Долларыг халах цаг болсон

2009/02/06
Share |
Хүмүүс:
Долларыг халах цаг болсон

Хямрал нүүрлэлээ гэж шуугисан сүүлийн хэдэн сард л Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаад валютаар гүйлгээ хийж болдоггүйг олон хүн мэдсэн биз. Уг нь 1999 оны хуулиар валютаар гүйлгээ хийхийг хориглож, тухайн үеийн Сангийн яам, Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаал ч гарч байсан. Харин энэ хууль яаж хэрэгжиж байсныг наад захын нэг сонингийн булан харахад л хангалттай. Орон сууц зарна, тэдэнд доллар, автомашин зарна, цахилгаан бараа тэр ч бүү хэл гоо сайхны бараа, сүлжээний эмнээс эхлээд Монгол мөнгийг үл тоосон зар эхний нүүрнээс эхлээд дуустлаа үргэлжилдэг. Энэ үед хяналтаа тавьж, хуулиа хэрэгжүүлээгүй Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах газар өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч өнөөдөр шалгалт гаргаж судалдаа хийхээр болжээ. Тэдний дүн мэдээ гараагүй байна. олж тогтоолоо гээд тооцох хариуцлага багатай хуулиар бол доллараар гүйлгээ хийсэн этгээдийг 50-250 мянган төгрөгөөр торгох юм байна.

Монгол мөнгөөр биш гадаад валютаар арилжаа хийдэг газарт энэ хэмжээний мөнгөн торгууль сануулга өгснөөс дор шийтгэл гэдэг нь ойлгомжтой. Ес юм шиг доллараар гүйлгээ хийдэг нэг салбар бол авто машины худалдаа.  Бид төвлөрсөн цэг гэдэг утгаар нь Да хүрээ зах дээр очсон юм. Тэнд доллар эзэгнэж, Монгол мөнгийг дарангуйлсан хэвээр байна. Тэд машин бүхэн дээрээ тавьсан байдаг долларын үнээ харин ил гаргахаа больжээ. Гаалийн татвараас эхлээд төр нь хүртэл Монгол хүндээ доллараар үйлчилж байхад захын худалдагч олны жишиг дагаж байна гэхээс өөр юу гэх билээ. Монгол мөнгөөр гүйлгээ хийхэд дургүйцэх зүйлгүй гэж ярьсныг үзэгч та сая сонссон биз ээ. Доллаар гүйлгээ хийдэг бас нэг салбар бол эртний эдлэлийн дэлгүүр лангуунууд байдаг. Өнөөдөр бид хэд хэдэнд дэлгүүр орж үнийг нь сонирхоход монгол мөнгөөр гүйлгээ хийдэг болсон гэж байна. Гэхдээ доллар барьсан жуулчдад үйлчлэх болно гэдгээ ч нуусангүй ээ. Энэ дашрамд та бүхэнд монгол мөнгийг үнэгйүйдүүлж байгаа долларын ханшийн мэдээг дуулгая. Монгол банкнаас илүү ханш тогтоодог болоод байгаа Найман шарга вальют арилжааны цэг дээр нэг доллар 1550 монгол мөнгөтэй тэнцэж байна

UBS TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.