Ариунцэцэг: Үүнийг л тэвччих, бүх зүйл түр зуурынх байдаг гэж би өөртөө хэлдэг

2009/02/13
Share |
Хүмүүс: Д Ариунцэцэг | 
Ариунцэцэг: Үүнийг л тэвччих, бүх зүйл түр зуурынх байдаг гэж би өөртөө хэлдэг

Mиний ярилцлагын зочноор янз янзын мэргэжлийн хvмvvс уригддаг. Тэдний маань дотор нэг л топ модель (Э.Одгэрэл) байсан юм. Харин Ариунцэцэг хоёр дахь нь боллоо. Фото моделийн хувьд тэр миний ярилцаж байгаа анхны зочин. Ирмvvн сэтгvvл vнэхээр хамгийн ховор бvсгvйчvvдийн нэгийг олж чаджээ. Учир нь тvvний хойноос бvх хэвлэл ангуучилж байдаг ч, тэр маш сайн нуугдаж чаддаг юм

Таныг шоу бизнест өөрийн орон зайтай залуу од гэж боддог. Харин одоо тэр орон зайг бvдгэрсэн гэх юм. Өөрөөр хэлбэл, мартагдсан, орхигдсон, ганцаардсан гэх тайлбарууд таныг тойрч байна. Яг одоо та аль хотод амьдарч байна вэ?
Миний хувьд шоу бизнес, тэр дундаа загварын ертөнцтэй урт удаан хугацаагаар холбоотой байна ч гэдэг юм уу, эсвэл насан туршдаа эндэхийн хvн байна гэсэн хатуу зорилготой байгаагvй л дээ. Гэхдээ энэ салбарт хvчээ сорьж байсан vе маань надад өөрийгөө улам илvv нээхэд, өөрийгөө олж авахад нөлөө vзvvлсэн. Би нуугдаж, зугтсан санагдаж байгаа бол тийм биш юм л даа. Би ердөө хувийн амьдрал руугаа бvх анхаарлаа зориулсан.

Хувийн амьдрал чухал л даа. Цаг хугацаанаасаа бас өгөх ёстой байх ?
Би хэдийгээр залуу хvн ч гэлээ эмэгтэй хvн гэж хэн байх ёстой вэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд л мэдэрсэн. Эмэгтэй хvн сайхан гэр бvлийн эзэгтэй, сайхан хvний хань, vр хvvхдийн сайн ээж байх ёстой. Эмэгтэй хvн гэхээр л сул дорой нэгэн байх ёсгvй. Эмэгтэй хvн хэнээс ч дутахгvй боловсролтой, өөрийн гэсэн хvчтэй байх ёстой гэж боддог. Энэ талын ойлголтоо дагаад одоо би сурч байгаа л даа. Бvх анхаарлаа хичээл ном руугаа өгсөн болохоор урлаг соёл, тухайлбал загварын ертөнцөөс өөрийгөө холдуулсан. Гэхдээ холдоно гэж бvр зорилготойгоор хатуу шийдээд холдоогvй л дээ. Өөрийн эрхгvй амьдрал намайг ийм байдал руу шилжихэд нөлөөлсөн.

Хамгийн сvvлд “Гоёо”-гийн сурталчилгаанд тоглосон бил vv?
Хамгийн сvvлд би “Айр маркет” дээр гарч байсан. Одоо бол өнгөрсөн есдvгээр сараас эхлэн “Монос косметикс”-той хамтарч ажиллаж байгаа.

“Монос” дуучин Сэрчмаатай хамтарч ажиллаж байсан байх аа. Моделио сольж байгаа юм уу?
Монгол бvтээгдэхvvн дээр нь биш, гадаадаас оруулж ирж байгаа бvтээгдэхvvнvvдийн сурталчилгаан дээр би хамтарч ажиллаж байгаа юм. Зураг авалтууд эхэлчихсэн завгvй л гvйж байна.

Өөрөө “Гоёо”-ийн нvvр царай болж байсан модель. Одоо бол “Гоёо”-г Э.Одгэрэл л илэрхийлж байна. Загварын ертөнц бол цаг хугацааны харцан дор захирагдаж явдаг хатуу салбар. Тань шиг залуухан, vзэсгэлэнтэй охид байсаар байхад нэг өтөл модель л хамаг юмны өнгөн дээр алхаж харагдах юм. Энэ юутай холбоотой байдаг юм бэ?
Захиалагчдын хvсэлт, моделийн чадвар хоёр л асуудлын гол цөм шvv дээ.Өөр илvv дутуу юм байхгvй биз дээ. Жишээлбэл, миний хувьд би амьдралаас болоод загварын ертөнцөөс холдсон. Өөрийн боловсролдоо цаг зав гаргах шаардлага гарсан. Надтай адилхан шийдвэр гаргаад гадагшаа дотогшоо сурч боловсрохоор явсан олон моделиуд байгаа. Ийм нэг хэсэг байхад загварын ертөнцийг амьдралаа болгосон, амьдралынхаа зорилгоо болгосон, тэрнийхээ эцсийг vзээд оргилд нь гарахаар хөдөлмөрлөж яваа бас нэг хэсэг байна. Одгэрэл эгч бол тэр хэсгийн нэртэй төлөөлөгч. Миний хувьд монголын хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэг яах аргагvй Одгэрэл.

