Дөрвөн мянга гаруй иргэн олон хувилбартай заранд хууртагдав

2009/02/13
Share |
Хүмүүс:
Дөрвөн мянга гаруй иргэн олон хувилбартай заранд хууртагдав

"Шинээр байгуулагдсан компанид нас хvйс харгалзахгvй ажилд авна. 500 манган төгрөгийн цалинтай", "Цагийн 15000-20000 төгрөгийн цалинтай ажилд нас хvйс, ажил мэргэжил хамаарахгvй авна" гэх мэтийн ажилд урьсан зарлал гудамж талбай, сонин, телевиз гээд хаа сайгvй байдаг болсон. Яг ямар ажил нь тодорхойгvй ч санал болгож байгаа цалингийн хэмжээ багагvй өндөр болохоор энэ мэт зарыг уншсан даруйдаа л лавлан асуух хvсэл хэн бvхэнд төрдөг юм. Гагцхvv тэр нь сvлжээний ажил биш байгаасай хэмээн залбирдаг. Өчигдөр өглөөний 11 цагийн vед Улсын их дэлгvvрийн зvvн талд байрлах "Дэлхийн Брэнд" гэсэн хаягтай газар олон иргэн цугларчээ.

Хорхой хvргэм нөгөө л зараар ирсэн нь энэ. Гэтэл тэдгээр хvн цаг зав, унааны мөнгөөрөө шатсандаа бухимдан, уурлаж жижиг бослого гаргаж байв. Учир нь, "Орифлэйм"-ийн сvлжээгээр амь зуудаг зарим нөхөд амандаа орсон хэдэн vгээрээ зарлал өгснийг нь тэд мэдэлгvй ийнхvv иржээ. Зарлал дээр нь ч, утсаар асуухад нь ч "Орифлэйм" гэсэн vгийг хэлэх нь байтугай зухуйлгаагvй гэнэ. "Та очоод тодорхой мэдээлэл аваарай. Ямар ч байсан сvлжээний ажил биш ээ" гэж хэнэггvйхэн худлаа ярьжээ. Манайхны дунд тэдний сурталчилаад байгаа "Орифлэйм" нэр хvнд муутай болохоор vнэн vгээр нь зарлал гаргавал хэн ч асууж тэдэн дээр ирэхгvй л дээ. Яг ийм болохоор л худал зар өгч иргэдийг ажлын байран дээрээ авчирчихаад хvссэнээрээ лекц уншиж, тайлбарлаж, ятган ухуулдаг юм байна. Янз бvрийн vгтэй, утастай, өндөр цалин амласан эдгээр зараар 4000 гаруй иргэн ирснийг тухайн газрын бvртгэлийн дэвтэр дээр тодорхой бичжээ.

"Очир" цолтой захирал Отгонжаргал гэгч энэ цэгийн дарга гэнэ. Уг эмэгтэйгээс та өөрөө ийм худал зар тавьдаг юм уу гэж лавлахад "Миний доор олон хvн ажилладаг. Тэд л ийм зар өгдөг байх. Гэхдээ манай монголчууд орифлэймийн талаар маш буруу ойлголттой явдаг. Ингэж л зөв мэдээлэл өгч байж хvмvvс их цалинтай энэ ажлын талаар олж мэднэ. Би л гэхэд дансандаа чамгvй их мөнгөтэй. 21 хоногт 500 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ хvмvvст ч тийм боломж байгаа" гэж сандран барин хэлэхэд нь зараар ирсэн нэг эмэгтэй "5000 төгрөгийн цамц өмсчихөөд би 21 хоногт 500 мянган төгрөг авдаг гээд ичих ч vгvй худлаа ярих юм" хэмээн уцаарласан.

Нээрэн ч 500 мянган төгрөгийн цалин авдаг гэхэд хэцvvхэн л харагдаж байсан даа. Тэндхийн бас нэгэн ажилтан Тvмэнбаяр "Зарыг яаж өгөх нь бидний дур. Та нар манай ажлын талаар мэдэхгvй болохоор л ингэж байна. Би ч бас ийм худал зараар ирж эндээс өөрт хэрэгтэй мэдээлэл аваад одоо сайн л ажиллаж байна шvv дээ" гэнэ.

