Шоовдор хүү

2009/02/13
Share |
Шоовдор хүү

Хэвлэлийнхэнийг ад үзсэнийхээ горыг амсаж байгаа хүн бол “молекул” Батбаяр болжээ. Ордны сэтгүүлчид хаалга үүд маажиж малтаад, ярилцлага авъя гээд намайг ядаргаанд оруулчихдаг, зарим нэг нь бүр хувийн харьцаа тогтоохыг санаархсан гэсэн “худал” үгнээсээ болж сэтгүүлчдийн хувьд шоовдор хүү болоод байгаа Мо дарга эргээд хэвлэлийнхэнийг өөртөө татах гэж хөөцөлдөж гүйдэг болжээ. Б.Батбаяр гишүүний өрөөгөөр шагайж ярилцлага авах хүсэлт хэлсэн сэтгүүлч байхгүй болж, тэр ч бүү хэл намрын чуулган дээр дөрвөн удаа үг хэлсэн нь нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гараагүй нь эрхэм гишүүнийг шоконд оруулсан гэнэ. Эрхэм гишүүн харин хаврын чуулган эхлэхээс өмнө сонгогдсон тойрог болох Баянхонгорт ажиллахын оронд сэтгүүлчидийн араас хөөцөлдөж ойр тойрныхондоо “хэвлэлийнхэнтэй хуучны харьцаагаа сэргээж, хэвлэлээр өөрийгөө рекламдуулахгүй бол би мартагдах шинжтэй болоод байна” гэж сэм шивнэсэн сурагтай

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.