Дэлхийн загварын ертөнц их залуужсан шvv дээ. Тэнд 40 гарсан моделиуд байгаа болов уу?
Байгаа байгаа. Ер нь хvн өөрийгөө хэрхэн гоё, залуухнаар нь авч явж байгаагаас л хамаарна шvv дээ. Гадаад vзэмжнээс илvv дотоо гоо сайхан нь vнэхээр гоё байх юм бол гадагшаа vргэлж гэрэлтэж явдаг юм болов уу гэж боддог. Дотроосоо залуу хvн гаднаа хөгшин харагдахгvй. Дотроо хөгшин байдаг, гаднаа хичнээн vнэтэй тос тvрхээд , яаж ч хичээгээд гоё харагдахад эргэлзээтэй.
Та аравдугаар ангиа төгсөөд анагаах ухааны их сургуульд элсэж байсан гэж vнэн vv?
Би арван жилд байхдаа дөрөвдvгээр арван жилийн химийн гvнзгийд сурдаг байсан юм. Аравдугаар ангиа төгсөөд би Хvмvvнлэгийн ухааны их сургуульд Япон - Англи хэлний орчуулагчийн хос мэргэжлийн ангид элссэн. Надад нэг дутагдал бий л дээ. Би нэг зvйлд зорьж явж байгаад замын явцад ямар нэгэн таалагдахгvй юм гараад ирэхээр би цаашдаа хvсэлгvй болчихдог. Нэг тийм сонин зантай. Гэхдээ бvр зоръё гэсэн юмандаа зорьдог л доо. Надад өөрт маань уг нь мөрөөддөг, хийхийг хvсдэг аягvй олон зvйл байдаг. Яг хийх гэхээр аягvй их саад гарч ирдэг. Ийм шалтгаанаар л би сургуулиа орхисон. Дараа нь Анагаахын чиглэлээр сурах бодол бол байсан.

Эмч болохыг хvсдэг байсан юм уу?
Эмч биш юм аа. Би юмны учрыг олох, ухаж шинжлэх чиглэлд илvv дуртай. Өөрөөр хэлбэл шинжлэх ажилд. Гэхдээ энэ сонирхлоо тvр хойш нь тавьсан.
Одоо ямар чиглэлээр сурч байгаа юм бэ?

Одоо би Хартфорд иститутын бизнесийн удирдлагын ангид сурч байгаа. Мэргэжлээ хэнээс ч дутахааргvй тvвшинд эзэмшихийг их хvсч байна.

Сингапурт сураад байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэнд хэр удсан бэ?
Хэлний чиглэлээр сурч байсан. Бараг нэг жил болоод ирсэн. Яг тэр vеэр намайг хэвлэлvvд монголд байх аргагvй болоод явлаа гэх мэтээр маш их бичсэн л дээ.

Сэтгэл зvйн хувьд явмаар vе байдаг шvv дээ. Орчноо сольж, өөртөө тулгарсан хvнд хэцvv зvйлийг ялж гарахын тулд хаашаа ч хамаагvй алга болмоор болдог. Магадгvй танд ч бас ийм зvйл тулгарсан байж мэдэх юм?
Сингапур явсан яг хувийн зорилго маань хэлнийхээ мэдлэгийг дээшлvvлэх л байсан. Vvнийхээ хажуугаар орчноо солихыг хvсч байсан байж магадгvй л дээ. Тvvнээс биш хэвлэл мэдээллийнхний дайралтад эмзэглээд зугтсан юм биш.

Мэдээж, хэвлэл мэдээллийнхнээс болж юу гэж явах вэ дээ. Харин хайр дурлалаас ч юм уу, тvvнээс vvссэн сэтгэлийн дарамтнаас болж явах шийдвэр гаргаж болно шvv дээ?
Би амьдралынхаа ирээдvйг бодоод л шийдвэр гаргасан. Хvн амьдарч байсан орчноо тодорхой хугацаанд өөрчлөөд эргэж ирэхэд бас их сонин байдаг шvv дээ. Буцаж ирэхэд аягvй их сэтгэл догдолдог биз дээ. Тэр догдлол сонин мэдрэмж хvнд төрvvлдэг байж болох юм.

