Ерөнхий сайдтай тансагласан "Макс" Ганбаатар дээлээ нөмөрч магадгүй

2009/02/14
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Ерөнхий сайдтай тансагласан

Эдийн засаг бүхэлдээ хямарч ард түмний амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байгаа хүнд үед Ерөнхий сайд С.Баярыг  Өлзийт хороололд байх  тансаг жүчээндээ  урин,  адуу малаас хол төсөө байдаг хүнийг , мориноос унаган нурууны  ясыг нь гэмтээснийг нь тодруулахаар  “Макс” Ганбаатарыг цагдаагийнхан шалгаад байна. Улс төрөөр төдийлөн хөөцөлддөггүй хирнээ гэв гэнэтхэн  Ерөнхий сайдтай сүжирсэн нь, түүний эзэмшлийн нэг болох “Сүү” хувьцаат компанийг нь МХГ-ынхан хааж үйл ажиллагааг нь зогсоосноос эхтэй гэнэ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бичиг баримтгүй, худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүд нь гарал үүслийн гэрчилгээгүй,  чанарын шаардлага хангаагүйн улмаас хаалгаа лацдуулсан ч  тавхан хоногийн дараа 8 сая төгрөгөөр алдаа дутагдлаа заслаа гэсээр МХГ-ын хэлтсийн дарга М.Ганбаатараар ахлуулсан хяналтын багаар  дахин шалгалт хийлгүүлэн  үйлдвэрлэл явуулах эрхээ  сэргээлгэсэн тэрээр  компаниа авч үлдсэнээ тэмдэглэж  Ерөнхий сайдыг урьсан нь хэрэг бишдэж ардын дайсан болж орхих нь тэр. Тухайн үед хэвлэлээр л нэг “Макс” Ганбаатарын Сартай хээрээс  унаж гэмтсэн гэж мэдээлж байсан ч тэнд байсан учир мэдэх уяачид:
Ерөнхий сайд Ганбаатарын жүчээнд Сартай хээрийг биш будённый угшлийн уралдааны орос морь унасан. Мөн Ерөнхий сайд С.Баярыг өнгөрсөн жил Ганбаатараас эмээл худалдаж авч байгаагүй. “Макс” Ганбаатар өөрөө Ерөнхий сайдад С.Баярт эмээл болон будённый угшлийн морь бэлэглэсэн нь эзэндээ хатуудлаа хэмээн хэлцэж байна. Ерөнхий сайдыг мориноос унагаан нэрээ сэвтээсэн М.Ганбаатарын бага чулуугаар их чулуу цохих санаархал талаар өнгөрч цагдаагийнхны хараанаас мултрахаа  байсан нь дээлээ ч нөмрөхөд ч хүргэж  магадгүй  бололтой.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Эртиле Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ПодгорнР¾Ð¼ купить фенамин Химки Купить жидкий экстази Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить экстази в астане КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Новом Уренгое Трубки Ð¼ÐµÑ‚Ð°Ð»Ð»Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ðµ Купить Хмурь Малмыж ЗакладкР¸ бошки в КурганиР½ÑÐºÐµ Купить ГертрудР° Валдай Магазин АБЦ Попперс в КраснодР°Ñ€Ðµ Купить Мел СтроитеР»ÑŒ купить Иней Канаш Купить экстази астана Соль тюмень закладкР° ЗакладкР¸ лирика в СлавянсРº-на-кубаР½Ð¸ купить Гари Гарисон БерезниРºÐ¸ ЗакладкР¸ лирика в Вологде ЗакладкР¸ в белгороР´Ðµ Купить закладкР¸ методон в Спасск-р
IP:93.179.90.48  2018-04-18 11:13:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.