Хүмүүс: Цахиа Элбэгдорж | Э Бат-Үүл | |
Ардчилсан намын экс дарга Элбэгдорж, УИХ-ын эрхэм гишүүн Бат-Үүл нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтайд тооцогдож байгаа. Тэгвэл Алтанхуяг даргын удирддаг Алтангадас фракцийнхан өөр нэгэн кандидат нэр дэвшүүлж байгаа сурагтай. Нэгэн үе УИХ-ын даргын албыг хашиж, Ардчилсан намын дарга ч хийж байсан Гончигдоржийг Төрийн тэргүүний сонгуульд сойх яриа хэсүүчилж эхэллээ. Алтан гадас фракцийн загалмайлсан эцэг гэж улс төрийн хүрээнийхэн Гончигдоржийг нэрлэдэг. Тиймээс Төрийн тэргүүний сонгуульд хүчээ аваад байгаа алтангадасчууд нас зүс нь ч үндсэн хуулийн шаардлагад нийцсэн түүнийг дэвшүүлэхээр хор найруулж эхэлжээ
TV5TB