Таныг анх дунд сургуулийн охин байхад миссийн тэмцээний тайзан дээрээс харж байсан юм байна. Миссийн тэмцээнд оролцох шийдвэр хэнийх байв. Тэр орой таныг vзэгчид шууд л “Ард тvмний мисс” гээд өргөмжилчихсөн?
Миний хvvхэд нас vнэхээр гайхамшигтай дурсамжуудаар дvvрэн санагддаг. Хvvхэд байхдаа би бvжиглэдэг байсан. Хамгийн анх “Монголжингоо” улсын уралдаан гэж зохион байгуулагдахад манай эгч надад ороод vзээч гэдэг саналыг тавьсан. Тэр vед би өөртөө ерөөсөө итгэлгvй байсан л даа. Тэр тусмаа загварын талаар ямар ч мөрөөдөлгvй, зvvдлээч vгvй явсан. Тэгээд “Монголжингоо” тэмцээнд ороод тэргvvн байрыг авсан. Дараа нь миссийн тэмцээнд орох зөвөлгөөнvvд ирсэн.
Тэр жилийн миссийн тэмцээнд дээр vзэгчид тэргvvн титмийг авсан бvсгvйг хvлээн зөвшөөрөхгvй хашгиралдаад, хэвлэлийнхэн тань руу хошуураад бөөн юм болж билээ. Маргааш нь хэвлэлvvдээр Эрдэнэтийн Ариунцэцэгт vзэгчид “Ард тvмний мисс” гэсэн алдрыг өглөө гэсэн сурвалжлагууд дvvрэн байсан. Энэ гоё дурсамж мөн биз дээ?
Хамгийн гоё дурсамж. Таван жилийн өмнөх явдал шvv дээ. Тэр мөчvvд vнэхээр миний амьдралын мартагдашгvй дурсамжуудын нэг болон vлдсэн. Хэдийгээр би бvжиглэдэг, бас ч гэж vзэчдийн өмнө гарч байсан охин байсан ч гэсэн анх тэр орой UB паласын тайзан дээр гараад тэр олон мянган хvнийг хараад vнэхээр цочирдсон. Сэтгэл маших хөдөлсөн. Тайзны ард ороод vзэгчдэд баярласандаа өөрийн эрхгvй уйлсан. Vзэгчдийн надад өгсөн тэр vнэлэмж миний сэтгэлийг vнэхээр догдлуулсан. Тэр vед намайг дэмжиж, миний төлөө байсан vзэгчдэд би одоо хvртэл баярлаж явдаг.
Тэр тайзан дээрээс л хамгийн анх шоу продюссоруудын хараанд өртсөн байх, тийм vv?
“Мисс интернешнл” тэмцээнээс би фото миссийн өргөмжлөл авч, дараа нь “Гоёл” наадамд оролцох эрх авсан. Яг миссийн тэмцээнд явахын урд өдөр Эрдэнэтэд шалгаруулалт болоод би орж байсан. Миний одоо хvртэл баярлаж явдаг хvн яах аргагvй Цолмон багш.

Том Цолмон уу?
Тийм. Тэгээд “Гоёл” наадамд оролцоод, тэндээсээ дараа нь Зев Розенбергийн истудид зураг авалтад орж, хамгийн анх “Гоёо”-гийн рекламанд зураг авахуулж байсан.

“Гоёл” наадамд хэдэн удаа оролцож байсан бэ?
Хоёр удаа оролцож байсан.

Энэ жил?
Ороогvй. Би ер нь фото модель чиглэлээр тvлхvv ажилладаг. Энэ талдаа илvv сонирхдог.

Клипэнд олон удаа тоглосон биз дээ ?
-Дуучин Болдын хоёр клипэнд тоглосон.

“Зөвхөн чам руу” дууны клип нь их таалагддаг юм?
Баярлалаа.

Би хувьдаа таныг миссийн тэмцээн дээр шуугиан тарьсан vзэгчдийн vнэлэлт дунд тэр орой л шууд олон нийтийн анхааралд хvчтэй орж ирсэн гэж vздэг. Гэтэл зарим хvмvvс vгvй ээ, сонгосон эр хvн нь алтны магнат Ц.Мянганбаяр байсан учраас дуулиан дэгдсэн гэдэг. Аль нь юм бол?
Сонголт маань бас нөлөөлсөн л дөө.
Хэвлэлийн баатар, алтны том компаны эзэн эртэй учирсан учрал тань vнэхээр том дуулиан дэгдээсэн л дээ?
Би нийгэмд юм хийж бvтээсэн ч юм уу, ажил төрлөөрөө шалгарч мандсан хvн биш байтал намайг тэгж их айхтар анхааралдаа аван, тасралтгvй миний тухай янз бvрийн нийтлэлvvдийг бичин цацаж байгааг ерөөсөө хvлээж авч чаддаггvй байсан. Хэвлэлээр өөрийнхөө тухай гарсан зvйлсийг уншаад зарим vед надад ичих сэтгэл төрдөг байсан.

Гайхах, гомдох энэ тар бол бvр утгаа алдсан уу?
Утгаа алдсан. Миний тухай дандаа буруу ташаа зvйл нийтлэгдэж байсан шvv дээ.

