Хятадын Ерөнхий сайд руу гутал шиджээ

2009/02/04
Share |
Хүмүүс:
Хятадын Ерөнхий сайд руу гутал шиджээ

Дэлхийн улс орны удирдагчдийг эсэргүүцэж, тэдэнд дургуйцлээ илэрхийлэхдээ гутлаа шидэх нь моод болон дэлгэрэх шинжтэй байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш руу гутал шидсэн тохиолдол Хятадын ерөнхий сайдад давтагджээ. Их Британид албан айлчиллаар хүрэлцэн ирсэн Хятадын ерөнхий сайд вэнь Зябаог Кэмбрижийн их сургуульд лекц уншиж байхад нь нэгэн залуу түүн рүү дарангуйлагч хэмээн хашгирч, гутлаа шидсэн байна.Хятадад хүний эрх зөрчигдөж байгааг эсэргүүцэгч залуу өмсч байсан гутлаа тайлан Хятадын ерөнхий сайд руу шидсэн нь индрээс нэг метрийн зайд унасан байна. Үүний дараа Иракын сэтгүүлчийн үйлдлийг давтсан залууг  хамгаалалтынхан баривчлан авч гарчээ. Тэрээр гутлаа шидэхээсээ өмнө “Их сургууль энэ дарангуйлагчийн өмнө яаж бялдуучилж чадаж байна аа” хэмээн хашгирсан байна.27 настай залууг нийгмийн хэв журмыг зөрчсөн хэрэгт буруутгаад байгаа бөгөөд шүүх хурал нь 2 сарын 10-нд болох юм байна.Вэнь Зябао өөр лүү нь гутал шидсэн явдлыг тайвнаар хүлээн авч, энэ нь 2 орны харилцаанд нөлөөлөхгүй болохыг хэлсэн юм.  Харин Хятадын гадаад хэргийн яам энэ хэргийг хурцаар шүүмжилж байна. Их Британий гадаад хэргийн яам болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, энэ хэрэгт хариуцлага тооцох болно гэжээ. Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао Кэмбрижийн их сургуульд дэлхийн өнөөгийн эдийн засгийн тухай лекц уншихтай нь холбогдуулан, их сургуулийн гадна Хятадыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн 2 янзын жагсаал болсон юм. Ер нь Их Британид хийсэн түүний 3 өдрийн айлчлал ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм.Ням гарагт Лондон дахь Хятадын элчин сайдын яамны гадна Түвдийн тусгаар тогтнолыг дэмжигчид цуглаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм

UBS TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.