СҮҮ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХОНОН ӨНЖИН АЖИЛЛАН БАЙЖ ХЭВИЙН БОЛГОЛОО

2009/02/03
Share |
Хүмүүс:
СҮҮ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХОНОН ӨНЖИН АЖИЛЛАН БАЙЖ ХЭВИЙН БОЛГОЛОО

Шинэ сүү нянтай гэх мэдээлэл өнгөрсөн 7 хоногийн турш хэвлэлүүдийн анхаарлын төвд байлаа. Гэхдээ үйлдвэрлэгч, мэргэжлийн хяналтын алба 2-ын өгсөн мэдээллүүд зөрж, шинэ сүүг ууж болох ч юм шиг, үгүй ч юм шиг байдал үүссэн. Энэ мэдээллийн аль нь үнэн болох тухай эцсийн дүгнэлт өнөөдөр гарсан байх учиртай. Цаг хөтөлбөр эргэн сурвалжиллаа.

Одоо Сүү компанийн худалдаанд гаргадаг бүх бүтээгдэхүүнийг эргэлзэлгүй хүнсэндээ хэрэглэж болно. Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдөр Сүү компанийн үйлдвэрлэлд тавьсан хоригоо цуцалснаа албан ёсоор мэдэгдлээ. Бүтээгдэхүүн эрүүл гэсэн үг юм. Гэхдээ Сүү компанийн үйлдвэрлэлд хэрэглэдэг 35 тоног төхөөрөмжийн 22 нь техникийн дэвтэр, баталгаажилт байгаагүй, үүнийг бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн байна. Ингэхэд хугацаа орно гэж хяналтын байгууллага үзжээ.

Мөн орон нутгийн сүү бэлтгэн нийлүүлэгчдээс татаж авч байгаа сүү тараг шинжилгээтэй байх ёстой, энэ шаардлагыг биелүүлэх үүрэг өгчээ. Тараг, зайрмагт хэрэглэдэг 15 төрлийн нэмэлт бүтээгдэхүүний 7 нь хугацаа дууссан байсныг устгалд оруулсан байна. Мөн цөцгийтэй тараг үйлдвэрлэдэг тогооноос илэрсэн энтеробактери устсан эсэхэд хариулт авахад шинэ дээжнээс шинжилгээ хийсэн ямар нэгэн нян бактери илрээгүй учраас эрүүл хүнс гэж ойлгож болно гэлээ. СХД-ийн МХХ хотын хүн амын сүүний хэрэглээний 36 хувийг хангадаг Сүү компанийн үйл ажиллагааг амралтын өдрүүдэд хонон өнжин ажиллан байж хэвийн болголоо.

TV5TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Купить закладкР¸ метадон в ВерещагР¸Ð½Ðµ купить морфин КурильсРº Купить закладкР¸ методон в Малой Вишере ЗакладкР¸ марки в АрмянсьРºÐµ Купить закладкР¸ методон в АрмавирРµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚е Купить героин в Чадан Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Судже Купить методон в Томари Купить Марки в Тосно Купить Твердый Спайс НовочерРºÐ°ÑÑÐº ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° марихуаР½Ð¾Ð¹, гашишем, спайсамР¸, спайсовР°Ñ передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° Купить закладкР¸ спайс в НовоураР»ÑŒÑÐºÐµ ЗакладкР¸ шишки ак47 в Каменск-
IP:185.14.194.68  2018-06-13 06:52:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.