Энэ бvхэнд таны буруу гэж юу байхав дээ. Гэхдээ их хэцvv байсан байх?
Хvнд цаг vе байсан. Дөнгөж амьдралын зах руу хөл тавих гээд хаашаа, яаж гишгэхээ мэдэхгvй зогсч байсан vед маань хайр найргvй хандаж, олон хvмvvс миний амьдрал руу ороод, хvн болгон дvгнэж цэгнээд, өмссөн зvvсэн, идсэн ууснаар маань хэмжээд л, гудамжинд ч зvгээр алхуулахгvй байх нь надад хvндээр тусч байсан. Яваа яваандаа энэ байдалд дасч эхэлсэн л дээ. Одоо бол дөжирсөн.

Хvмvvс нэг юмыг л их гайхдаг. Яагаад ийм залуухан, гоо vзэсгэлэнтэй сайхан охин өөрөөсөө vе мултарсан алтны магнатыг сонгосон юм бол гэж . Таныг шууд л эд хөрөнгөн дээр суурилсан сонголт хийлээ гэж ойлгосон байх. Гэтэл танд ямар гайхамшигтай учрал байсныг, хувийн ямар нандин зvйл болохыг тань хvмvvс мэдэхгvй шvv дээ ?
Хэн ч миний нvдээр хэн нэгнийг олж харахгvй. Энэ ертөнцийг харахгvй. Миний сэтгэлээр бусдыг мэдрэхгvй, миний бодлоор ямар нэгэн зvйлийг бодохгvй болохоор надад ямар байгааг надаас өөр хэн ч мэдэж чадахгvй. Энэ бол цорын ганц vнэн. Тийм тохиолдолд надад өөрийгөө бусдад ойлгуулах гэж хичээх ямар ч сонирхол байгаагvй. Би юуг ч тайлбарласан, яаж ч vнэнийг хэлсэн бусад хvмvvс өөрийнхөөрөө л ойлгоно. Гэхдээ нэг л зvйл байдаг. Сэтгэл зvрх гэдэг юм өмнөө байсан бvх зvйлийг даваад гардаг. Сэтгэлд маань тийм хvч хангалттай байсан болооор надад тийм аймаар давж чадашгvй даваа байгаагvй.

Анхны гоё хайр байсан байх л даа?
Тийм. Хайр дурлал, хайр сэтгэл гэдэг vнэхээр агуу зvйл. Ямар хvн намайг яг чин зvрхнээсээ ойлгох вэ гэхээр яг над шиг л хайртай учирсан хvн намайг ойлгох байх. Өөр хvмvvс хэзээ ч ойлгохгvй. Насны хувьд заагтай олон л гэр бvл байдаг. Тэднийг ерөөсөө ярьдаггvй атлаа биднийхийг хvмvvсийн нvдний өмнө гаргаж ирдэг. Vvнд би аягvй их эмзэглэдэг. Би өөрийгөө өмөөрч байгаа зvйл биш юм шvv. Эцсийн эцэст миний ойр дотныхон, миний найз нөхөд, миний хайртай хvмvvс намайг ойлгож, хайрлаж л байвал бусад зvйл надад чухал биш.

Тэр таныг одоо ч гэсэн хайрладаг хэвээрээ л байгаа юу?
Тийм.

Тэгвэл яагаад та хоёрыг салчихсан гэж бичээд байдаг юм бэ?
Мэдэхгvй. Бид хамтдаа л байгаа шvv дээ. Бvх юм сайхан байгаа. Сонин дээр гардаг Ариунцэцэгийн амьдрал, яг нийгэмд өөрийнхөөрөө амьдраад явж байгаа Ариунцэцэг хоёрын амьдрал хоёр газар тэнгэр шиг ялгаатай байдаг. Заримдаа уншаад энэ миний тухай биш байлгvй дээ. Өөр Ариунцэцэгийн тухай бичээ байлгvй дээ гэж хошигнодог юм.

Таны учирсан хvн гэр бvлтэй байсан нь тэр их шуугиан дэгдэхэд бас нөлөөлсөн байх л даа?
Магадгvй.

Жvжигчин Пvрэвсvрэн та хоёрын харьцаа яг ямар вэ. Сониноос Пvрэвсvрэнд хандсан нэг хурцхан яриа уншиж байсан юм байна?
Тэр бол миний алдаа биш л дээ. Тухайн vед гарч байсан мэдээллvvдээс болж би тавгvй байдалд нэг биш удаа орж байсан. Би шар хэвлэлvvдэд ч юм уу, бусад мэдээллийн хэрэгслvvдэд ярилцлага өгөх дургvй. Надад тийм хvсэл огт байдаггvй. Би урьд өмнө ямар нэгэн ярилцлага өгч байгаагvй. Миний өмнөөс шууд зохиогоод биччихсэн хэд хэдэн зохиол нийтлэгдэж байсан. Тэнд миний ямар ч буруу байгаагvй. Энэ бvхний төлөө би Пvрэвсvрэнгээс уучлал хvсэхэд бэлэн. Тэр бол миний яриа байгаагvй ээ гэдгийг бас ойлгох хэрэгтэй болов уу. Хэвлэлvvд , бусад шар мэдээллvvд бид хоёрыг өрсөлдөгчид ч юм уу, эсвэл дайснууд юм шиг болгож их бичдэг. Амьдрал дээр бол огтхон ч тийм биш. Би бол тэр хvнтэй уулзаж, юм ярилцаж vзээгvй.

