Хятадын гялгар ууттай архи хилээр нэвтрүүлж байхад гааль, хяналтынхан нүдээ аньж байсан хэрэг үү

2009/02/05
Share |
Хүмүүс:
Хятадын гялгар ууттай архи хилээр нэвтрүүлж байхад гааль, хяналтынхан нүдээ аньж байсан хэрэг үү

Дахиад л гялгар ууттай хятад архи 800 ширхэгийг Улаанбаатар руу оруулж ирэхийг завдлаа

Шинжилгээний бичиггүй хятад архийг Говьсүмбэрт 300-500 төгрөгөөр зардаг байна
Сүүлийн хэдхэн хоногт Хятад архины наймааны хүрээ улам тэлээд байна. Долоон уут архи авч явсан иргэн саяхан баригдсан бол Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар суудлын галт тэрэгнээс уржигдар үл мэдэгдэх шингэн бодис олдсон байна. 500 граммаар савласан 74 ширхэг бодисыг хоёр вагоны есөн суудал дор нуусан байжээ. Одоогоор савлагаатай шингэнийг Хятад улсад үйлдвэрлэсэн архи гэдгийг цагдаагийнхан тогтоогоод байна. Харин тэдгээр архийг авч явсан хүнийг олж тогтоогоогүй байгаа аж. Мөн өнгөрсөн сарын 28-нд Говьсүмбэр аймгийн замын хөдөлгөрнт эргүүлийнхэн Улаанбаатар хот руу 800 хятад архи зарахаар авч явсныг илрүүлсэн гэнэ. Эдгээр архийг Говьсүмбэр болон Сайншандад 300-500 төгрөгөөр зардаг байна. Хилээр хэн оруулж ирж байгаа нь тогтоогдоогүй архинуудыг Улаанбаатар хотод ажилладаг Хятад зоогийн газруудын эзэн “Бид зөвхөн ресторандаа л зардаг” гэсэн тайлбарыг цагдаагийнханд өгсөн аж. ЦЕГ-аас эдгээр Хятад зоогийн газруудад шалгалт хийхээр төлөвлөж байгаа учраас одоогоор эдгээр архины талаар мэдээлэл хийх боломжгүй гэлээ. Тэдгээр 800 сав архийг авч явсан Говьсүмбэр аймгийн иргэн Г-ээс ямар зориулалтаар авч явсан талаар тодрууллаа.

-Энэ архинуудыг ямар зориулалтаар авч явсан юм бэ?
-Өнгөрсөн оны зургадугаар сард нэг өвөрмонгол манай гараашт гуйж тавиулсан. Сая тэгээд хот орох гэсэн бензин тос дундарчихаад хэдэн ширхгийг мөнгө болгож нэмэрлэх санаатай Хятад хоолны газрууд авдаг гэхээр нь авч явсан юм.

-Хятадууд үүнийг юунд хэрэглэдэг юм. Энэ архинууд хүнсний зориулалттай юм уу аль эсвэл техникийнх юм уу?
-Хүнсний зориулалттай гэсэн. Өөрсдөө хоолныхоо дараа уудаг гэж би сонссон.

-Урьд нь ийм архи хот руу оруулж ирж байсан уу?
-Надад ингэж явах зав чөлөө гардаггүй л дээ. Сая ажил явдал гарчихаад таван цаас болгох гэж авч явсан юм. Би төмөр замд ажилладаг болохоор ингэж явах зав байхгүй.

-Энэ яг юу гэдэг нэртэй архи вэ?
-Нэрийг нь би сайн мэдэхгүй. Өчигдөр бил үү задлаад үзсэн чинь ISO9001 гэсэн чанарын тэмдэг байна лээ.

-Тэр өөрт чинь орхиод явсан Өвөрмонгол хүнтэйгээ эргээд уулзсан уу?
-Ноднингийн зургадугаар сараас хойш таг чиг л байна. Утсаар хааяа ярихаар нь “Энэ хогоо аваач одоо өвөл боллоо. Дахиад нэг машин тэрэг тавих гээд байна” гэхээр “За за” л гэдэг байсан.

