Б.Сарантуяа: Миний шинэ дуунаас амьдралыг минь

2009/02/06
Share |
Б.Сарантуяа: Миний шинэ дуунаас амьдралыг минь

Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн “Төрсөн өдрийн аялгуу” шинэ дууны клипийн нээлт өчигдөр боллоо. Энэ дууны шүлгийг залуу уран бүтээлч Хэрлэн бичиж хөгжмийг Л.Гантөр хийсэн байна. Сүүлийн үед чимээгүй байсан дуучин бүсгүй үүнээс гадна арван дуутай шинэ цомог бэлэн болгосон аж. Энэ үеэр гавьяаттай уулзаж цөөн асуултад хариулт авлаа

Шинэ дуугаа та аавдаа зориулсан гэсэн үү?
Энэ дуу маань миний амьдралыг өгүүлж байгаа юм шиг санагдсан. Тэгээд л аав дүү хоёрынхоо гэгээн дурсгалд зориулан дуулсан. Хүмүүс намайг өөрийнхөө амьдралыг дуулдаг гэдэг. Би үүнтэй нэг их санал нийлээд байдаггүй. Харин энэ дуу таалагдсан. Эхлээд хөгжим нь дутуу байхад Хэрлэн ая хийж өөрөө дуулж өгсөн. Би яг тэр аяар нь сурсан. Маш богинохон хугацаанд бүтсэн хэдий ч өвөрмөц шийдэлтэй, чанартай уран бүтээл болсон гэж бодож байгаа. Сонсогчид маань л сайн мууг нь дүгнэх байх.

Энэ дуу нэлээд өндөр үнээр бүтсэн гэж сонссон?
-Тиймээ. Клипийн зураг авалтаас эхлээд нэлээд өндөр үнээр бүтсэн уран бүтээл болж байгаа. Төдөөр бүтсэн гэж тоо хэлэх хэрэггүй биз дээ.

Та нэлээд хугацаанд чимээгүй байсан. Цомог гаргаж бэлэг барих гэж байсан юм байна даа. Тийм үү?
Намайг хүмүүс юу ч хийхгүй яваад байна гэж бодож байсан байх. Би цомгийнхоо тухай, шинэ уран бүтээлүүдийнхээ талаар телевиз, радиогоор цаг тухайд нь цацуулахыг хүсээгүй. Энэ хугацаанд би зүгээр суусанггй юм шиг байгаа юм. “New stars” студитэй хамтарч “Төрсөн өдрийн аялгуу” нэртэй арван дуутай шинэ цомгоо гаргалаа. Дуучин Маралмаатай хамтарч дуулсан дуунаас эхлээд Дархан-Уул аймгийн хөгжмийн зохиолчийн бүтээлүүд ч багтсан. Мөн ардын дуунаас бүрдсэн “Айсуй” нэртэй цомгоо ирэх тавдугаар сард гаргахаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байна.

Та сүүлийн хэдэн жил төрсөн өдрөөрөө бие даасан тоглолтоо хийдэг болсон. Энэ жилийн тухайд.
Нас ахих тусам төрсөн өдрийнхөө баярыг ресторан, кафед тэмдэглээд олон хүн цуглуулж бэлэг аваад байх утгагүй юм шиг санагдаад байгаа юм. Тийм учраас би энэ өдөр өөрийгөө шийтгэж байя гэж бодсон. Жаахан хэцүү байдаг ч шийтгэл биш. Харин ч ард түмэндээ уран бүтээлээрээ бэлэг барьж тэднээс сэтгэлийн таашаал авна гэдэг уран бүтээлч хүний хувьд хамгийн сайхан. Энэ жил ч мөн адил төрсөн өдрөөрөө тоглолтоо хийж ард түмэнтэйгээ хамт тэмдэглэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.