Австралид түймэр тавьсан буруутанг хайж байна

2009/02/12
Share |
Хүмүүс:
Австралид түймэр тавьсан буруутанг хайж байна

Виктория мужын цагдаагийн дарга Кристина Никсон түймрийг тавьсан хүмүүсийг олж, баривчлах  “Феникс” нэртэй тусгай ажиллагааг эхлүүллээ. Австралийн түүхэн дэхь хамгийн томд тооцогдож байгаа энэ түймрийг санаатай тавьсан гэж цагдаа нар үзэж байгаа юм.Түймрийг тавьсан хүмүүсийг олж, хэргийг нь мөрдөх ажиллагааг дуусах хүртэл түймрийн голомтод цагдаа нар хөл хорио тавиад байна. Одоогоор цагдаа нар гал тавьсан гэх хэд хэдэн голомтыг илрүүлээд байгаа юм байна. Австралийн эрх баригчид түймэр тавьсан гэмт этгээдүүдэд, хүмүүсийг үй олноор нь хомроглон устгасан хэрэгт буруутгаж ял оноох болно гэдгээ амлаад байгаа юм.Виктория мужид Австралийн өнцөг булан бүрээс нэртэй шүүхийн шинжээчид хүрэлцэн ирж, ажилдаа ороод байгаа юм.Тус мужын хойд хэсгийн ойд гарч, улмаар хэд хэдэн хотод шилжин орж ирсэн түймэрт 181 хүн нас барсан нь тодорхой болоод байгаа юм. Түүнчлэн аврагчид галд шатсан бүх байшинд хүрч чадаагүй байгаа учир нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа юм.Гэхдээ аврагчид өмнө нь хүрч чадахгүй байсан бүх гудамж байшинг нэгийг ч  үлдээлгүйгээр нэг бүрчлэн шалгах болно гэдгээ мэдэгдсэн байна. Гэр оронгүй болж, гамшигийн бүсээс Виктория мужийн төвд нүүн ирээд байгаа иргэд дүрвэгсдийн дундаас ойр дотныхоо хүмүүсийг хайсаар байна.Түймрийг бүрэн унтраагаагүй байгаа бөгөөд одоогоор түймэрт мянга гаруй байшин шатаж, 365 мянган га газар устаад байгаа юм.Австралийн Ерөнхий сайд Кевин Рудд өчигдөр парламентад хэлсэн үгэндээ, түймэрт өртсөн бүс нутагт бүх зүйлийг шинээр сэргээн босгоно гэдгийг мэдэгдсэн юм.Тэрээр сургууль соёл байшин барилгийг дахин шинээр босгоход шаардлагатай бүх хөрөнгийг төсвөөс гаргах болно гэдгийг хэлж, энэ ажилд хүмүүнлэгийн байгууллагуудаас туслалцаа хүссэн байна.Австрали дахь улаан загалмай нийгэмлэгийн мэдээлснээр, хувь хүмүүс болон албан байгууллагуудаас өгсөн хандивийн мөнгө 31,2 сая австрали долларт хүрээд байгаа гэнэ

UBS TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.