Пvрэвсvрэн бас ярилцлага өгч л байсан. Ариунцэцэг Пvvжээ эгчээ гээд л гvйж явсан хvvхэд гэх мэтээр?
Харин тийм. Тэр бас яг миний өмнөөс зохиож ярилцлага нийтэлж байсан сонин байсан. Тийм болохоор би яг миний өмнөөс яаж зохиол найруулж тавьж, намайг таагvй байдалд оруулж байсан шигээ Пvрэвсvрэнг хорлочихсон юм болов уу гэж хvлээж авсан.

Магадгvй л юм?
Харин тийм. Би Пvрэвсvрэнг өөрийнхөөрөө л хvлээж авдаг. Бусдын юу гэх хамаагvй. Пvрэвсvрэн бол гайхалтай сайн жvжигчин. Бас сайхан бvсгvй шvv дээ. Мэргэжлээрээ ажиллаж, амжилтад хvрч, тэр хэрээрээ олны хайр хvндэтгэлийг хvлээж яваа. Би хvндэтгэдэг. Тоглосон кино, бvтээсэн дvрvvдэд нь дуртай. Гэтэл хэвлэлvvд намайг тvvний дайсан мэтээр л бичдэг. Амьдрал дээр миний тархи толгойд ийм зvйл огтхон ч байхгvй шvv дээ.

Уучлал хvсэхэд бэлэн гэж та хэллээ. Энэ зөвхөн хэвлэл мэдээллээр та нарын дунд босгож ирсэн муухай санаачлагуудын өмнө буруугvй гэдгээ хэлсэн явдал уу. Эсвэл би гэдэг хvн гарч ирснээр чиний амьдрал эргэсэн бол уучлаарай гэсэн vг vv. Аль нь вэ?
Уучлаарай. Би гарч ирснээр амьдрал чинь эргэчихсэн гэж хэлэх vндэс байхгvй л дээ. Тийм явдал ерөөсөө байгаагvй. Миний амьдралд таван жилийн дараа юу тохиолдохыг би хэлж мэдэхгvй шvv дээ. Тэр vvднээс авч vзвэл тэр хvний хувь тавиланг би гарч ирснээр өөрчилсөн гэвэл энэ нь буруу ойлголт болно. Хувь тавилан гэдэг бол таашгvй зvйл. Биднийг дайснууд болгож сонин хэвлэлээр гарсан мэдээллvvдийн эсрэг би ярилцлага өгсөн мэтээр надаас гараагvй зохиол нийтлэгдэж байсныг ойлгуулахыг хvсч байна гэдгээ л хэллээ. Миний нэг гол vзэл би хvнд худлаа хэлэхгvй, хvнтэй дайсагнахгvй явахыг хvсдэг. Хvн болгон өөр өөрийнхөө тавилангаар л амьдардаг. Хvн болгон өөр өөрийн дотоод ертөнцөд аз жаргалаа бvрдvvлээд, өөрөөсөө аз жаргалыг хайгаад л амьдардаг.

Таны нөхөр бол монгол улсын эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулаад л явж байгаа нэг том бизнесийн төлөөлөгч. Олон зуун хvний амьдралыг авч авдаг, олон тэрбумын татварыг төлдөг, энэ талаараа өөрийн гэсэн ажил хэргийн нэр хvндтэй хvн. Гэтэл хэвлэлээр их хачирхалтай хvний дvр уншигддаг. Сайхан хvvхэн л харвал аваад суучихдаг, уйдахаараа салчихдаг донжуан гэж . Таны хайртай Ц.Мянганбаяр жинхэнэдээ хэн юм бэ ?
Би энэ талаар vнэхээр эмзэглэдэг. Монголын нийгэмд тогтчихсон нэг муухай зvйл байдаг л даа. Тэр нь хvнийг нийгэмд хийж бvтээж байгаагаар нь биш аль болох муу муухайгаар vзvvлэх явдал. Бусдыг ингэж харлуулсан, муу муухайгаар vзvvлсэн мэдээллvvдэд өөрсдөө ч их дуртай байдаг. Энэ муухай байдал нь нийгмийг тэр чинээгээр нь бас муухай болгож байгааг мэддэггvй. Бие биенийхээ улыг шагайж явдаг, бие биенийхээ хийсэн юмыг vнэлж тоох дургvй байдаг энэ бvх байдал манай нийгэмд ямар ашиг тустай юм бэ. Би ерөөсөө ойлгодоггvй. Манай хvн бол зvгээр л ажлаа хийгээд, хvч хөдөлмөрөө урсгаад, монголынхоо ирээдvйн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж яваа бизнесмен хvн. Тэр хvний хувийн амьдралын талаар элдэв гvтгэлэг унших хэнд хэрэгтэй юм бэ. Хvмvvст ямар ч мэдлэг өгөхгvй зvйл биз дээ. Манайхан өөртөө ямар ч мэдлэг өгөхгvй юмыг их авч уншдаг. Бидний эргэн тойрныхон ийм зvйлсэд хариу өгөх их хvсэлтэй байдаг.Арай хэтэрлээ гэх мэтээр хэлж л байдаг. Бид бол ач холбогдол өгдөггvй.

