БАЙНГЫН ХОРООДЫН ХУРЛААР ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2009/02/11
Share |
Хүмүүс:
БАЙНГЫН ХОРООДЫН ХУРЛААР ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Өчигдөр УИХ-ын эдийн засаг, төсвийн байнгын хороод хамтран хуралдлаа. Засгийн газраас боловсруулсан хямралыг давах төлөвлөгөөг энэхүү хуралдаанаар хэлэлцсэн юм. Сангийн сайдын хэлж байгаагаар дэлхийн бусад улс орон гадны эх үүсвэрээс хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол бүх орны хэрэглэж байгаа арга, жижигхэн монгол ч энэ замаас гажих хэрэггүй гэж Сангийн сайд хэллээ. Хямралын эсрэг гэхээсээ илүүтэй улс орны эдийн засгийг дэмжих гэж нэрлэвэл зохих энэ төлөвлөгөөнд ажилгүйдэл, хүнсний хангамж аюулгүй байдал, эрчим хүч, банк санхүү гэсэн 4 чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж тусгажээ. Төлөвлөгөө хэрэгжих эсэх нь 1.5 триллион төгрөг олдох эсэхээс хамаарна. Учир нь энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгө манайд байхгүй, тиймээс гадны улс орон, банк санхүүгийн байгууллагаас хайхаас өөр аргагүй болоод байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3-ны 1 хувьтай тэнцэх ийм хэмжээний мөнгийг зарцуулснаар үүсээд байгаа хямралыг эрсдэл багатай хурдан хугацаанд давж гарна гэж Засгийн газар тооцоолжээ. Гадны эх үүсвэрээс мөнгө олох боломжийг ОУВС, Дэлхийн банк зэрэг санхүүгийн томоохон байгууллагуудаар дамжигддаг. Гэтэл дээрх байгуууллагуудтай хөтөлбөр тохирох асуудал явц муутай дээр нь тэдний зүгээс тавьж байгаа нөхцлүүд нилээд хатуу байгаа гэнэ. Валютын сангийнхан манай улсад дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр ирэх 3,4 сараас ирэх юм байна. Хэдийгээр энэ хугацаанд төлөвлөгөөг хэрэгжүүлэх явц удаашрах ч хөрөнгө босгох өөр сонголт байхгүй байгааг мэдэгдлээ.

Төлөвлөгөөнд тусгаснаар Атрын 3-р аяны хүрээнд хаврын тариалалтыг явуулж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад 50 сая , үйлдвэрлэлийг дэмжиж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд 100 сая, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлж барилгын салбарын санхүүжилтын асуудлыг шийдэхэд 80 сая, нийслэлийн авто замын засвар арчлалтыг гүйцэтгэхэд 100 сая, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад 60 сая, уул уурхайн салбарыг дэмжиж экспортыг нэмэгдүүлэхэд 300 сая , арилжааны банкуудаар дамжуулан эдийн засгийн салбарыг дэмжихэд 400 сая, говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 290 сая, бага орлоготой өрхийг хямралаас хамгаалах 50 сая төгрөг хэрэгтэй байна гэж тооцоолжээ. Үүнийг гишүүд Засгийн газрын үндсэн чиг үүрэгт тусгасан ерөнхий зүйл, тооцооны хувьд ч дандаа тэгш тоо байна гэж шүүмжилсэн. Гэсэн хэдий ч хямралын үед даван гарах төлөвлөгөөг ерөнхий байдлаар боловсруулахаас өөр аргагүй гэдгийг Сангийн сайд тайлбарласан. Хэдийгээр төлөвлөгөө бэлэн байгаа ч үүнийг хэрэгжүүлэх хөрөнгө байхгүй байна. Тиймээс төлөвлөгөө ярилцаж суухын оронд хөрөнгө босгох аргаа хэлэлцэж, хэрвээ мөнгө олдохгүйд хүрвэл өөр ямар арга хэрэглэхээ хурдан хугацаанд боловсруулах хэрэгтэй гэдэгт байнгын хороодын гишүүд санал нэгдлээ

TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ярославР»ÑŒ купить ханка ПоворинР¾ купить Метамфа Гусев купить крисы ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ Ðº Чем Ð¾Ñ‚Ð»Ð¸Ñ‡Ð°ÐµÑ ‚ся опиумныР¹ мак от обычногР¾ купить Метадон КирсаноР² купить LSD Жуков купить IKEA КиреевсРº купить Герман Семёнов Shamarc в обход купить хмурый кайф Старая Русса купить конопля Оха купить крисы Баксан ЗакладкР¸ экстази в Йошкар-о
IP:141.101.132.246  2018-02-22 02:51:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.