Их хэмжээний өрөнд орсон Г.Эрдэнэтунгалаг бараг сар бүр тоглолт хийдэг болжээ

2009/02/16
Share |
Их хэмжээний өрөнд орсон Г.Эрдэнэтунгалаг бараг сар бүр тоглолт хийдэг болжээ

Анх дуучин Т.Батсайхантай хамтран “Ханьсахын жаргал” дууг дуулсаар олны танил болж байсан дуучин Г.Эрдэнэтунгалаг бие дааж уран бүтээл хийх болсоноос хойш нэлээдгүй хугацааг үджээ. “Хайрлаарай”-гаар эхэлсэн түүний бие даасан тоглолтууд сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн тоогоор ахисан нь нууц биш. 2008 онд хоёр ч бие даасан том тоглолт хийсэн нь өрсөлдөгчдийг нь атаархалд хүргэсэн нь дамжиггүй. Тэрээр “Зүүдэлсэнгүй явлаа” тоглолтоо хоёр өдөр тоглосныхоо дараа үзэгчдийн хүсэлтээр хэмээн нэрийдэж дахин тоглож байгаа харагдсан. Тэрээр 2009 онд ч тоглолт хийнэ гэдгээ амлаад байгаа. Түүний 2009 оны тоглолт “Валентины баяр”-аар Дорнод аймгаас эхлэх төлөвтэй. Үүнийхээ зэрэгцээ Г.Эрдэнэтунгалаг 60, 70-аад оны дуунаас бүрдсэн “Нандин эрдэнэ”, эх орны сэдэвтэй дуунаас бүрдсэн “Зүрхний хайртай эх орон” хэмээх хоёр ч цомог гаргахад бэлэн болгоод байгаа гэнэ.

Хоёр цомгоо хэвлэлтнээс ирэхээр нь мөн л бие даасан тоглолтоо хийх юм гэсэн. Ямартаа ч зохиолын дуучдын нэр хүнд нэг үеэ бодвол уналтанд орж, дээр нь хямрал нүүрлээд тэр болгон хүмүүс тоглолтоо хийж чадахгүй байхад Г.Эрдэнэтунгалагийг ийнхүү ойр ойрхон тоглолт хийж байгааг гайхах хүмүүс олон байна. Үүнийг дуучны эргэн тойрны хүмүүс “Эрка найзынхаа байрыг барьцаанд тавьж 15000 доллараар хамар нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Тэр мөнгөө өгөөгүй байгаа. Энэ их өрийнх нь зэрэгцээ өөрийнх нь бусад хүмүүст тавьсан өр нь дэндүү их байгаа учраас тоглолт л хийж хэдэн төгрөг олж хүмүүсийн амыг нь таглаж байгаа” хэмээн ярилцах юм билээ. Хамгийн инээдтэй нь дуучин Г.Эрдэнэтунгалаг “Батсайхан ахтайгаа хамтарсан тоглолт хийвэл уг нь овоо хэдэн төгрөг олно доо. Батсайхан ахтай хавраас тоглолтоо хийнэ ээ” хэмээн ярьсан нь дуучин Батсайханы чихэнд хүрч үүнийг нь сонсоод ичсэн Батсайхан нуугдах газар хайж яваа сурагтай. 
   
Тэрбээр “Нандин эрдэнэ” хэмээх цомгоо хэвлэлтэд шилжvvлээд байна. Энэхvv цомогт “Навчин дээрх шvvдэр”, “Оюутан ахуй цаг”, “Нарт тэнгэрийн дор” зэрэг 60, 70-аад оны сэтгэлд хоногшсон дуунууд багтжээ. Мєн хvмvvс тєдийлєн мэддэггvй мартагдсан гэж хэлж болохоор дуунуудаас бvрдсэн “Зvрхний хайртай эх орон” хэмээх цомог бэлтгэж буй. Vvнд Н.Жанцанноровын “Усны шувуу”, Б.Шаравын “Зvрхний хайртай эх орон”, “Хvvгээ єрєвдєєд уйлмаар аа”, Ц.Сэр-Одын “Ээлээ єгсєн нутаг” зэрэг дуу багтаж байгаа аж. Дуучин бvсгvй цомгийнхоо тухай “Мэргэжлийн ур чадвар шаарддаг дуунуудыг энгийн хvмvvсийн хоолойд тохируулан шинэчлэн найруулж дуулснаараа онцлог” гэв. Тэрбээр гэгээн хайрын єдєр буюу энэ сарын 14-нд Дорнод, 15-нд Хэнтий аймаг, 16-нд Багануурын сонсогчдодоо “Хайрлаарай” тоглолтоо толилуулна

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
efmuljzd ljZNYEfvukiafkapvp, [url=http://cjjqfehqjbpm.com/] cjjqfehqjbpm[/url], [link=http://yerqocqsdyeg.com/ ]yerqocqsdyeg[/link], http://pcrunrlluhsn.com/
IP:31.184.238.210  2019-07-19 02:16:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.