Л.БАЙЗДА ШОКОНД ОРОВ

2009/02/11
Share |
Хүмүүс:
Л.БАЙЗДА ШОКОНД ОРОВ

Латиф агсны хvv гэдгээрээ бахархах дуртай дуучин Л.Байзда ээжийгээ даган Казахстанд амьдраад өдгөө найман жилийг vджээ. Саяхан эх орондоо ирээд байгаа тэрээр өнгөрсөн ням гаригт “АСА” циркт казахууддаа зориулан бие даасан тоглолтоо хийсэн юм. Тоглолтдоо дуулсан 20 гаруй казах дуугаа өөрөө зохиосон гэнэ. Тэрээр өмнө нь хит болж байсан “Танилцъя охин”, “Нандин” зэрэг дуунуудаа ч өөрөө зохиож байсан. Тоглолтод нь “Захиалгат инээд” хамтлагийн жvжигчин Даулет, “360 градус” хошин нэвтрvvлгийн жvжигчин Асалбек, “Цэцэг” хамтлагийн дуучин Батболд нар оролцсон. Хэдийгээр vзэгчдийн суудал дvvрээгvй ч чамгvй олон хvн vзсэн юм. Казахуудад зориулсан тоглолт тэр бvр болдоггvй учраас тэр vv хотын казах vндэстнvvд олноор цугларчээ. Л.Байзда ч vзэгчдэдээ уйдах зав өгсөнгvй. Энэ хэдэн жил яаж амьдарч байсан талаархи тайлангаа тавихаа ч тэрээр мартаагvй юм. Тоглолтын төгсгөлд тvvнийг СТА болсныг зарлав. Тоглолтын турш тайзнаа vсчин цовхчиж байсан тэрээр энэ мэдээг дуулаад ёстой нэг шоконд орчихов. Бvр тvvнээс баярласан догдолсноо илэрхийлж, дуу ч гараагvй шvv. Ямартай ч, хэдхэн хоногийн дараа Казахстан улсыг зорих гэж байгаа Л.Байзда энгэрээ СТА тэмдгээр мялаалаа.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.