Дуучин Г.Эрдэнэтунгалаг байнга эмчийн хяналтанд байдаг

2009/02/03
Share |
Дуучин Г.Эрдэнэтунгалаг байнга эмчийн хяналтанд байдаг

Бурханы бүтээлд ч гэсэн бяцхан засвар байдаг хойно гоо сайхны мэс засалд орон төрсөн биеэ зурсан юм шиг болгох хүсэл тээсэн бүсгүйчүүд олон байдаг. Тэдний нэг бол дуучин Г.Эрдэнэтунгалаг. Солонгосын нэртэй эмч нараар хамар нүдээ засуулж гоо сайхны туйл болсон Г.Эрдэнэтунгалаг харин энэ бүхний хойно насан туршдаа харамсаад ч баршгүй зовлонтой болсон гэдэг. Нүдэндээ давхраа оюулсан нь нүдний хараанд нь нөлөөлж тэрээр одоо байнгын нүдний эмчийн хараанд байх болжээ. Өндөр үнээр хагалгаа хийлгэсэн Солонгос эмчдээ энэ бүхний бурууг тоховч хагалгаа хийлгэхийн өмнө “үхсэн ч гомдолгүй” гэж гарын үсэг зурсан болохоор яаж ч болдоггүй гэнэ лээ. Тиймдээ ч тэрээр сохорчихгүй юмсан л гэж залбирч, байнгын эмчийн хяналтанд байж, эмчилгээ хийлгэдэг болсон гэнэ. Хүүхний сайхан хүзүүнээсээ урагш гэдэг ч нэгийг нь сайхан болгох гэж нөгөөх нь эрэмдэглэх хэрэг байдаг ч юмуу даа

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.