Яг гар дээрээ цалингаа авдаг юм уу гэж Тvмэнбаяраас асуухад гацан барин "дансаар бодогдоод явдаг, гар дээрээ авч vзээгvй л дээ" гэж хариулсан. Мөн нэрээ хэлэхийг хvсээгvй халамцуухан эмэгтэй "Чадаж байгаа юманд арга байхгvй. Хэрvvл уруул хийж байгаа та нар шал тэнэг байна за" гэж тэнд цугласан иргэд рvv зандарч байлаа. Иргэдэд явдал, чирэгдэл учруулчихаад иймэрхvv хандаж ирсэн хvмvvсээс уучлалт гуйхын оронд хөөж гаргах нь холгvй байв. Налайх, Их наран, Баруун салаа, Дарь-Эх гээд хотын бvхий л захаас энэ зараар ирсэн янз бvрийн насны зуу гаруй иргэн тэнд цугларч. Зарим нэг нь хичээлээ таслан байж ирсэн бол, бас нэг хэсэг нь халаасан дахь хэдээ хаман барин ирсэн гэнэ. Тэд Отгонжаргал захирлаас нь унааны төлбөр барагдуулахыг, ахин ийм худал зар өгөхгvй байхыг шаардсан ч тодорхой хариу олж сонсоогvй.

Баянгол дvvргийн иргэн Б.Даваажав;
Шинээр байгуулагдсан газар янз бvрийн мэргэжлээр өндөр цалинтай ажилд авна гэсэн зар хараад утсаар нягтлан авах уу гэж асуухад "Шалгаж vзээд авна. Та манай оффис дээр хvрч ирээд уулз" гэсэн юм. Би саяхан ажлаасаа гарчихсан юм л даа. Тэгээд л өглөө эрт босоод ирсэн чинь Орифлэймийнхэн байсан. Эд нарт нягтлан ямар ч хэрэггvй. Зvгээр л ажлаа сурталчилж биднийг сvлжээндээ оруулах гэж худал ярьсан.

Сонгинохайрхан дvvргийн иргэн Б.Оюунбилэг:
Манай хvvхдийн эмчилгээнд 60 мянган төгрөг хэрэг¬тэй болсон юм. Зарлал уншчихаад ярьсан чинь цагийн 15000 төгрөгийн цалинтай гэхээр нь хvvхдэдээ эм авах гэж байсан 1000 төгрөгөөрөө унаанд суугаад ирсэн чинь юун 15000 төгрөг. Хичээлд суугаад дараа нь хийснээрээ цалинждаг сvлжээний ажил байсан. Би уг нь утсаар "Сvлжээний ажил биш биз" гэж зөндөө лавласан юм.

Хөдөө аж ахуй их сургуулийн оюутан Г.Дарь:
Би сонины "Ажилд урьж байна" нvvрэнд дээр байсан бараг бvх зар луу нь залгасан. Тэгтэл тэдний ихэнх нь буюу 26 нь нэг хаягийг зааж өгсөн. Vvнийг хар/ утасны номер бичсэн жагсаалт vзvvлэв/. Иймэрхvv зар ихэнх нь сvлжээнийх, эсвэл орифлэймийнх байдаг болохоор өөр өөр газраас асуух санаатай ийм олон утас руу ярьсан юм. Утасны дугаарууд нь ч өөр, бичсэн нь ч өөр мөртлөө бvгд л нэг хаяг зааж өгөөд очоод уулз гээд ямар ажлыг нь хэлэхгvй байхаар нь гайхаад ирсэн юм. Тэгсэн харин Орифлэйм л байна.

Хямралын шуурганд хөл алдан, ажлаасаа халагдах иргэд цөөнгvй байгаа. Орлогогvй байгаа тэдэнд 100 төгрөг ч багадахгvй болсон энэ vед ийм худал зарыг болиулах арга даанч хомс. Хянан шалгадаг байгууллага байхгvй юм чинь яаж ч vнэн худлыг нь ялгах билээ. Тиймээс ямар ажлыг нь тодорхой бичсэн зараар л холбоо барихыг иргэддээ зөвлөе

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.