Хүмүүс: |
Их аварга Д.Дагвадорж тун саяхан Японы Токио хотын Регокү дүүрэг дэх сумогийн “Кокугикан” ордны замын эсрэг талд “World Chanko Asashoryu” нэртэй нэгэн ресторан нээлээ. Энэ тухай Япончууд их аваргын амтлан идэх дуртай хоолыг хамтдаа зооглох боломж бүрдлээ гэж Японы хэвлэлүүд бичицгээж байна. Асашёорюүгийн рестораны гол бүтээгдэхүүн нь “Дорж” хэмээх нэртэй амтат бялуу байх аж. Мөн үүний зэрэгцээ Япон, Монгол үндэсний бүхий л төрлийн иж бүрдэл хоолнууд, сархадыг зооглож болох аж. Энэ дашрамд дурьдахад их аварга маань рестораныхаа нээлтэн дээр “цаашид энэ ресторанаа дэлхий нийтэд тархсан сүлжээ ресторан болгох бодолтой байгаа. Удахгүй рестораны маань салбар Лос-Анжелас хотод нээгдэх болно” гэж хэлжээ. Ийнхүү удахгүй дэлхий нийтэд “World Chanko Asashoryu” хэмээн нэр алдар нь түгсэн ресторан бий болох нь ээ.
Factnews.mn