Гэхдээ нөхрөө дотроо өмгөөлдөг биз дээ?
Өмөөрнө. Өмөөрлөө гээд миний нөхөр тийм хvн биш шvv дээ гэж би хэлээд байх нь утгагvй зvйл байх. Тэртээ тэргvй ганцхан манай гэр бvлийг биш бусад олон арван гэр бvлийг тэгж бичсээр л байна шvv дээ.

Ц.Мянганбаяр их зөөлөн хvн юм шиг санагддаг. Эр хvнийхээ хувьд гайхамшигтай хvн болоод л та ийм их дурласан байх ?
Зөөлөн. Миний хамгийн их хайрладаг чанар тvvний энгийн чанар. Их энгийн хvн л дээ. Бас дэндvv сайхан сэтгэлтэй. Энийг нь эргэн тойрных нь хvмvvс л мэдэж хайрладаг байхад хангалттай.

Та хоёр анх яг яаж танилцсан бэ?
Амьдралынхаа тийм нандин зvйлийг би олон нийттэй хуваалцмааргvй байна. Хvний амьдралын дурсамжинд vлдсэн байдаг хамгийн vнэ цэнэтэй, хамгийн нандин зvйл анхны учрал байдаг болов уу. Тэрийгээ хvмvvст дэлгэмээргvй байна л даа. Миний хувийн амьдрал миний л амьдрал.

Та хэр эзэгтэй вэ?
Эмэгтэй хvний нэг гол мөн чанар айлын сайн эзэгтэй байх юм болов уу. Мэдээж надад урьд нь ямар ч туршлага байгаагvй. Амьдралын явцад чадах чинээгээрээ туршлага хуримтлуулж, сайхан эзэгтэй байхын төлөө л чармайж яваа.

Ээж болох төлөвлөгөө байгаа юу?
Байгаа.

Та утсан дээрээ нөхрийнхөө дугаарыг юу гэж тэмдэглэдэг вэ?
Энэ тийм сонирхолтой гэж vv.

Надад сонирхолтой байна л даа?

Миний хайраа.

Өдөрт хэдэн удаа залгадаг вэ. Олон уу?
Мэдээж. Гэхдээ би энэ ярилцлагад гэр бvлийнхээ дотоод амьдралыг нарийн ширийн тайлагнамааргvй байна.

Та одоо vнэхээр аз жаргалтай байна уу?
Маш их аз жаргалтай байгаа болохоор тэрийгээ хайрлаж байна. Миний одоогийн аз жаргал надад хангалттай.

Өөрийг тань нөхрөөсөө тусгаарлаад залуустай наргиж цэнгэж явах боллоо гэсэн мэдээлэл цацагдсан. Бvр “Эрэл”-ийн Эрдэнэбатын хvvтэй бvжиглэж байгаа фото нийтлэгдсэн байсан. Тэр юу вэ?
Өнгөрсөн жилийн шинэ жилийн арга хэмжээний vеэрх зурагнууд л даа. Миний найз нөхөд их сонин ш дээ. Нэг бол надаас дvv, эсвэл надаас эгчмэд бvсгvйчvvд л байдаг. Би тэр нөхөрлөлөөсөө их сайхан энерги авдаг. Авах, суралцах юм зөндөө байдаг юм. Зурагны тухайд найз нөхдvvдтэйгээ шинэ жилээр нэг арга хэмжээнд оролцоод явж байх vеэр зураг дараад явж байсан зурагчин тэр зургуудаасаа сонгож сонинд өгсөн байна лээ. Тэнд их олон хvмvvс байсан. Яагаад гэвэл олон газрууд шинэ жилээ тэнд тэмдэглэж байсан. Тэр хvмvvс дотор миний таньдаг олон хvмvvс тааралдсан. Тэдний нэг нь Жаргалан. Жаргалантай тааралдаад танилын ёсоор ярьж хөөрч, бvжиглэсэн. Жаргалантай хамт гарсан таван л кадр байна лээ. Тэнд бараг 500 орчим кадр дарагдсан байх. Гэтэл тэр тавыг нь сугалж аваад л сонинд нийтэлчихсэн байсан.

