BAFTA шилдгүүдээ тодрууллаа

2009/02/11
Share |
Хүмүүс:
BAFTA шилдгүүдээ тодрууллаа

BAFTA буюу Их Британий кино академи, телевизийн урлагийн дээд шагналыг гардуулах ёслол Лондон дахь эзэн хааны дуурийн театрт боллоо. Английн оскар хэмээн нэрлэддэг 62 дахь удаагийн тус кино наадмаас “Ядуусын хорооллын саятан” кинo хамгийн их буюу 7 шагналыг хүртсэн байна. Найруулагч Дэнни Бойлийн бүтээсэн “Ядуусын хорооллын саятан” кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэх зэрэг нийт 7шагналын эзэн боллоо.Мумбай хотын ядуусын хороололд амьдардаг 18 настай өнчин хүү “Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлэгт орж , ялагч болж байгаа тухай өгүүлдэг  тус кино саяхан болж өнгөрсөн Aлтан бөмбөрцөг наадмаас 4 шагналын эзэн болж байсан юм. 

Бид бүхэнд Титаник киногоороо танил болсон Английн жүжигчин Кейт Уинслет Их Британий кино академийн шагнал гардуулах наадмаас “Уншигч” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн бол жүжигчин Микки Рурк “Бөх” киногоороо шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорлоо. Жүжигчин Кейт Уинслет 1995 онд тус наадмаас шилдэг эмэгтэй  туслах жүжигчнээр шалгарч, алтан багийн эзэн болж байсан юм. Шилдэг компьютер графиктай киногаар гол дүрд нь жүжигчин Брэд Питтийн тоглосон “Бенжамин Баттоны жигтэй хэрэг”  кино шалгарсан байна. Харин гадаад хэл дээрхи шилдэг киногаар Францын “Би чамайг маш эртнээс хайрласан” кино тодорчээ. Тэгвэл Их Британий кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан шагналыг Pinewood and Shepperton студид гардуулжээ.

UBS TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.