ТЭРБУМААР НЬ ИДСЭН Ч БАЙ САЯАР НЬ ИДСЭН Ч БАЙ ЯЛЫН ДҮГНЭЛТ НЬ ИЖИЛ ШАХУУ ГАРСАН ХУУЛИЙН ЦООРХОЙ

2009/02/03
Share |
Хүмүүс:
ТЭРБУМААР НЬ ИДСЭН Ч БАЙ САЯАР НЬ ИДСЭН Ч БАЙ ЯЛЫН ДҮГНЭЛТ НЬ ИЖИЛ ШАХУУ ГАРСАН ХУУЛИЙН ЦООРХОЙ

Албан тушаалтнуудын хэргийг шүүх байгууллага шийдвэрлэж байгаад иргэд таатай хандаж байгаа ч шийдвэр нь эрс тэс зөрөөд байгаад эргэлзэхэд хүрчээ. Тухайлбал Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг дутаасан Чимэдцэрэнд 10 жилийн хорих ял, улсад 500 гаруй сая төгрөгний хохирол учруулсан Онцгой байдлын дарга асан Дашид 4.6 жилийн хорих ял, адаг сүүлд нь улсын нийгмийн даатгалын хөрөнгөнөөс дутаасан Нийслэлийн ардчилсан намын дарга Эрдэнэд 6 жилийн хорих ял оноосон. Тэр ч бүү хэл айлын гэрээс 1500 төгрөг хулгайлсан охинд 8 жилийн ял өгсөн. Нэг виски хулгайлж, шоколад авсан залууд 2 жилийн хорих ял шүүхээр оноогоод байгаа нь иргэдийг ийнхүү эргэлзэхэд хүргэсэн байна. Уул нь улсад учруулсан хохирлын хэмжээгээр ялын дүгнэлт гарах учиртай. Гэтэл тэрбумаар нь идсэн ч бай саяар ч нь идсэн ч бай ялын дүгнэлт нь ийнхүү харилцан адилгүй бараг л ижил шахуу гараад байгаа хуулийн цоорхойтой холбоотой гэнэ. Идэж ашиглаж, хохирол учруулсан л бол 5-аас 10 жилээр л хорьж шийтгэх хуулийн заалт байдаг. Тиймээс 100 тэрбум төгрөг идвэл шүүхийн дээд хэмжээ нь 10 жил, 1 тэрбум төгрөг идвэл мөн л 10 жил дээр тогтох нь ээ. Иймд иргэдийн эргэлзээг тайлах, шүүхийн шийдвэрийг бодитой болгохын тулд эрхэм хуульч гишүүд эрүүгийн хуулинд заасан зарим амьдрал үл нийцэх заалтуудаа өөрчлөхгүй бол бие биентэйгээ барьцах, бас эргэлзэх хүний тоо нэмэгдэх төлөвтэй байна

TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.