Хямралд өртөөд Бартераар халтурдахад бэлэн болсон дуучид

2009/02/14
Share |
Хүмүүс:
Хямралд өртөөд Бартераар халтурдахад бэлэн болсон дуучид

10000 төгрөгнөөс  доош үнэтэй тоглолт барагтай л бол хийдэггүй урлагийнхан маань санхүүгийн хямралд хамгийн их өртөж байгаа хүмүүсээр тодроод байна. Хамтарсан бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт хийн янз бүрээр рекламдсан ч хэвлэсэн билет нь бүрэн гүйцэд борлогдохоо болин үзэгчгүй шахам тоглодог болсон тэд  томоохон пүүс компаниуд руу  өөрсдөө утасдаж "бартераар ч хамаагүй дуулна" хэмээн царайчилдаг болж.  Зрител  дүүртэл үзэгчдийг цуглуулан ганц хоёрхон өдрөөс  хэтрэхгүй тоглолт хийдэг зохиолын дуучин С.Жавхлан хүртэл:
- "Ард түмнээ хүндэтгэн  6000 төгрөгөөр гурван өдөр тоглож байна. Шагийн билет битгий худалдаж аваач үзэгчид минь" хэмээн уйлж дуулах нь холгүй хэвлэлээр нэг ярьсаар  арайхийн гурван өдрийг барав. Арай л намайг бодооч, би шатлаа гэж хэлээгүй.

200 ам. долларын тансаг дээд зэрэглэлийн  тоглолт хийнэ гэж өөрийгөө рекламдаад байсан дуучин Т.Ариунаа ч бүр таг чиг болсон. Дууг сонсдог үнэнч фенүүдээ хулхидаж орхисон поп дуучин маань юун тоглолттой манатай. Саяхан болсон "Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе" тоглолтынхоо ашгийг олж авахаар  хэсэг уран бүтээлчидтэйгээ хамтран  Гитарчин Өөжгийтэйгээ хөнжилдөө хөлөө жийлцэж яваа сурагтай. Урлагийнхан дотроо лидерт ордог томчууд нь иймэрхүү  байхад байр сууриа олоогүй залуу уран дуучдад маань эдийн засгийн хямрал яаж нөлөөлж байгаа нь бүр ч ойлгомжтой.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.