Валентиний баяраар хайртдаа "Хатан цэцэг" бэлэглээрэй

2009/02/10
Share |
Хүмүүс:
Валентиний баяраар хайртдаа

Дурлалт хосуудын баяр буюу Гэгээн Валентиний өдөр хэдхэн хоногийн дараа тохиох нь. Мэдээж хэрэг, жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн энэхүү өдөр хайртыгаа баярлуулахын тулд бусдаас илүү чамин, сонирхолтой бэлэг эрсэн хүмүүс олон бий. Тэгвэл авьяаслаг зураачид дурлалт хосуудын баярт зориулж уран зургийн гайхамшигт бүтээлээр бэлэг барихаар шийджээ. “Хатан цэцэг” нэртэй энэхүү үзэсгэлэнгийнхээ нээлтийг тэд өчигдөр “PEARL ART” галарейд хийсэн юм. Ингээд зураач Р.Лувсандоржтой уулзаж ярилцлаа.

Үзэсгэлэнт хатад, өнгийн цэцэгс гээд л энд сонирхол татам бүтээл олон байна. Үзэсгэлэнгийнхээ талаар яриач?
Баярлалаа. Н.Амарсайхан бид хоёрын хамтарч гаргаж байгаа хайрын баярт зориулсан анхны үзэсгэлэн. Амараа маань өмнө нь хэд хэдэн үзэсгэлэн гаргаж, гадаадын янз бүрийн үзэсгэлэнд оролцож байсан авьяаслаг залуу зураач.  Гэгээн Валентиний баярт зориулсан “Хатан цэцэг” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнгээ “PEARL ART” галарейд нээлээ. Энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ. Та бүхэн Валентиний баяраар хайртай хүнээ дагуулан ирж “Хатан цэцэг”-т зочлоорой.  Элдэв далд утга санаа агуулаагүй, хайрын илэрхийлэл болсон гэгээлэг бүтээлүүд бий

Таны үзэсгэлэнгийн болоод бүтээлүүдийн онцлог юу вэ?
Урьд нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэй зураач нарын үзэсгэлэн гарч байсан ч яг Валентиний баярт зориулсан үзэсгэлэн гарч байгаагүй. Тийм болохоор үүгээрээ онцлог юм уу даа. Бүтээлүүдийн маань онцлог хайр дурлал ер нь амьдралын гэгээлэг сайхан бүхнийг хурц тод тунгалаг өнгөөр харуулахыг зорьсон байгаа. Хийсвэр зохиомжууд нь цэцэгсийг санагдуулахуйц сэтгэлдэл төрүүлмээр Манай мэргэжлийнхний хэлдгээр зураачийн ур чадварыг харуулсан, бичилт, тавилттай, техник ажиллагаа, өнгийг чухалчилсан бүтээлүүд бий. Н.Амарсайхан маань монгол хатдыг үндэстэн ястны онцлогоос харуулсан төрөл бүрийн өмсгөл, гоёлтойгоор дүрсэлж мэргэжлийн түвшинд туурвисан уран бүтээлүүд бий. Өнөө цагт фото зураг өндөр түвшинд хөгжсөн байхад түүнтэй адилхан болтол нь хуулаад зурна гэдэг утгагүй л дээ. Тэгэхээр аль болох өөр өнцгөөс уран бүтээлээ туурвих хэрэгтэй. Бид хоёрын бүтээлд бодит дүрслэл байгаа хэдий ч уран зургийн янз бүрийн тенхик ажиллагаа оруулж илүү хэтрүүлэгтэй, тоглолтой ажилласан хайрын өнгө аястай бүтээл байгаа.

Хатад, цэцэгсийн дүрслэлийг сонгож авсны учир нь юу бол..?
Хосуудын баярт зориулсан болохоор энэ сэдвийг сонгосон хэрэг. Улмаар бүтээлүүдээ хослуулах маягаар “Хатан цэцэг” гэж нэрлэсэн юм. Нөгөө талаар, “Хатан цэцэг” гэдэг нэр их гоё утга агуулсан юм шиг санагдаад. Үзэсгэлэнг сонирхон үзэж байгаа хүмүүс нэр, бүтээлүүдийн утга учрыг төвөггүйхэн ойлгох байх. Нэг их философи харуулсан зүйл огт байхгүй болохоор тэр. Өнгө үзэмж, дүрслэлээрээ үзэгчдийн анхаарлыг татахуйц бүтээлүүд тавигдсан байгаа.

Нийт хэчнээн бүтээлээ дэлгэв?
2008 оны сүүлээр бид ярилцаад Валентиний баярт зориулсан үзэсгэлэн гаргахаар болж түүнээс хойш зурсан дандаа шинэ бүтээлүүд байгаа. Нийтдээ 30 гаруй бүтээлээ сонирхуулахаар дэлгэсэн.

