3-р сарын 1-нээс эрчим хүчний үнэ 25-35 хувь нэмэгдэнэ

2009/02/03
Share |
Хүмүүс:
3-р сарын 1-нээс эрчим хүчний үнэ 25-35 хувь нэмэгдэнэ

2008 оны 07 сард эрчим хүчний салбар цахилгаанаа 27,8 дулааны үнээ 39 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр 2008 оны сүүлийн хагас жилд 20 орчим тэрбум төгрөгийн нэмэгдэл эх үүсвэр орж иржээ. Энэ мөнгийг үндсэн түүхий эд болох нүүрс, техник хэрэгслийн шинэчлэл сэлбэг зэрэгт зарцуулсан байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны эцэс гэхэд эрчим хүчний салбар 49,8 тэрбум төгрөгийн өр, 26,9 тэрбум төгрөгийн авлагатай байжээ. Өөрөөр хэлбэл авлагаасаа нэг дахин их өртэй байна гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар л гэхэд эрчим хүчний салбар нүүрсний уурхайнуудад 19 тэрбумын өртэй байгаа. Энэ байдал нь эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хангалтанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ байдлыг харгалзан эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үнэ тарифаа нэмэх санал, тооцоогоо эрчим хүний зохицуулах газарт ирүүлжээ. 2008 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн санал тооцоогоор бол цахилгааны квт цагийн үнийг 90-д хүргэж дулааны тарифыг одоо байгаагаас 90 хувь нэмэгдүүлэхээр байсан юм. Үүнийг нь судалж үзээд, хэрэглэгчдээ бас бодолцон дээр хэлсэнчлэн 27 39 хувиар нэмэгдүүлсэн байна. Жилд манайх импортоор 130 сая квт цаг цахилгааныг хойд хөршөөсөө авдаг бөгөөд 1квт цагийг нь 3,2 центээр боддог байгаад өнөөдөр 4,2 болж нэмэгдчихээд байна. Мөн манай улс эрчим хүчний үйлдвэрлэлдээ ус, нүүр, давснаас бусад түүхий эдийг 100 хувь гадаадаас авдаг. Ингэх бүртээ валютаар гүйлгээ хийдэг байна. Долларын төгрөгтэй тэнцэх ханшийг 1170 байхаар бодож тооцсон нь өнөөдөр үеэ өнгөрөөж 1470 болчихоод байна. Яах аргагүй эндээс хүртэл салбарынхан алдагдал хүлээж байгаа юм. Тиймээс энэ олон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд дараах нэмэлтийг хийхээр шийдвэрлэж байна. Цахилгааны 25 хувийн нэмэгдэл гэдгийг тайлбарлавал:

Өнөөдөр та бид хэрэглэсэн цахилгааны хэмжээнээсээ хамаараад 60-68 төгрөгийн төлбөрийг квт тутамд төлж байгаа. Энэ нэмэгдлийн дараа 17 орчим төгрөг нэмэгдэх юм. Гэхдээ эмзэг бүлгийн тариф гэдгийг эрчим хүчний зохицуулах газраас тогтоосон байдаг. Энэ бүлэгт өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамаардаг. Тэд бол хамгийн бага тариф буюу 39-58 төгрөг квт тутамд төлдөг байна. одоо ч тэдний төлдөг энэ үнэ хэвээр үлдэх гэнэ. Хамгийн гол нь иргэд та бүхэн цахилгаанаа хэмнэж чадвал манай улсын импортоор авдаг эрчим хүчний хэмжээ багасч энэ хэрээрээ мөнгө хэмнэж дотоод боломжоо ашиглах болно. Мөн өр болгож салбарын ажилд нэрмээс бололгүй цаг тухай бүрт нь эрчим хүчнийхээ мөнгийг төлөөд байвал хүндрэл гарч үнэ нэмэгдэхгүй гэдгийг хэлж байна. Бид хамтраад хэмнэлт гаргаж нэг нэгэндээ туслаж чадвал өнөөдөр шаардлагатай байгаа дэд станцуудыг барьж, иргэд та биднийг стандартад нийцсэн хэвийн эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Ингэснээр нөгөө л үглээд байдаг хотын төвд цахилгаангүй сууж байгаа айлууд хүртэл тогтой болно

UBS TV

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.