Дуучин Ану бусдын найз залууг булаав уу?

2009/02/16
Share |
Хүмүүс: Ану | 
Дуучин Ану бусдын найз залууг булаав уу?

Анх "Дижитал"-ын "Чамдаа" клипээр олонд танигдсан загвар өмсөгч Тvмэнжаргал нэг хэсэг загварын ертөнцөд чамгvй амжилт гаргасан ч, сvvлийн үеийн ямар нэгэн арга хэмжээнд оролцохоо больсон нь учиртай. Түүний өвөө нь угийн урлагийн мастер, нэрт зохиолч Ч.Дагвадорж болохоор ач охиноо эрдэм номонд "толгой дүрсэн" нь дээр гэдгийг чухалчлан захиж Утга зохиолын сургуульд оруулсан юм билээ. Хэдийгээр загварын ертөнцийхнийг толгой муутай гэгддэг ч нэлээд хэрсүү, хэл аманд өртөөд байдаггүй загвар өмсөгч бүсгүй найз залуутайгаа удаан үерхсэн хугацаагаараа рекорд эвдэнэ гэж нь хошигнодог гэх. Хоёр гэрийхэн нь ч тэдний үерхэлийг тун сүрхий дэмждэг болохоор хүүхэд насны гэнэн үерхэл гэхээсээ илүү сурч боловсорсныхоо дараа нэг гэрт орох шахуу юм төлөвлөсөн байж. Гэтэл "Гай газар доороос " гэгчээр нэг л өдөр Түмэнжаргалын найз залуугийн сэтгэл хувирч нэртэй дуучин бүсгүйтэй учир ургуулсныг ойр тойроныхон нь түүнд дуулгах нь тэр. Тэр дундаа хүүхэд багачуудын хамгийн хайртай дуучин Ану Түмэнжаргалын найз залуугаар хамаг хувцасаа бариулан энэ тэндэхийн концерт шоуны үеэр олны нүдийг хужирлах босоор чамгүй удсан байна. Саяхан гэхэд л Анугийн төрсөн өдрөөр найз залуу нь хүндтэй үүрэг хүлээж "M-Club" ын оройн дээд хэсэгт нь морилж тэр хавийн ажлыг зохицуулаад тун завгүй байсан. Хэдийгээр түүнийг өөрөөсөө олон ах ивээн тэтгэгчтэй гэж хардацгаадаг ч, Ану сүүлийн үед "Би жинхэнэ хайраа олсон" гэж ярих болсон нь ийм учиртай юм санж.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.