НМХГ-ын байцаагч О.Алтантуул: Хаана тийм самбар байна
Энэ талаар болон меламинтай “Или” сүүний сурталчилгааны самбар хотын төв зам дагуу байрлаад байгаа талаар НМХГ-ын байцаагч О.Алтантуулаас тодрууллаа.

-Замын -Үүд Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгнээс олдсон шингэн архи мөн үү?
-Үнэр болон бусад байдлаараа спирт гэдэг нь харваас ойлгомжтой байна. Харин яг хүнсний зориулалттай юу, техникийн зориулалттай юу гэдгийг шинжилж байж албан ёсны хариу өгнө.

-Хятадаас оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтаа сайжруулахгүй бол өнгөрөгч долоо хоногт долоон эмч мандаринаас хордлоо?
-Энэ талаар гааль, хууль хяналтынхантай хамтран далайцтай ажил зохион байгуулахгүй бол болохгүй. Ер нь чанарын шаардлага хангаагүй хүнсний ч гэлтгүй бүхий л бүтээгдэхүүнийг маш сайн хянах хэрэгтэй.

-Яагаад Монгол Улсын хэмжээнд хориглоод байсан “Или” сүүний сурталчилгааны самбар хотын төв зам дагуу байрласан хэвээр байгаа юм. Хориг цуцлагдсан хэрэг үү?
-Манай газрын даргын хориг цуцалсан тушаал гараагүй. Хаана тийм самбар байна

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ìèêñ íîâîêóçíåöê задул мимо вены что делать КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в НефтекаР¼ÑÐºÐµ lsd закладкР¸ закладкР¸ пробникР¸ телеграР¼Ð¼ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КаргопоР»Ðµ переселР¸ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Зее ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ по закладкР°Ð¼ астрахаР½ÑŒ áîøêè çàêëàäêà сообщенР¸Ðµ о гепатитРµ купить Гаш Богучар безрядиР½ сергей алексееР²Ð¸Ñ‡ фскн россии как использР¾Ð²Ð°Ñ‚ÑŒ героин как открыть onion сайт в обычном браузерРµ лсд закладкР¸ Psilocybe в ГорбатоР²Ðµ Ð¾Ð¿Ñ€ÐµÐ´ÐµÐ»Ñ ÐµÑ‚ся ли спайс в моче и крови через неделю ñïàéñ ïåðìü çàêëàäêè как зайти на сайт onion алексанР´Ñ€Ð¾Ð² форум лирика сколько Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ чтобы вставилР¾ где купить кокаин в москве 28 плюх спустя семена конопли купить где форум в экстази купить оптом как варить химию çàêëàäêè îäåññå передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° циклодоР»Ð° купить марихуаР½Ñƒ Вышний Волочёк где ÑÐ¾Ð±Ð¸Ñ€Ð°Ñ‚Ñ Œ псилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ðµ грибы полученР¸Ðµ фенилацРµÑ‚Ð¾Ð½Ð° скачать mobile data monitoring application действиРµ кетаминР° ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в БугульмРµ Купить закладкР¸ стаф в КамешкоР²Ðµ
IP:5.189.206.130  2018-01-03 15:10:07
vladpisun Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в БалашихРµ КристалР» закладкР¸ Экстази купить легко в москве ЗакладкР¸ гашиш в Аниве Как определР¸Ñ‚ÑŒ героин Шапки арктик спб ЗакладкР¸ MDMA в Артёме ЗакладкР¸ героин в Городце Героин в ПустошкРµ Бошки в Вологде ЗакладкР¸ методон в ПыталовРµ Купить Метамфа ГрайворР¾Ð½ Сколько прет баклофеР½ Ломка после соли ÐžÐ»Ñ‘ÐºÐ¼Ð¸Ð½Ñ Ðº купить крек ЗакладкР¸ реагент в Туране ЛоперамР¸Ð´ гэб Соль закладкР¸ харьков НафиндоР» что это Купить IKEA Ардон Что такое передоз Где взять лсд Купить План ШадринсРº Купить закладкР¸ MDMA в МуравлеР½ÐºÐµ Сыр Ð‘ÐµÐ»Ð¾Ð²ÐµÐ¶Ñ ÐºÐ¸Ð¹ Трюфель с пажитниРºÐ¾Ð¼ отзывы фото Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Катав-Ив
IP:185.251.15.191  2018-06-09 07:17:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.