БАТ-ЯЛАЛТ ГАНЦ ХУДГААС ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД БОЛОН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

2009/02/05
Share |
Хүмүүс:
БАТ-ЯЛАЛТ ГАНЦ ХУДГААС ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД БОЛОН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Шаардлагад түүнийг үндэслэлгүй цагдан хорьсон арга хэмжээг цуцлах, үгсэн хуйвалдсан шинжтэй шат шатны шүүхийн эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй мэдэгдэл, гүтгэлгийг олон нийтэд тараахыг зогсоох, шүүх хураалдааныг ард иргэдэд нээлттэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах бололцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ. Гэм буруу хийсэн эсэх нь шүүхээр тогтоогдож нотлогдоогүй байхад сэжигтнээр тооцсон, ялласан , шийтгэхээр завдаж байгаа мөрдөн байцаагч Дугарсүрэн, прокурор Болд, Буянжаргал, Нямсүрэн, Хосбаяр нарыг эрүүгийн хуулийн 248-р зүйлд заасанчлан гэмт хэрэгт холбогдуулан шалгах өргөдлийг ч Улсын прокуроын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хүргүүлсэн байна.

Бат-Ялалтын хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болох байсан ч хойшлогдож хүлээгдээд байгаа. Сүхбаатар дүүргийн Сүрэнжав өмгөөлөгч энэ хэрэгтэй танилцаж амжаагүй байгаа учраас шүүхээс түүнд 21 хоногийн хугацаа өгчээ. Дээрх шалтгаанаас болж Бат-Ялалт сар гаруй Ганц худагт хоригдоод байгаа. Түүний өмгөөлөгч 4 дэхь удаагаа хэвлэлийнхэнд хандаж байгаа энэ мэдэгдлээрээ үүнийг санаатай зохион байгуулсан зүйл гэж үзэж байгаагаа нуусангүй. Шүүх хуралдааны тов энэ сарын 18-нд гэж зарлагдсан ч бас ямар нэгэн шалтгаанаас болж хойшлогдохыг үгүйсгэхгүй гэдгээ өмгөөлөгч нь мэдэгдсэн. Бат-Ялалт мөн шүүгч Хосбаяраас татгалзаж Монголын шүүгч надад итгэхгүй байна гэдгээ олон нийтэд дамжуулахыг өмгөөлөгчөөсөө хүсчээ

TV5TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.