Ерөнхий сайд С.Баяр ажилдаа орлоо

2009/02/10
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Ерөнхий сайд С.Баяр ажилдаа орлоо

Ерөнхий сайд С.Баяр өнгөрсөн баасан гарагийн 16.30 минутын Сөүл-Улаанбаатарын нислэгээр эх орондоо ирлээ. Тэрээр ирсэн өдрийнхөө 18.00 цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэдл Санхүү, эдийн засгийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх цогц бодлого, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг өргөн барьсан юм. Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд тогтоолын төслийг өргөн барьсны дараа сэтгүүлчдийн цөөн асуултад хариулсан. Ерөнхий сайд өнгөрсөн лхагва гаригт Сөүлийг зорьсон ч хоёр хоногийн дараа эргэн ирсэн юм. Учир нь түүний нурууны ясны цууралт нь 10-20 орчим хувьтай байжээ. Хэрвээ цууралт 40 -өөс дээш хувьтай бол мэс засал хийх шаардлагатай байдаг аж. Гэхдээ Ерөнхий сайд хамгаалалтын бүс зүүж, гам барих шаардлагатай болжээ. С.Баяр сайд УИХ-ын даргад ирэх долоо хоногийн пүрэв гарагт ээлжит бус чуулган хуралдуулж өгөх хүсэлтээ хэлсэн.


Харин Оюутолгойн гэрээний төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх үү гэсэн асуултад “Оюу толгойн гэрээ хэлэлцээр үргэлжилж байна.Нөхцөл байдал хүнд байна. Хөрөнгө оруулъя гэж байсан компаниудын санхүүгийн бололцоо муудаж, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаж байна. Юутай ч Монгол Улсад ашигтай нөхцөлтэйгээр шийдэхээр ажиллаж байна. Энэ ээлжит бус чуулганаар гэрээний төслийг хэлэлцүүлье гэсэн бодол бий” гэсэн хариултыг өгсөн. УИХ-д өргөн барьсан хямралын эсрэг төлөвлөгөө ёсоор бол хямралыг бүрэн даван туулахад 600-720 тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ С.Баяр сайдын хэлж байгаагаар уг төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлье гэвэл 1,5 их наяд төгрөг хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжинд 700-аад тэрбум төгрөг хэрэгтэй юм. Энэ мөнгийг олохын тулд гаднаас эх үүсвэр хайх шаардлагатай болсныг тэрээр нэмж хэлсэн

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.