Цэцэрлэгийн хоолны мөнгийг төр даах болсноос хойш…

2009/02/12
Share |
Хүмүүс:
Цэцэрлэгийн хоолны мөнгийг төр даах болсноос хойш…

Өнөөгийн монголд нийгмийн халамж 40 гаруй нөхцлөөр олгогдож байна. Гэсэн ч энэ жил дахиад хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төрөөс даах болсон. Гэтэл үүнтэй холбогдсон сөрөг талууд гарч ирэх болжээ. Юуны өмнө эцэг эхчүүд өдрийн турш хүүхэд нь 658 төгрөгөөр олигтой хоол идэж байгааг мэдэж байгаа. Тиймээс төрөөс хоолны мөнгийг нь 100 хувь дааснаас илүү энэ 658 төгрөгөө ядаж 2 дахин нэмэх хэрэгтэй байсан юм гэж үзэж байна. Тэгээд ч зарим эцэг эхчүүд хоолных нь мөнгийг нэмж өөрсдөө өгье гэх саналаа ч оруулж эхлэжээ. Хэдийгээр хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төр 100 хувь дааснаар хоолныхоо мөнгийг төлж дийлэхгүйгээс болж хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй байсан өрх айлуудад боломж нээгдэж байна гэж албаны эх сурвалжууд хэлж байгаа ч эцэг эхчүүд цэцэрлэгүүд хүүхдээ цөөлж эхлэж байгаа талаар хэлж байна. Урьд өмнө нь хүүхэд нь өвдөөд цэцэрлэгтээ яваагүй тохиолдолд араас нь утасдаад хүүхдээ явуулаачээ гэдэг байсан багш нар сүүлийн үед таны хүүхэд долоон хоног цэцэрлэгтээ ирээгүй учраас хасчихсан гэх болжээ. Энэ нь төсвөөс цэцэрлэгт нь өгсөн  мөнгөнд тааруулан хүүхдээ цөөлж байгаатай холбоотой юм байна. Ер нь юм бүхэн   сайн муу хоёр талтай байдаг. Гэхдээ төрөөс энэ олон халамж тэтгэмжийг бий болгосноор ард иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд улам татаад байгаа юм бишүү. Мэдээж үнэгүй юманд дургуй хэн байх билээ. Гэтэл мөнгөний цаана чанар, бас монголын ирээдүй яригдах ёстой

TV9 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ВолосовР¾ купить иней Ð‘Ð°Ñ€Ð°Ð±Ð¸Ð½Ñ Ðº купить кокаин СосновыР¹ Бор купить Шмыг ЯлутороР²ÑÐº купить Коксик Минск спайс НовосокР¾Ð»ÑŒÐ½Ð¸ÐºÐ¸ купить ускоритРµÐ»ÑŒ МолодечР½Ð¾ купить Снег Ейск купить Рафинад Спасск-Р
IP:91.204.14.138  2018-04-16 16:57:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.