Үзэсгэлэнгээс таалагдсан бүтээлээ худалдаж авах боломжтой юу?
Болно. Галарейн зохион байгуулагчаас бүтээлүүдийн тайлбар болон үнийн саналыг мэдэх боломжтой учир худалдаж авахад хялбар. Хүсвэл бидэнтэй холбогдож, тухайн бүтээлээ эзнийх нь гарын үсэг, дурсгалын үгээр чимж яагаад болохгүй гэж. Үүгээр ч зогсохгүй, хайртдаа бэлэглэх бүтээлээ захиалж, зуруулах боломж нээлттэй байгаа.

Хосууд бие биедээ ихэвчлэн чихмэл тоглоом, амьд цэцэг, шоколад бэлэглэдэг юм билээ. Харин уран зураг бэлгэнд авна гэхээр гоё санагдаж байна шүү?
Тэгэлгүй яахав. Хайртдаа зориулж уран зураг, урлагийн бүтээл сонгож байгаа хүнийг би хамгийн оюунлаг хүн гэж хэлнэ. Манайхан дурлалт хосуудын баярыг нэлээд өргөн хүрээнд тэмдэглэдэг болж. Гэвч янз бүрийн хэлбэр хийцтэй шоколад, бэлэг дурсгалын зүйлс, цэцэг гэх мэт тухайн үед бэлэглээд л өнгөрөх зүйл сонин биш. Харин уран зураг бэлэглэвэл дурсамжтай, үнэ цэнэтэй бас нандин үзмэртэй болж гэрээ ажлаа гоёж  Түүнээс гадна, хайрын илэрхийлэл болсон тэрхүү бүтээлээс сэтгэлийн таашаал авах бэлэг болно шүү дээ. Гэхдээ сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс болох сайн дурынхны зурсан муу зургууд худалдаанд их гарах болжээ. Энэ бүхнийг манайхан сайн ялгаж сураасай л гэж бас захимаар байна.

Уран бүтээлчдэд зориулсан вэб сайт нээж байгаа гэлүү?
Тийм ээ. Энэхүү үзэсгэлэнгээс гадна бид хоёр “Fineart.mn” нэртэй вэб сайт нээсэн. Уг сайтаас бидний намтар, уран бүтээл, “Хатан цэцэг” үзэсгэлэнг яг тэр чигээр нь үзэж болно. Өнөө үед технологи хөгжсөн болохоор энэ сайхан боломжийг бас ашиглах хэрэгтэй биз дээ. Тийм болохоор үзэсгэлэнгээ вэб сайтад давхар байрлуулсан байгаа. Цаг зав муутай хүмүүс интернэтээс бидний уран бүтээлийн үзэсгэлэнг үзээд таалагдсан бүтээлээ эх хувиар нь худалдан авч болно. Мөн залуу уран бүтээлчдийг бид дэмжиж сайтдаа байршуулан уран бүтээлийг нь сурталчлах зорилготой байгаа. “Бидэнтэй нэгдээрэй” гэж танай сониноор дамжуулан уриалмаар байна. Та бүхэн “fineart.mn” вэб сайтын санал хүсэлт рүү захиа бичээрэй, манай сайт нээлттэй байх болно. Үнэхээр мэргэжлийн түвшинд сайн уран бүтээл туурвидаг бол бидэнд татгалзаад байх зүйлгүй.

Сүүлчийн хормыг танд үлдээе
Энэ үзэсгэлэнг гаргахад маш их тусалсан “PEARL ART” галарейн эзэн Бямбасайхан эгчдээ талархсанаа хэлмээр байна. Ер нь “PEARL ART” галарейн залуу зураачдыг их дэмжиж ажилладаг нь олон уран бүтээлчийг баярлуулдаг байх аа. Баянгол зочид буудлын баруун урд 25 дугаар байранд байрлах “PEARL ART” галарейд та бүхэн зочилж байгаарай. Олон сайхан шинэ үзэсгэлэнгүүд байнга шинээр гарч байгаа шүү. Гэгээн хайрын баяраа сайхан тэмдэглээрэй. Та бүхний амьдрал үргэлж хайраар бялхаж байг ээ гэж ерөөе

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
slimsticks apotheke ”I do agree with all the ideas you have presented in your post. They are very convincing and will definitely work. Thanks for the post.”
IP:205.204.92.170  2015-10-03 16:15:03
slimstick ”You can definitely see your enthusiasm in the work you write. The world hopes for more passionate writers like you who aren�t afraid to say how they believe. Always go after your heart.”
IP:205.204.92.170  2015-10-03 16:15:20
mpravkwu ee8qLzdrvesfsqjlzb, [url=http://tdhjrayzywhq.com/] tdhjrayzywhq[/url], [link=http://igixtmsydhke.com/ ]igixtmsydhke[/link], http://bgstvlpedkyc.com/
IP:46.161.9.32  2016-11-11 10:10:14
Phyllispab wh0cd402261 buy amoxicillin fluoxetine hcl 40 mg nexium hydrochlorothiazide celexa
IP:46.161.9.24  2017-01-24 03:10:41
Phyllispab wh0cd402261 Buy Viagra
IP:46.161.9.24  2017-03-04 21:18:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.