ЗАМ ДАГУУ БАЙРЛАЛТАЙ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАНА

2009/02/03
Share |
Хүмүүс:
ЗАМ ДАГУУ БАЙРЛАЛТАЙ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАНА

Авто замын осол гарах бас нэг шалтгаан болоод байгаа электрон дэлгэц нь гэгээ тасрах үеэр жолоочийн нүдийг гялбуулж анхаарлыг нь сарниулдаг байна. Мөн өдрийн цагаар ч тасралтгүй дүрстэй реклам, сурталчилгаа явж байдаг нь замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг татаж улмаар замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч, жолооч 2-ын анхаарал суларснаас авто осол гарах нөхцөл бүрддэг байна. Өнгөрсөн жил энэ асуудлаар Замын цагдаагийхан хотын захиргаанд хүсэлт тавьсны дагуу 900 гаруй сурталчилгааны самбар буулгасан байна. Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 3800 гаруй сурталчилгааны самбар байгаагийн 480 гаруй нь хөлтэй том самбар гэнэ. Тиймээс авто ослын бас нэг шалтгаан сурталчилгааны самбар болгохгүй үүднээс цагаан сараас өмнө 60 гаруй байгууллагын самбар буулгахаар төлөвлөжээ.

Манайд байгаа нийт гадны сурталчилгааны самбарын 74 хувь нь хотын нэгдүгээр бүсэд байрладаг байна. Үүнд, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Их бага тойруу, Нарны зам, Тээвэрчдийн гудамж зэрэг хотын төв хэсгийн гудамжнууд багтдаг байна. Тиймээс баруун 4 замаас зүүн дөрвөн зам, Чингисийн өргөн чөлөөнд байрлуулсан төмөр хийц бүхий хулдаасан самбарыг цөөлөхөөр болжээ. Зөвхөн манай оронд гэлтгүй гадны өндөр хөгжилтэй орнуудад ч сурталчилгааны самбараас үүдэлтэй осол багагүй гардаг гэнэ. Тиймээс гадны улс орон энэ асуудлыг анхааралдаа авч зам дагуу байрлалтай самбарын сурталчилгааны агуулгад хяналт тогтоосон байна. Жишээ нь, гадны зарим улс оронд дотуур хувцасны сурталчилгааг зам дагуу байрлуулахыг хориглосон журам ч байдаг юм байна

TV5TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Ливны купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MQ Cocaine Mexico Купить бошки в Ликино-Д
IP:5.8.47.148  2018-09-16 17:33:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.