УЛСЫН ДЭЭД ШҮҮХ УЛС ТӨРЖДӨГГҮЙ, ШҮҮХ ЗАХИАЛГААР АЖИЛЛАДАГГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

2009/02/06
Share |
Хүмүүс:
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ УЛС ТӨРЖДӨГГҮЙ, ШҮҮХ ЗАХИАЛГААР АЖИЛЛАДАГГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

Ардчилсан намын цуутай гишүүдийн нэг Эрдэнээс болж Улсын Дээд шүүхийн нэр хүнд шалдаа унах дээрээ тулаад байгаа. Шүүх засаглал хэнээс ч хараат байх ёстой гэсэн үндсэн зарчмаа алдаж нэг нам нэг хүнд үйлчилдэг болжээ гэсэн Ардчилсан намын удаа дараагийн мэдээллүүдэд Улсын Дээд шүүх хариу өгч байна. Болж бүтэхгүй зүйл үйлдчихдэг гишүүнийхээ тарьсан хэргийг ухаж ойлгодоггүй юм уу аль эсвэл албаар бодит байдлыг гуйвуулж тайлбарлаад байна уу гэдэгт тов тодорхой мэдээ өглөө. Өт хүртэл биедээ хүрэхээр арвагнадаг гэдэг.

Үнэндээ Эрдэнэд оноосон ял түүнийг тойрсон асуудал олон нийтийн дунд төдий л ойлгомжтой биш байлаа. Түүнийг их хуралд гарч ирчхээд байхад нь албаар ял өгч улс төрөөс зайлуулав уу аль эсвэл улсын хөрөнгө мөнгө үрэгдүүлэн завшсан уу алин болох нь бүрхэг байсан. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан намын зүгээс шүүх засаглал 1 хүний хараат байдалд тэр дундаа 1 намын захиалгаар ял ноогдуулдаг юм шиг яриа хүчтэй гарч байна. Улсын Дээд шүүх болон нийслэлийн шүүх тэгвэл үүнийг эрс няцааж байна. Шүүх засаглал хэнээс ч хараат биш байдаг, улс төрийн захиалгаар хэзээ ч хэнбугайд ч ял оноодоггүй болохоо илэрхийллээ. Эрдэнэд ноогдуулсан ял хангалттай нотлох баримттай байсан. Түүнээс гадна 6 жилийн ял оноосон явдал нь улс төрийн тавцангаас түүнийг шүүхийн оролцоотойгоор зайлуулсан явдал биш байсан гэдгийг тодотголоо. Нэг үгээр хэлбэл Эрдэнэд сонгуулийн асуудлаар орооцолдох ял огт байхгүй байжээ.

Шүүх хавтаст хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн шүүх хурал хийдэг. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт цугласан байсан гэж хэллээ. Түүнд анхан шатны шүүхээс оноосон ялын хугацаа 6 жил. 6 жил хоригдох болсон гол үндэслэл нь 1-рт 16 мянган төгрөгийн үнэтэй автомашиныг 18 сая төгрөгөөр УНДЕГ-т шахсан, 2-рт 45 сая төгрөгөөр зарагдаж чадахгүй байсан зочид буудлын зориулалтай барилгыг УНД мөнгөөр 95 сая төгрөгөөр худалдан авсан, 3-рт НДБ-д ажиллаж байхдаа хэрэгт холбогдсон 3 хүний өмгөөллийн зардал болох 1.4 сая төгрөгийн мөн л нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс шилжүүлж төлсөн энэ 3 үндэслэлээр ял оноосон юм гэж тов тодорхой тайлбар өгч байна. Харин цаг хугацааны хувьд сонгуулийн маргаантай дүнгийн дараа хэргийг хэлэлцэж таарснаараа энэ хэрэг улс төржиж байна. Мөрдөн байцаалтаас өгсүүлээд шүүх хүртлээ энэ асуудал дамжихдаа цаг хугацааны хувьд ингэж таарсан гэж мэдээлэл өглөө.

Эрдэнэд ийм үндэслэлээр ял оноосон юм байж. Тэгвэл Үүрийнтуяад яагаад 5 жил 1 сар хорих ял оноов гэсэн асуулт гарч таарна. Үүрийнтуяа сонгуулийн 25-р тойргийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учраас ийм хардлага төрөхөөс ч аргагүй байсан. Тэгвэл энэ бүсгүй Эрдэнийн удирдаж байсан УНДЕГ-т хэлтсийн даргын алба хашдаг байжээ. Ийм албан тушаал эрхэлж байхдаа Эрдэнэтэй хамтарч улсад 50 сая төгрөгийн хохирол учруулж завшсан юм байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн нутаг дахь 95 сая төгрөгөөр худалдан авсан зочид буудлын барилга байсан гэдгийг ахин сануулья. Харин түүнд сонгуулийн үед сонгогчдын саналыг тоог засаж будлиулсан хэрэгт нь 5 сая төгрөгийн торгууль ноогдуулсан гэлээ. Байдал ийм байтал хэргээр энэ үйл явдлыг улс төржүүлж хандаад байгаад тайлбар хийж байна. Шүүх улс төрждөггүй, шүүх захиалгаар ажилладаггүй мөн шүүх улс төрийн дарамтанд байх ёсгүй гэдгээ хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлж байна

TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.