Хүмүүс: Занданшатар | Т Бадамжунай | |
Хадгаламж банкны 14.2 тэрбум. Энэ мөнгөн дүнг сонсоод хүмүүс ганцаараа ашиглаагүй байхаа хэмээн уулга алдаж байсан. Хэргийн тухай ярьж, шалгах эхлэх үед УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, Д.Занданшатар нарын нэр холбогдож эхэлсэн. МАХН-ын “Улаан сарнай” залуучуудын байгууллагыг ивээн тэтгэж дэмждэг байсан Б. МАХН-ын гишүүн тэдэнтэй холбогдохгүй гэх баталгаа байхгүй. Гэтэл мөрдөн шалгах явцад Т.Бадамжунай, Д.Занданшатар нар ямар нэгэн холбоогүй хэмээгдэн улмаар ганц дайчин болж үлдсэн Б. хэргээ үүрч эхэлсэн юм. Чингэлтэй дүүргийн шүүх танхим зай талбай муутай учир Б. гийн шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимд болсон бөгөөд сонирхсон сэтгүүлчдээс гадна энгийг иргэд ч цөөнгүй байсан юм. Шүүх хуралд Б. “Би энэ хэрэгт буруутай гэдгээ хүлээж байна. Холбогдоод байгаа энэ хүмүүс ямар ч буруугүй. Би л мөнгө авах гэж бичилтгүй чек авдаг байсан. Би хэргээ хүлээнэ” хэмээн хэлж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ уншин, цагдаа нар гавлах агшинд нулимс дуслуулж байсан.
Тэрээр Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурваар энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиар яллаж 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Тэрээр анх Ганцхудагийн баруун хэсэгт байрлах Тоосгоны хорих ангид ялаа эдэлж байсан ч гурван сарын дараа Зүүнхараа дахь хорих ангид шилжин ялаа эдэлж байна. Гаалийн Х.Баатар хэмээх эрхэм МАХН-ын гишүүн. Тэрээр мөн сүр дуулиантай хэрэгт холбогдон энэ хэрэгт нь төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн нэр холбогдон хамт шүүхийн хаалга татах дээрээ тулах үед бүх хэргээ өөрөө үүрсэн.
Үүнийг хуульч, эрх зүйчид төдийгүй судлаачид ингэхээс өөр арга байхгүй. Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн дээр нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн, цаашлаад авлига авсан хэрэгт холбогдоно хэмээн хэлж байсан билээ. Яг үүнтэй адил асуудал Б. д тулсан гэж эх сурвалжууд өгүүлж байна.Тэрээр яаж ч идэж уусан, юу ч хэрэглэсэн байсан ийм их мөнгийг барах нь юу л бол хэмээх эргэлзээ олон нийтийг хамарч байсан. Зарим нэг нь мөнгөө энд тэнд нуусан л байгаа хэмээх нь цөөнгүй..Ийнхүү эргэлзээ төрөх шалтгаан нь түүнд тодорхой хийдэг бизнес, томоохон салбар хийгээд үл хөдлөх хөрөнгө үгүй байсантай холбоотой. Зарим нэг гэрч хоёр сая төгрөгний гар утас барьдаг , үнэтэй машин унадаг гэх авч энэ эд хөрөнгөний үнэ , идээд шамшигдуулсан гэх 14 тэрбумын ердөө 10 хувьд нь ч хүрэхгүй үнэтэй гэдгийг олон нийт мэднэ. Гэтэл үлдсэн 90 хувь нь хаана байгаа бол.
Ийнхүү улсад учруулсан хохирлыг барагдуулах, эд хөрөнгө битүүмжлэхдээ түүний эхнэр ,аав, хүүхдүүдийнх нь нэр дээр байсан мөнгө болон бусад бүх зүйлийг битүүмжилсэн. Үүнийг түүний өмгөөлөгч Ж.Эрдэнбулган эсэргүүцэн “Үндсэн хуульд тухайн хүний хийсэн хэргийг ар гэрийнхэн нь хамт хүлээх ёсгүй гэж заасан байдаг. Гэтэл энэ хэргийн улмаас ар гэр нь хохироод байна. Түүний аав бас эдийн засагч бөгөөд аавд нь банкнаас өгсөн хоёр байрыг нь хүртэл битүүмжилсэн. Энэ шийдвэрийг цуцалж өгөх ёстой” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй.Түүнчлэн анхан шатны болон мөрдөн байцаалтын үед зүйлчлээд байсан зүйл ангийг ч эсэргүүцэж байсан юм. Хэргийн өнгийг харахад 150 бус 156 дугаар зүйлийн гурваар хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, аль эсвэл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиар яллах боломжтой байгааг хэлж байсан ч зүйл ангийг хэвээр үлдээн шийтгэсэн.
Дуулиант 14.2 тэрбум төгрөгт холбогдоод байсан эрхэм гишүүдийн нэрийг талхалж ял сонсох шахсан хүн бол өдгөө МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дара У.Хүрэлсүх. Өндөр албан тушаалтнуудаа энэ хүнээр тахалж бараг хамаагүй шахуу үйлдэлд холбогдуулан шалгуулсан ч төд удалгүй хэрэгсэхгүй болгосон. Энэ үйлдэл нь анхнаасаа, анхан шатны хурлаас харахад дээрээс зохион байгуулж байгаа жүжиг гэдэг нь илт байсан. Хуулийн мэдлэггүй жирийн иргэн ч сонссон У.Хүрэлсүх хамаарахгүй юм байна гэдгийг ойлгож байсан. Энэ нь төрийн тэргүүнтэй ам зөрвөл ямар байдгийг бусдад сануулах болоод амаа мэдэхгүй яривал хэнийг ч хэн ч биш болгоно гэдгийг харуулсан том сануулга болоод өнгөрсөн. Гэсэн ч МАХН-ын учир мэдэх хүмүүс түүнийг мэдэрч одоо ийм албан тушаалд тавьсан нь ойлгомжтой.
Хэргээс мултарлаа шүү хэмээн сэтгэл амасхийж байгаа бол Т.Бадамжунай, Д.Занданшатар нар тийм ч амар байх болоогүй бололтой.Хамгийн эгзэгтэй бөгөөд олны анхаарал татаж байгаа зүйл бол тэдэнтэй холбоотой ноцтой баримт байдаг аж. Одоохондоо дэлгэгдээгүй байгаа энэ баримт удахгүй дэлгэгдэх гэнэ. Манай улсын томоохон банкуудын нэг “Хадгаламж” банк бараг 20 сая гаруй ам.доллараар хувьчлагдсан . Гэтэл энэ мөнгөн дүнгийн бараг тэн хагас нь байхгүй байхад төр юу хийж байсан юм бол. Дэндүү гэхэд дэндүү хариуцдагагүй төрийн түшээд эрх мэдэлтнүүд үүний цаана нуугдаад ” Би ямар идсэн биш” хэмээн үлдсэн. Эдийн засгийн хямралд ихээхэн хувь нэмэр өгөх энэ мөнгө салхинд хийсэх мэт үрэгдэн нэг л хүн энэ хэрэгт буруутан ялтан болоод өнгөрлөө. Хариуцлагагүй албан тушаалтны толгойг илээд өнгөрдөг энэ жишгийг халах цаг аль эрт болжээ.
goomongol.mn