодоо баярлуулах гэсэн хүмүүсийн амьдралын төлөөх тэмцлийг буруутгахын аргагүй. Бололцоо нөхцөл нь байдаг бол хаанаас бөгс эргэх зайгүй бохир орчинд боорцог хийж суухав дээ. Эдгээр хүмүүсийг харахад хөрөнгө мөнгө нь, тоног төхөөрөмж нь байвал хөдөлмөрлөхөд бэлэн байгаа нь бахархалтай. Засгийн газар, хотын захиргаа 2009 оныг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жил гэж зарласан. Гаднаас гуйна уу, дотоодоосоо олно уу яадаг ч л байсан сая таван зуун мянган төгрөг хүн бүрт өгнө гэж байхаар айл өрх бүрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж гаргаад өгвөл үгүй мөн хэрэгтэй байхсан даа

Эх сурвал: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.