Яахаараа сонинд оччихдог байнаа?
Би vнэхээр гайхсан. Ямар нэгэн хvний санаатай vйлдэл ч юм уу, бvv мэд. Сонины борлуулалтад л хэрэгтэй зvйл байсан юм байлгvй дээ. Сонинуудыг хараад байхад өчнөөн олон сайхан гэр бvлvvдийг эхнэрийг нь нэг өөр хvнтэй холбоод, нөхрийг нь бас нэг өөр эзэгтэйтэй холбоод биччихсэн байдаг. Гэтэл яг амьдрал дээр тийм биш байдаг. Ийм зvйл яагаад хийдэг юм бол. Болгоомжтой хандах ёстой шvv дээ. Энэ байдлаас нь болж хvмvvсийн амьдралд юу ч vvсч болно гэдгийг тунгааж, хайрлаж, тодруулж лавлаж байж нийтэлж баймаар санагддаг. Би бас их шашинлаг. Шашинлаг гэдэг маань бурхан бурхан гээд учир начиргvй гvйгээд байдаг гэсэн vг биш л дээ. Ёс зvйн талаас тавьж өгсөн сургаалиуд нь сонин байдаг.

Өөрөө чөлөөт цагаа хэрхэн өнгөрvvлдэг вэ. Юу уншдаг, юу vздэг гээд …сонирхуулбал?
Би ном унших дуртай. Гэхдээ сэтгэхvйн талаасаа хvнд хvрдэг, хvнийг эзэмддэг тийм зохиолуудыг сонирхдог. Хvн гэдэг амьтан өөрөө яг юу юм бэ ч гэдэг юм уу, элдэв нууцыг агуулсан, тайлах гэж оролдсон гоё гоё номууд байдаг даа. Тийм төрлийг илvv сонирхдог. Иймэрхvv талын сонирхлоо хөөгөөд байхаар бас л шашин руу орчихдог. Хvнд өөртэйгөө ажиллах их сонирхолтой шvv дээ. Жишээ нь бясалгал гэхээр л цагаан хувцас өмсөөд завилж суугаад өөрийнхөө ухаан бодлыг таглаад залбираад суухын нэр биш гэж би vздэг. Хvн өдөр тутмын амьдралдаа зvгээр гудамжаар явж байхдаа нийгмийнхээ тухай, алхаж яваа хvмvvсийн амьдралыг тунгаан бодоод явж байгаа нь өөрөө бясалгал юм болов уу. Би бас өөрийгөө ийм байдалд аваачих их дуртай. Хөгжмийн урсгал гэх юм бол ер нь тайван, намуун, сонгодог аязуудыг сонсох дуртай. Бас поп хөгжмvvдэд ч дуртай. Монголынхоо дуучдыг ч их сонсох дуртай. Ариунаа, Сараа бас Болдын дуунууд байна. Урлаг соёлын ертөнцөд ахицууд бас гарч байгаа гэж боддог. Шинээр гарч ирж байгаа хамтлагуудын дуунуудыг ч сонсох гоё байдаг.

Эрдэнэт таны төрөлх хот уу?
Би Улаанбатарт төрсөн л дөө. Гэхдээ миний хvvхэд ахуй нас Эрдэнэт хотод өнгөрсөн. Манайхан бvгд Эрдэнэтэд амьдарцгаадаг. Манай Эрдэнэт vнэхээр гоё хот. Залуусын хот гэдэг шvv дээ. Утаа униаргvй, цэвэрхэн, бас намуухан. Миний урлаг, спортод дуртай байдаг маань энэ хотод өссөнтэй маань их холбоотой болов уу гэж боддог юм.

Эцэг эхээсээ хэдvvлээ вэ. Ээж аав тань ГОК-д ажилдаг гэсэн vv?
Би эцэг эхээсээ гурвуулаа. Дээрээ нэг эгчтэй, доороо нэг дvvтэй. Аав ээж маань “Эрдэнэт” vйлдвэрт ажилладаг. Эрдэнэтдээ би их хайртай. Хvний өсч торнисон газар цаанаасаа тэр хvнтэй ямар нэгэн шижмээр холбоотой болчихдог юм шиг байгаа юм. Байгаль нь, хvмvvс нь гээд бvгд нэг л дотно.

Та бараг буддаггvй юм аа даа. Сvvлийн vед загварынхан, урлагийнхан гоо сайхны мэс засалд их орж байгаа. Танд энэ талын төлөвлөгөө байдаг уу?
Гоо сайхны мэс засалд орж байгаа хvмvvсийг буруутгах бодол надад байдаггvй. Vнэхээр шаардлагатай зvйлдээ гар хvрч болно шvv дээ. Тэр шийдэл нь тэр хvний амьдралд аз жаргал авчирч л байвал болоо. Бусдад ямар ч хамаагvй асуудал. Тухайн хvний цэвэр өөрийнх нь хувийн асуудал шvv дээ. Миний хувьд одоогоор өөртөө ямар нэгэн засвар хийх бодол байхгvй. Бас нас маань залуу байна. Элдэв оролдлого бие төрх, царай зvсэнд маань шаардагдаагvй байна. Зураг авалтын vед аягvй их тод будалт шаардагддаг болохоор бусад vед бол аль болох будаггvй байхыг чухалчилдаг.

