Шатахууны үнэ 70-125 төгрөгөөр буурчээ

2009/01/30
Share |
Хүмүүс:
Шатахууны үнэ 70-125 төгрөгөөр буурчээ

Уржигдар шөнө шатахууны үнэ хямдарсан талаар мэдээлж байсан. Гэхдээ зөвхөн магнай трейд компани шатахууныхаа үнийг 90-190 төгрөгөөр хямдаруулсан.Хэдийгээр томоохон импортлогчид шатахууны үнийг буулгах боломжгүй гэсэн ч өнөөдрөөс эхлэн нилээд хэдэн газрууд шатахууныхаа үнийг бууруулсан байна.Тус компани А-80 бензинээ 1100 төгрөгөөр худалдаалж байсанаа 950 төгрөг болгон хямдруулж А-92 ыг 1990-1100 төгрөг болгон буулгасан байна.Түүнчлэн тансаг хэрэглээнийн гэгддэг 95ыг 1500-1400 болгож,хамгийн их хэрэглэгддэг дизель түлшийг 1440-1250 төгрөг болгожээ.Ингэж бага зэрэг бууруулсан шалтгаанаа тэд цагаан сарын хямдрал гэж тайлбарлаж байна.Өнөөдрийн байдлаар Магнай трейд компанийг үнээ буулгасантай холбоотойгоор өрсөлдөгч компаниуд болох Петровис Синчи ойл, Петровис ,Жаст ойл гэх нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд А-80 1100-1065,АИ-92 1160,АИ-95 1500 дизель түлшээ 1375 төгрөөг худалдаалж байна.Харин улсын хэмжээнд газрын тоосны бүтэгдэхүүнийн 20 иод хоногийн нөөцтэй байгаа юм байна.

Хамгийн сүүлд ОХУ-аас тонн тутамдаа 174-216 ам долдараар хямдарсан шатахуун орж ирсэн ч Петровис компани 20,Сод монгол компани 15 хоногийн шатахуунй нөөцтэй байгаа нь шатахууныг хямдрахгүй байхад нөлөөлж импортлогчид нөөцөө шавхагдтал шатахуунууын үнэнд хямдрал зарлахгүй байх тохиролцоонд хүргэсэн гэж баттай эх сурвалжууд ярьж байна.Энэ тухай ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас өнгөрсөн оны 12 сард нийлүүлэгдэж байсан нефьийн бүтэгдэхүүнийн үнийг одоогийн шинэ үнэтэй харьцуулхад 174-216 ам доллараар хямдарсан байгаа ч импортлогч компаниуд цаашид шатахууны үнийг буулгах бодолгүй байна хэмээн тайлбарлаж байна.Үүнд валютын ханшын хэлбэлзэл,засгийн газраас нефтийн бүтэгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах болсон зэрэг импортлогчдын хувьд олон шалтаг урган гарч байна.Юутай ч ямарр нэгэн шалтаг тоочилгүй шатахууны үнээ гурван орон тоонд хүргэн бууруулж эхэлсэн нь цаашид бусад бизнесинийн худалдаа үйлчилгээний компаниуд ч нөлөөлж иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлнө гэдэгт найдаж байна

Эх сурвалж: TV9 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.