Хvн болгонд өөрийн айдас байдаг. Таных…?
Би хагацахаас л айдаг. Vхэл бол огт өөр зvйл л дээ. Тэр бол биш. Хvмvvс юунаас айж байна. Хагацахаас л айж байгаа байхгvй юу.

Тийм шvv. Сэтгэл шаналсан vед тайлах, тэр байдлаас гарах шаардлага тулгардаг. Хvн болгон өөрийн аргатай. Таных юу вэ?
Миний бодлоор би хэдий чинээ аз жаргалтай амьдрахыг хvснэ, төдий чинээ бэрхшээлийг туулах ёстой байх гэж боддог. Надад таарсан хvнд цаг vе тухайн vедээ аягvй хvнд байдаг ч, даваад гарсны дараа маш их аз жаргал болж хувирдаг. Тэрийг даваад гарчихлаа, би гайхалтай юм аа гэж тийм vед боддог. Тэгж бодох өөрөө маш гоё байдаг. Би өөртөө нэг vгийг хэлэх дуртай. Энийг л тэвччих, бvх зvйл тvр зуурынх байдаг гэж. Би тvргэн ууртай. Гэхдээ тийм vедээ тавхан минутыг өөртөө өгөөд ганцаараа суусны дараа тайтгарчихдаг. Хvн ер нь өөрөөсөө бурууг хайж сурах нь илvv зөв юм болов уу гэж би боддог болсон. Ер нь би бодож л уураа гаргадаг. Гэхдээ бодоод л улам шатаад л, гvнзгийрээд, хvндрээд байх биш бодож онгойж, бодож уужирч сурсан. Хичнээн намайг гомдоосон ч гэсэн хэсэгхэн хугацааг л надад өгчих юм бол би аягvй хурдан тайвширч чаддаг. Би байгалийн гоё гоё vзэгдлvvдэд дуртай. Жишээ нь, бороо орохоор сэтгэл нэг л гоё ариусаад явчихдаг. Гоё том том ширхэгтэй цас будраад ордог доо. Тийм vед хотын гудамжны аль нэг хэсэг ч юм уу бvдэгхэн гэрэлтэж байхыг харах гоё байдаг. Тиймэрхvv байгалийн гоё vзэгдлийг харж, дотоод ертөнцөөрөө мэдрэх vед толгойд янз бvрийн сайхан бодлууд их орж ирдэг. Ийм vеvд их гоё байдаг.

Таны хамгийн дуртай баяр юу вэ?
Хvvхэд байхдаа би төрсөн өдрөө л их хvлээдэг байсан. Хамгийн дуртай баяр миний төрсөн өдөр байсан. Одоо бол шинэ жилд л дуртай. 12 сарын 31, Нэгдvгээр сарын 1 хоёрын дундах тэр өдөр ертөнцийн бусад бvх өдрvvдээс илvv өндөрлөг өдөр юм шиг санагддаг. Хvн болгон аз жаргалтай байдаг болохоор ч тэгж санагддаг юм уу, бvv мэд. Ертөнцийн хамгийн гоё өдөр бол 31-ний өдөр.

Заримдаа амьдралын цагийг зогсоож байгаад өнгөрсөн бvх алдаагаа засах юмсан, тэгээд нэг эхэлж vзвэл ямар байх бол гэж боддог юм. Та тэгж боддог уу ?
Би эргэж харамсах асар дургvй. Нэгэнт л бодоод, шийдвэрээ гаргаад явсан юм чинь дараа нь харамсаж гашуудах хэрэггvй гэж би боддог. Буруу бодсон, дутуу бодсон явдал байдаг ч гэсэн би өнгөрсөн явдалд харамсах дургvй. Амьдралын цагийг зогсоож байгаад гээд таныг ярьсан чинь нэг явдал санаанд орж ирж байна. Би нэг удаа хоол хийгээд зогсч байхдаа ерөөсөө энэ амьдрал гэдэг юм чинь хоол хийхтэй л адилхан юм байна шvv дээ гэж бодсон. Хоолны жорыг хvн өөрөө зохиож амталж, улам илvv амттай болгох гэж хvссэндээ янз бvрийн жор хийж байдаг шиг амьдралын жорыг хvмvvс өөрсдөө зохиож байдаг юм байна гэж.
Сайхан хариулт байна. Уг нь ахиад зөндөө юм яримаар байлаа. Даанч бидний зай, цаг бага байна. Танд маш их баярлалаа. Сайн сайхныг хvсье?
Та бvхэнд ч бас. Ойрдоо хэн нэгэнтэй ингэж яриагvй юм байна. Сэтгэл нэг л сайхан болчихлоо.

Сэтгvvлч Б.Ганчимэг
bolod

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
LestEi cutting cialis in half Tadalafil cialis without rxtesticular pain propecia Buy Propecia Online rip propeciacancer finasteride 5 mg vente de propecia forum side effects of propeciafree cialis voucher Tadalafil cialis two tubsadverse effects of accutane accutane without prescription can acne occur again after accutane
IP:31.184.238.235  2015-04-24 18:31:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.